Таныг бодож байгаагаас чинь илүү ухаалаг нэгэн гэдгийг илтгэх шинжлэх ухаанаар батлагдсан 7 шинжийг хүргэж байна. Та эндээс өөрт байх давуу чанараа олж харах, түүнийгээ хөгжүүлэх бүрэн боломжтой юм.
НЭГ: Та бүтээлч
Клиникийн сэтгэл судлаач Доктор Кэти Дэвис Business Insider-д өгсөн ярилцлагадаа “бүтээлч байдал нь оюун ухааны илэрхийлэл бөгөөд уян хатан, хайрцагнаас гадна сэтгэлгээ мөн сэтгэлгээний хэв маягаа нэг замаас нөгөөд шилжүүлэх, өөрчлөх чадварыг шаарддаг. Би олон зар сурталчилгааны агентлагийн бүтээлч хүмүүстэй хамтран ажиллаж байсан. Тэд миний урьд өмнө уулзаж байсан хүмүүсээс хамгийн ухаалаг нь байсан. Тэгээд би “Тэдний тархи зүгээр л өөрөөр ажилладаг” гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бүтээлч байдал нь өөрийн ухаалаг брэнд юм” хэмээжээ.
ХОЁР. Та эмх замбараагүй
Minnesota Их сургуулийн Kathleen Vohs хэлэхдээ “Эмх замбараагүй чи бол илүү ухаалаг чи юм” гэжээ. Тэрээр эмх замбараагүй болон эмх цэгцтэй орчинд ажилладаг хоёр бүлэг хүмүүсийн дунд судалгаа явуулахад эмх замбараагүй бүлэг нь илүү бүтээлч, сонирхолтой санааг дэвшүүлсэн байна.
ГУРАВ. Та сониуч
Хэрэв та сурах дуртай бол илүү ухаалаг болно. Шинжлэх ухаан үүнийг баталдаг. Лондонгийн Голдсмитс их сургуулийн хийсэн судалгаагаар хүмүүс оюуны бүтээмжээ сайжруулахад хэрхэн хүчин чармайлт гаргах мөн хэр их цаг хугацааг зарцуулдаг (жишээлбэл, сониуч байдлыг тэтгэх) нь танин мэдэхүйн өсөлтөд асар их үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоов.
Гэхдээ энэ нь таныг илүү ухаалаг болгодог зүйл биш харин илүү ихийг мэдэхийг хүсдэг сониуч байдал нь ухаалаг хүмүүст түгээмэл байдаг шинж чанар юм.
ДӨРӨВ. Та өөртэйгөө ярьдаг
Энэ бол таныг галзуурсан гэх шинж тэмдэг огт биш юм. Bangor их сургуулийн сэтгэл судлаач Палома Мари-Беффа, Александр Кирхам нарын хийсэн судалгаагаар өөртэйгөө чанга ярих нь оюун ухааны чухал хэлбэр болох өөрийгөө хянах чадварыг сайжруулдаг болохыг харуулсан. Тэд судалгаанд оролцогчдод тусгай даалгавруудыг дагалдах заавруудын хамт өгч, зааврыг чимээгүй эсвэл чангаар уншихыг хүсэв. Өндөр дуугаар чанга уншсан хүмүүсийн төвлөрөл, гүйцэтгэлийг хэмжсэн нь хамаагүй илүү байжээ.
ТАВ. Ганцаараа байх нь таалагддаг
Британийн сэтгэл судлалын сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар сэтгэл хангалуун байх нь ганцаараа байхаас гадна оюун ухаантай нь холбоотой болохыг харуулжээ. Ганцаараа байх үедээ хүн өөрийгөө хянах чадварыг бэхжүүлж, бодох, эрэмбэлэх, төлөвлөхдөө их цаг зарцуулдаг байна.
ЗУРГАА. Та хөгжилтэй
New Mexico их сургуулийн 2011 онд хийсэн сэтгэл судлалын судалгаанаас харахад мэргэжлийн хошин урлагийнхан, хөгжилтэй ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс аман ярианы мэдлэг дээр илүү өндөр дүн авсныг тогтоожээ. Ихэнх ухаалаг хүмүүс хошин мэдрэмж өндөртэй байдаг.
ДОЛОО. Та нээлттэй сэтгэлгээтэй
2008 онд Йелийн их сургуулийн сэтгэл судлалын судалгаагаар нээлттэй сэтгэлгээтэй хүмүүс нь юмыг олон талаас нь хардаг төдийгүй өөрийн үзэл бодолдоо үнэнч, нээлттэй илэрхийлж чаддагийг тогтоогджээ.