₮ 0

No products in the cart.

MRI аппаратаар оношлуулах төлбөр ЭМД-аар хийгдэнэ

Улсын гуравдугаар төв эмнэлэгт Multive 1.5T загварын Соронзон Резонанст Томографийн аппаратыг суурилуулсантай холбоотой нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус аппаратаар тархи, нугасны хавдар, нуруу нугас, үе мөчний зөөлөн холбоос, зүрх судасны өвчлөл зэргийг бүрэн оношилно.

“2018 оны улсын төсөвт Гуравдугаар эмнэлэг рүү чиглэсэн томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд 4.5 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд үүний үр дүнд судсан дотуурх эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан. Тус төхөөрөмжийг ашигласнаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт томоохон дэвшил гарч байна” гэж Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл онцоллоо.

MRI аппаратны талаар Профессор Д.Гончигсүрэнгээс дараах зүйлсийг тодрууллаа:

-Тус аппараттаар өдөрт хичнээн хүнийг оношлох боломжтой вэ?

Өдөртөө 18-20 хүн үзэж оношилно. Нэг хүнийг дунджаар 10-20 минут үзнэ. Аппарат маань 24 цагийн үйл ажиллагаа бүхий хүчин чадалтайн дээр цацраг идэвхит туяа болон биед үзүүлэх хорт чанар харьцангуй бага юм.  

-Бусад эмнэлгүүдэд ийм өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжүүд хэр хүрэлцээтэй байдаг вэ?

Сүүлийн жилүүдэд МУ-ын Эрүүл мэндийн салбар клиникийн томоохон эмнэлгүүддээ ихээхэн анхаарч байгаа. Энэ оны байдлаар Улсын хоёрдугаар төв эмнэлэгт үндэсний оношилгоо шинжилгээний томоохон төв нээгдэж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдсан. Мөн Улсын ХСҮТ-д туяа эмчилгээний шарлагын шугаман хурдасгуурын маш том аппарат тавигдсан. Одоо Гуравдугаар төв эмнэлэгт MRI аппараттай боллоо. Тус MRI аппарат маань улсын хэмжээнд цөөн тооны эмнэлгүүдэд суурилагдсан байдаг.

-Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлт эдлэх боломжтой гэсэн шүү дээ?

Энэхүү MRI аппаратаар оношлуулах иргэд эрүүл мэндийн даатгалаар 100 хувь хөнгөлөлт эдлэх бүрэн боломжтой. Эрүүл мэндийн даатгалаас хувь хүн 165 мянган төгрөгийн тусламж үйлчилгээ авах ёстой гэсэн заалт бий. Тухайлбал 320 мянган төгрөгөөр эмчлүүлэх иргэн эрүүл мэндийн даатгалаар 165 мянган төгрөгийг хөнгөлүүлэх боломжтой гэсэн үг.

О.Цэцэгсүрэн

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...