₮ 0

No products in the cart.

Стресс тайлах үр дүнтэй дөрвөн арга

1. Зөв амьсгалах

Амьсгал авахад булчингийн тонус нэмэгддэг, гаргахад тонус буурч булчин сулардаг. Зөөлөн сандал, буйдан дээр аль болох тухлан суугаад нүдээ аниад амьсгалаа анхааран сайтар чагна. Чагнаж байхдаа амьсгалынхаа хэмнэл, гүнийг мэдэр. Ингээд баруун гэр дээрээ бүх анхаарлаа төвлөрүүл. Энэ дасгалд өдөрт 3-5 минут зарцуулахад л хангалттай.

 2.Төсөөлөл

Хүн зөвхөн төсөөлөл, дүрслэн бодох чадвараа ашиглаад өөрийгөө удирдаж чадна. Хамгийн гол нь хүн болгон биеийг нь дээд зэргээр суллаж өгөх зөвхөн өөртөө тохирон төсөөллийг л олж дүрслэн харах хэрэгтэй байдаг.  Товчхон хэлэхэд биеэ суллахын тулд өөрийн уран сэтгэмжээ дайчил. Олон дүрслэл зэрэг төрж болно. Зөвхөн нэгийг нь сонгох гэж яарах хэрэггүй. Зүгээр л төсөөлөл болгон биеийг чинь сулрах, тайвшрахад яаж нөлөөлж байгааг сайн мэдэр.

 3.Итгэл үнэмшил

Бие суларсан төлөв байдал нь халуун дулааны мэдрэмж, чимчигнэх мэдрэмж, хүнд оргих мэдрэмжтэй шууд холбоотой. Тэгэхээр үгэн ятгалга, үнэмшүүлэлүүд нь эдгээр мэдрэмжийн дүрслэлийг багтааж байдаг. Биеэ суллах өгүүлбэрүүдийг дотроо хэлэн давтаж болно. Эсвэл утас, диктофон, тоглуулагч дээрээ бичиж аваад биеэ суллаж байх үедээ сонсоорой. Хамгийн гол үгүүлбэрийг увдаан, чимээгүй хэлэхтэй зэрэгцэн төрж байгаа мэдрэмжүүдээ анхаарна.

4.Булчингаа чангалах

Дасгалыг баруун гарын, солгой хүн бол солгой гарын сарвуунаас эхэлнэ. Эхлээд баруун гарын нударгыг хүчээрээ зангидаж байгаад дараа нь тохойгоороо нугалан хоёр толгойт булчингаа байдгаар нь чангала. Үүний дараа гараа огцом суллаад мэдрэлгүй болсон мэт сул унжуулна. Энэ үед төрж байгаа мэдрэмжүүдэд анхаарлаа төвлүлрүүлэн ажиглаад хэдий хугацаанд гарч бүрэн суларч байгаад мэдрэмжээрээ тогтоон хэмжинэ. Заримдаа булчинг эрчимтэй чангалах үед их эвгүй мэдрэмж төрдөг. Хэрэв тийм бол танд энэ төрлийн дасгал зохихгүй гэсэн тэмдэг байж болох талтай.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...