₮ 0

No products in the cart.

Бясалгалын хамгийн энгийн 3 дасгал

Бясалгалын маш олон давуу талууд байдаг талаар судлаачид дахин дахин тайлбарласаар байдаг. Жишээ нь сэтгэл гутрал, түгшлээ хянахад тусалж, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, зөв амьсгалж, уушгиа тэлэх, өөртэйгөө ярилцаж эерэг урам зориг өгөх гэх мэт.

Магадгүй тэвчээртэй, тууштай байдал их шаардагддаг тул бясалгал хийж эхлэх нь тийм ч хялбар биш байж болно. Харин бясалгалыг өдөр тутмын дадал болгож, дотоодод нь автах юм бол нэг л өглөө сэрээд хорвоо дэлхийг ямар сэргэм сайхан байсныг ухаарах болно.

Хэрэв өдөр тутмын хэмнэлдээ бясалгалыг оруулахад асуудалтай байва л эхлээд доорх гурван дасгалыг хийж үзээрэй. Өдөрт нэг дасгалыг нь л хийнэ гэдгийг сануулъя. Тус бүрийг нь товч тайлбарлах болно.

Хэрэв та бүгдийг нь нэг эсвэл хоёр удаа уншчихсан, (өдөрт хэд хэдэн унших юм бол илүү ойлголттой болно гэж зөвлөмөөр байна) эхний алхмаа хийхэд бэлэн болсон бол тэмдэглэл дээрээ өөрийн сэтгэгдлээ бичээрэй. Жишээ нь дасгалын өмнөх болон дараах мэдрэмжүүдээ бичиж болно. “Хөөх!” гэмээр үе тохиолдсон уу? Илүү тайван, анхааралтай, тодорхой бас илүү сэргэг мэдрэмж авсан уу?

Дасгал #1: Үндсэн алхмуудаа нээе

Ойлголт: Өдөр тутмын бодит амьдарлын туршлага дараах ойлголтуудаар эхэлдэг: дуу чимээ, өнгөнүүд, хэлбэр дүрс, тогтоц, амт ба үнэр.

Утга агуулга: Хэн нэгний хувьд өглөө сэрэх нь хүчин чармайлт шаардсан ажил байх ёсгүй. Хэзээ хаанаас эхлэхээ мэддэг байх нь чухал ч гэсэн яг одоо л эхлэх нь хамгийн зөв сонголт. Хэрэв эхлэх мөч нь одоо лав биш гэж аашилсаар явбал асуудал улам бүр томордог нь үнэн.

Өнөөдрийн хувьд: Хэсэг хугацаанд тайван суугаад гэрэл, дулаан болон таны замыг тоссон үнэрүүдийг баяр баясалтайгаар хүлээн аваарай. Түр амсхийн тйвшир. Зүгээр л эргэн тойрноо ажигла. Хэвий чинээ тайван байна, төдий чинээ амархан сэргэнэ. Тайван байдалд байхад таны сэтгэцийн үйл ажиллагаа мөн тайвширч, орчин тойрноо ажиглах таны туршлага илүү амжилттай болох болно.

Одоо өөрт мэдрэгдсэнээ тэмдэглээрэй.

Дасгал #2: Бодит байдлын мэдрэмжээ нээхүй

Ойлголт: Хүний ухамсарлахуйн цар хүрээ нь цэвэр мэдрэмжүүдийн нарийн нөөц юм.

Утга агуулга: Хүнд заяасан таван мэдрэхүй бол бодит байдалтай харилцах цонх юм. Гэвч маш нарийн цонх. “Харах нь итгэхийн нэр” гэсэн хэлц нь секунд бүрт нүдний өмнө эргэлдэж буй боловсроогүй мэдээллийн багахаан хэсэгт л тохирно. Харин энэ нь үнэрлэх, сонсох, амтлах, хүртэх гэсэн бусад дөрвөн хүртэхүйн хувьд л үнэн байж болох. Учир нь тэд бодит байдлын зурвасхан нөөцийг л хүлээн авахад ашиглагддаг. Харин хүрээлэн буй ертөнцдөө шинэ сэргэлтийг олох нь тэрхүү нөөц өргөжих, бидний бодит байдлын ухамсар нэмэгдэхэд тусалдаг.

Өнөөдрийн хувьд: Бодит байдлын талаарх мэдрэмж тань үнэнпээ ямар зурвасхан бэ гэдгийг илрүүл. Эхлээд чихээ алгаараа таглаад ертөнц ямар нам гүм гэдгийг тань. Дараа нь нарны шил зүүгээд дэлхий ямар бүүдгэр харагддагийг ажигла. Байшингийнхаа гэрлийг унтраагаад болгоомжтой, зөөлөн алхаж, сайн мэдэх өрөө рүүгээ чиглэн алхахыг хичээ. Харин гараа чихнэсээ авж, нарны шилээ тайлан, гэрлээ асаасныхаа дараа таны ухамсрын мэдрэмж өргөжснийг та анзаарах болно.

Одоо өөрт мэдрэгдсэнээ тэмдэглээрэй.

Дасгал #3: Шувуудын жиргээнийг сонс

Аксиом: Бүх биологийн организм нь мэдрэхүйн туршлага бүхий өвөрмөц нөөцтэй байдаг.

Тайлбар: Таны туршлага таныг хэн гэдгийг тодорхойлдог. Танин мэдэхүйн цар хүрээ хэр нарийхан байна бодит байдал төдий чинээ л нарийн байх болно. Харин сэрсний дараа нийт нөөц болон бодит байдал хязгаарлашгүй уудам болно.

Өнөөдрийн хувьд: Хэсэг суугаад цонхны цаана цувж суугаад жиргэж буй шувуудыг сонсоорой. Шувуудын жиргээ нь эцэг эх шувуунаас ангаахай руу мэдээлэл дамжуулж, нутаг дэвсгэрийн хязгаарыг зарлах, хань татах, аюулын дохио өгөх, шувуу ямар зүйлд хамаардаг болохыг тодорхойлдог. Шувуудын тэр жиргээнээс та нэг ч зүйлийг ойлгохгүй гэдгээ ажиглаарай.

Хэрэв өвөл болчихсон, эсвэл шувуудыг сонсох боломжгүй байгаа бол нохой хэрхэн агаарыг үнэрлэж байгааг хараарай. Нохойны хамар саяхан үүгээр хэн явсан, тэр хүний гутлан дээр, эсвэл хувцсан дээр юу наалдсан байсныг, тэр зүйл яг хэзээ тохиолдсоныг харуулах болно. Таны хамар түүн шиг их мэдээллийг цуглуулж чадахгүй байгааг анзаараарай.

Одоо өөрт мэдрэгдсэнээ тэмдэглээрэй.

 Ц.Лхагвадулам

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...