₮ 0

No products in the cart.

Хоолой өвдөж эхлээд хөндүүр байхад нь өөрөө эмчлэх бүрэн боломжтой

Хоолойн өвчнийг хүндрээгүй, эхэн шатандаа буюу хөндүүр байхад нь өөрөө эмчлэх бүрэн боломжтой. Гэтэл хүмүүс үүнийг мэдэхгүй идээлүүлээд, халуурч хүндэрч цаашлаад тарианд орж, бүр зарим нь үе мөчний хэрэх өвчтэй болдог.

Тэгвэл хоолой өвдсөн үед яах ёстой талаар эмч мэргэжилтнүүд юу гэж зөвлөснийг хүргэе.

-Хоолой хөндүүр оргисон л бол цонхоо заавал хааж унтах хэрэгтэй. Учир нь ихэнх тохиолдолд шөнө л хоолой хуурайшдаг байна.

-Шөнө унтахдаа аль болох хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрч хоолойгоо өөрийнхөө бүлээн агаараар чийглэх хэрэгтэй гэнэ.

-Хоолой өвдсөн, хөндүүрлэж эхэлсэн тохиолдолд шүлсээ хаяхаас зайлсхийж, залгих хэрэгтэй байдаг байна. Ингэснээр шүлсэнд агуулагддаг лизоцим нь бактерийг устгадаг аж.

-Энэ тохиолдолд зөвхөн буцалсан бүлээн ус уухыг эмч нар зөвлөлөө. Дэлгүүрийн цэвэр ус нь хоолой хуурайшуулдаг тул хэрэглэхгүй байвал зохино.

-Мөстэй ус, гаазтай хүйтэн ундаа болон пиво уухаас татгалз. Энэ нь хоолойн өвчнийг нэмэгдүүлэх шалтгаан болдог байна.

-Хоолойн өвчнөө зүгээр болтол тамхийг хатуу хорих ёстой байдаг байна. Учир нь тамхи татах нь хоолойг маш ихээр хуурайшуулдаг аж.

-Халуун хоол, цай хэрхэвч хэрэглэж болохгүй. Ялангуяа бэлэн гоймон. Учир нь халуун шинж чанарын зүйлс хоолойн өвдөлтийг ихэсгэж, өвдөлтийг улам түргэсгэж, идээлүүлэх хандлагатай байдаг байна. 

-Чихэрлэг зүйлсээс татгалз. Эдгээр нь хоолойд наалдаж идээлэлтийг түргэсгэдэг байна.

-Сүү ууж унтахгүй байх. Сүү нь мөн хоолойг хуурайшуулах сөрөг талтай. 

-Шүдийг өглөө, оройд заавал угаах шаардлагатай. Тэгэхгүй бол амны хөндийд бактер үржиж идээлэх шалтгааны нэг болдог байна.

-Хоолой өвдсөн тохиолдолд тамединий уусмалаар өглөө, оройд хоолойгоо тогтмол зайлах. Их хэрэглэвэл мөн л хоолойг хуурайшуулах аюултай байдгийг анхаарууллаа.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...