₮ 0

No products in the cart.

Тархинд муугаар нөлөөлдөг ТАВАН хүчин зүйл

Хамгийн чухал эрхтэн болох тархины эрүүл мэнд, фитнесийн талаар мартаж болохгүй. Бидний ихэнх нь өдөр бүр тархинд муу зуршлуудад автдаг. Дараах таван хүчин зүйл таны тархинд сөргөөр нөлөөлдөг болохыг анхаараарай.

1. Хэт их давсны хэрэглээ

JAMA Neurology сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар давс нь цусны даралтыг нэмэгдүүлдэг нэг хүчин зүйл болохыг баталсан. Давс их хэмжээгээр хэрэглэснээр цусны даралт ихсэх эрсдлийг нэмэгдүүлдэг бөгөөд улмаар энэ нь танин мэдэхүйн дутагдал, тархинд цус харвах эрсдлийг үүсгэдэг болохыг нотолж байна.

2. Нойрны дутагдал

Нойр дутуу явснаар анхаарал төвлөрөхгүй байх, анхаарал сулрах, сэтгэцийн байдал болон зан авирт өөрчлөлт гардаг. Үүнээс гадна тасралтгүй унтах нь таны ой санамжинд муугаар нөлөөлж, тархинд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлдэг. Нойр дутуу байснаар тархины механизмууд нь хангалттай идэвхиждэггүй гэсэн үг бөгөөд ингэснээр тархийг хортой бодисоос цэвэрлэж чадахгүй гэсэн үг юм.

3. Хэт их дуу чимээтэй орчин болон байнга муу зүйл сонсох

Их дуу чимээ тархинд муугаар нөлөөлдөг. Жон Хопкинс их сургуульд явуулсан судалгаагаар сонсголын бэрхшээлтэй хүмүүс танин мэдэхүйн доройтолд өртөх магадлал 30 – 40% -тай байдаг. Тиймээс бид хэт их дуу чимээнээс чихээ аль болох хамгаалах нь ухаалаг хэрэг юм.

4. Хэт их хоол хүнс

Эрүүл хооллох зөвлөмж нь таны биеийн эрүүл мэндэд төдийгүй тархинд маш чухал ач холбогдолтой юм. 2012 онд Neurology сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар жингийн илүүдэлтэй хүмүүсийн танин мэдэхүйн үйл ажиллагаа хэвийн жинтэй хүмүүстэй хаьцуулахад муу байжээ. Судалгаанд 50 настай 6000 хүнийг хамруулсан бөгөөд 10 жилийн дараа дахин шалгахад үр дүн нь илүүдэл жинтэй хүмүүс танин мэдэхүйн үйл ажиллагаа нь хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад 22% дорой хэмээн гарчээ.

5. Ганцаардал

Ганцаараа байх нь тархинд стресс, үрэвслийн процесс үүсгэдэг ганцаардлын мэдрэмжийг өдөөж чаддаг. Чикаго дахь Rush их сургуулийн анагаах ухааны төв нийгмийн хамгийн бага холбоо бүхий 80-аас дээш насны 100 гаруй хүний ​​дунд судалгаа явуулсан бөгөөд тэд танин мэдэхүйн хамгийн их доройтолд өртсөн гэдэг дүгнэлт гарчээ.

Мэдээжийн хэрэг, таны тархины эрүүл мэнд олон янзын хүчин зүйлээс хамаардаг. Гэхдээ тархи бол таны хамгийн эрхэм найз юм. Аз жаргалгүй тархи таныг аз жаргалгүй болгоно гэдгийг анхаараарай.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...