₮ 0

No products in the cart.

“Бурхан багш бүхий л сургаальдаа ганц л зүйлийг шингээж ирсэн мэт санагддаг”

МҮОНРТ-ээр “Бурхан багш” олон ангит уран сайхны кино олны хүртээл болоод буй. Тэгвэл 2013 онд анх цацагдаж эхэлсэн  тус киноны гол дүр болох Сиддхартха Гаутамаг ханхүү буюу Бурхан багшийн дүрийг бүтээсэн Энэтхэгийн жүжигчин Химаншү Сонигийн өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Бурхан багшийн дүрийг бүтээх үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Бурхан багшийн дүрийг бүтээсэн нь миний амьдралд тохиож байсан хамгийн том аз завшаан гэж хэлж болох юм. Жүжигчний хувьд бид дүр болгонд уур хилэн, өрөвч сэтгэл, энэрэл хайр, айдас, зориг гээд есөн төрлийн сэтгэл зүй байдаг гэж суралцдаг. Харин миний хувьд карерынхаа дөнгөж эхэнд нэг дүрээр тэр бүх мэдрэмжийг илэрхийлэх боломж олдсон нь миний хувьд нэр төрийн хэрэг. Энэ дүрийг бүтээх боломжийг олгосон Бурхандаа талархаж байна.

-Мэдээж Бурхан багшийн дүрийг бүтээхэд амаргүй, таны хувьд дүрдээ хэрхэн өөрийгөө бэлдсэн бэ?

-Бие махбодь зэрэг гадаад байдлаас авахуулаад өөрийнхөө бүх тал дээр өөрчлөхийн тулд  ажиллах хэрэгтэй болсон. Дүрдээ орохын тулд тулааны урлагаар хичээллэж эхэлсэн. Нийт 300 гаруй жүжигчдээс шалгарсан учраас баг хамт олныхоо урмыг хугалахгүй,өөрт байгаа бүхнээ зориулах нь миний үүрэг.

-Дүрийг нь бүтээхээс өмнө Бурхан багшийн талаар хэр ихийг мэддэг байсан бэ?

-Энэтхэгт хүүхэд бүр бага байхдаа энэ аугаа хүний тухай суралцдаг. Гэхдээ дүрийг нь бүтээж эхэлснээс хойш түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсч ном,сургааль айлдлаас нь унших болсон. Тэрээр өөрийнхөө бүхий л сургаальдаа ганц л зүйлийг шингээж ирсэн мэт санагддаг.

Тэр нь өнгөрсөн, ирээдүй биш зөвхөн орчин цагт амьдрах.

Чи өнөөдөр хаан байж болох ч маргааш бүх зүйлээ алдах учраас бүгдэд энэрэнгүй хандах хэрэгтэй. Зөвхөн кинонд дүр бүтээхдээ ч бус түүний талаар,сургаалиас нь уншиж таньсан нь миний цаашдын амьдралд ч хэрэг болох байх.

-Бурхан багшийн дүрээс өмнө ямар кинонд дүр бүтээж байсан бэ?

-Миний хувьд жүжигчний гараагаа 2011 онд эхэлж байлаа. Түүнээс хойш Dwarkadeesh,Parvarish зэрэг Болливүүдийн кинонд дүр бүтээж ирсэн боловч тэр болгон амжилттай болж байгаагүй. Харин дараа ч шинэ зүйлийг эрэлхийлж эхэлснээр Бурхан багшийн дүрийг бүтээх боломж олдсон.

-Кино бүтэх үйл явцаас хуваалцвал?

-Бүх жүжигчид маань маш чадварлагийн зэрэгцээ  ажилдаа чин сэтгэлээр хандаж байгаа нь харагддаг. Хүн бүр өөрт байх бүх нөөц бололцоогоо шавхаж,энэ киног шилдэг болохын тулд хөдөлмөрлөж байна. Нэгэн сонирхолтой явдлаас дурдахад ширэнгэн ой дахь могойтой зураг авалтын үеэр би огт сандарч,тэвдээгүй.

Яагаад ч юм энэ киног бүтээх явцад бидний эргэн тойронд биднийг тайвшруулж,төв болгодог нэг тийм онцгой эрчим байсан гэх үү дээ.

-Олон нийтийн зүгээс хэр их магтаалын үгс ирж байна вэ.Та өөрөө киногоо үзсэн үү?

-Үнэндээ би өөрийнхөө тоглосон киног шууд үзэхээс айдаг. Хүмүүсийн магтаал, шүүмжийг сонссоны дараа давталт маягаар үздэг гэх үү дээ/инээв/.

Эх сурвалж:Buddha Zee Tv

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...