₮ 0

No products in the cart.

Бурханы шашны бясалгалын төрлүүд

Бясалгал хийх олон аргууд байх ба тэд бүгд сэтгэлийг тайвшруулах тустай хэдий ч энэ нь бясалгалын гол зорилго биш. Мэдээж эерэг сэтгэлийн төлөв байдлыг бий болгох бодитой ахиц гаргахын өмнө стрессийг бууруулах нь чухал бөгөөд Бурханы шашны ажиглан бясалгах ба агуулан бясалгах гэсэн бясалгалын төрлүүдийг ээлжлэн хийхийн өмнө ихэвчлэн амьсгал дээрээ төвлөрөх аргаар сэтгэлийг амрааж, тайвшруулдаг.

Зарим үед “шинжлэх” гэж нэрлэдэг ажиглан бясалгах бясалгалаар асрах сэтгэл гэх мэт сэтгэлийн эерэг төлөвийг төлөвшүүлэхээр оролдож байгаа тохиолдолд учир шалтгааныг ойлгох шинжлэлийг ашиглана. Мөн ямар нэг нөхцөлийг шинжилж, түүний мөнх бус чанар гэх мэт, түүний талаарх зөв ойлголтонд хүрэхээр бясалгаж байгаа бол бас учир шалтгааныг ойлгох шинжлэлийг ашиглана. Эсвэл ердөө Бурханы дүр гэх мэт эерэг чанартай зүйлийг сэтгэлдээ бий болгох, түүнийг тодорхой дүрслэхийг оролдож болно.

Дараа нь агуулан бясалгах бясалгалд бид сэтгэлдээ төрүүлсэн эерэг төлөв байдлаа аль болох удаан хадгалах үүднээс дурдал, анхаарал (санамсар), төвлөрлийг (нэгэн үзүүрт сэтгэл) ашиглана. Эсвэл эдгээрийг сэтгэлдээ байгуулсан дүр зэрэг дээр төвлөрөх үүднээс ашиглаж болно.

Энэ хоёр бясалгалын төрлийг ээлжлэн хийнэ. Хүссэн сэтгэлийн эерэг төлөвийг сэтгэлдээ бий болгож, тодорхой дүрсэлсэн үед түүнийгээ агуулан байлгана; хэрэв энэ төлөв дээрх төвлөрөл суларч, эсвэл алдагдвал түүнийг дахин нэг удаа төрүүлж (бий болгож), тодруулж дүрсэлнэ.

Бясалгалын гол зорилго нь гэртээ дэвсгэр дээрээ сууж байх үедээ тайван, төвлөрсөн байж, бусдыг хайрлах сэтгэл төрүүлэх бус харин өөрсдийн өдөр тутмын амьдралд бодит нөлөө үзүүлэх явдал юм. Хэрэв бясалгалыг тогтмол хийвэл эерэг сэтгэл хөдлөлүүд бидний зуршил, өдөр шөнийн аль ч цагт, хэрэг болсон үед нь авч хэрэглэж чадах нэг зүйл болно. Цаашлаад илүү их бусдыг хайрласан, төвлөрсөн, тайван байдал нь ямар ч хичээл зүтгэлгүйгээр цаг үргэлж төрөх бидний мөн чанар, өөрийн нэг хэсэг болно.

Үнэхээр их уурлах, бухимдах үеүд гарах боловч тэр үед бидний хийх ёстой зүйл бол “Улам их бусдыг хайрладаг бай” хэмээн өөртөө сануулах явдал. Тогтмол бясалгал хийж сэтгэлийн ийм төлөв байдалд өөрийгөө дасгасан учраас бид түүнийг даруй төрүүлж чадна.

Хэн ч төгс төгөлдөр биш, бид бүгд өөрийн арилгахыг хүсэх ямар нэг муу зуршлыг өөрөөсөө олж чадна. Азаар тэдгээр зуршлууд бидний сэтгэлд арилшгүй байдлаар тогтсон бус харин өөрчлөх боломжтой зүйл байдаг.

Тэдгээрийг өөрчлөхөд хичээл зүтгэлээс өөр юу ч хэрэггүй. Бидний олонх нь чийрэгжүүлэх төвд хэдэн арван цагийг өнгөрүүлдэг ч бидний хамгийн чухал тал болох сэтгэлээ дасгалжуулахаа мартдаг. Энэ нь эхэндээ хэцүү байдаг ч бясалгалын бидний амьдралд үзүүлэх ач тусыг мэдэх үед сэтгэлтэйгээ ажиллах цаг гаргахдаа бид баяртай байдаг болно.

Эх сурвалж: Studybuddhism

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...