₮ 0

No products in the cart.

Өлсөхгүйгээр мөнгөө хэмнэх ШИЛДЭГ аргууд

Манайхан хэмнэлт хийнэ гэдгийг идэж, уух, өмсөх зүүхээ хасна гэж ойлгох нь түгээмэл байдаг. Гэвч үнэндээ бол хэрэглээгээ бууруулахгүйгээр орлогоо авч үлдэхийг л хэмнэлт гэдэг юм шүү дээ. Жорлонгийнхоо почкин дотор нэг тоосго хийх, гэрлийн шил­нүүдээ цахилгаан бага зарцуулдаг гэрлээр солих зэрэг нь ухаалаг хэмнэлтийн сонгодог жи­шээ юм.

Бид та бүхэндээ цаашид хямралыг хэрхэн даван туулах талаар зөвлөгөө, шинэ санаануудыг байнга хүргэж байх болно. Ингээд хамгийн эхэнд хоол хүнсний зардлаасаа хэмнэлт хэрхэн хийх талаар амьдрал дээр батлагдсан шилдэг аргуудыг танилцуулж байна. Зөвлөгөө маань дараагийн ээлжинд “Шоппинг” хийхдээ хэмнэлт хийх аргаар үргэлжлэх болно.  

Амттан идэхээ багасгах

Ихэнх хүмүүс махны хэрэглээгээ багасгах нь хэмнэлт хийх хамгийн боломжтой арга гэж боддог. Авах калорио багасгахгүй, шар буурцагийн махаар орлуулаад явахад энэ тийм боломжгүй санаа ч биш л дээ. Гэхдээ амттан, нарийн боов хоёрт хүнсний төсвийн 30 хувь “явдаг” нь туршлагаар батлагджээ. Тиймээс энэ хоёр төрлийн бүтээгдэхүүнээс татгалзахад л хэмнэлт гаргаж, эрүүл мэндээ ч хамгаалчихна гэнэ шүү.      

“Дуустал нь идэж чадах уу”

Өглөөний цай, оройн хоолоо бэлдэхдээ энэ асуултыг заавал асууж бай. Ингэхдээ “Чадна аа” гэж бардуу зангаар хандав аа. Хэмнэлт хийх гэж байгаа хүнд ийм зан зохидоггүй юм. Энэ аргыг хэрэглэснээр та хөөрхөн хэмнэлт гаргана гэдэгтээ итгээрэй.

Хайрцаглалт, савлагааг анзаар

Хүнсний бүтээгдэхүүний савлагаа, үнийн ялгаанд анхаарлаа хандуулаарай. Хүмүүс том савлагаатайг худал­даж авснаар хэмнэлт гаргана гэж боддог. Энэ үнэн ч хадгалалт даадаг бүтээгдэхүүн дээр л хэрэгждэг юм шүү. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр авах нь саналаараа алдагдалд орж байгаа­гаас ялгаагүй.

Ажил дээр идэх хоолоо гэртээ бэлтгэх

Ажил дээр идэх өдрийн хоолоо гэртээ бэлтгээд авч явах нь гуанзанд орохоос хоёр дахин бага зардалтай. Гэх­дээ түргэн бэлтгэхийн тулд гэж шалтаглаад хачиртай талх гэх мэт хагас бэлэн бүтээгдэхүүн ордог хоол хүнс авч явав. Тэгвэл хэмнэлт чинь байхгүй болно шүү.

Хэмнэлтийг жинхэнэ утгаар нь хийх хамгийн сонгодог аргыг хамгийн сүүлд танилцуулж байна.

Хэр­вээ боломж байдаг бол гурил, будаа, элсэн чихэр, хүнсний ногоо зэргээ бөөнөөр нь худалдаж авбал мэдэгдэхүйц хэмнэлт гаргаж чадна. Улирлын чанартай хямдардаг хүнсний ногоо, мах зэргийг тухайн үед нь хэд дахин бага үнээр, их хэмжээтэй авчих нь хэрэглээгээ багасгахгүйгээр мөнгөө хэмнэх хамгийн шилдэг арга юм.   

More from the blog

The Game Changers: Best Liners for Eye Contour

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

Super Surreal Nail Art: The Sky is the Limit

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

The Best Face Mask to Grab from the Drugstore

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

How to Find the Perfect Blush for Your Complexion

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...