Өөрт хэрэггүй тавилга, өмсдөггүй хувцсаа хэрэгтэй хэн нэгэнд нь өгснөөс хойш би минималист хэв маягт шунан дурлах болсон юм. Иймээс ч танд минималист болоход туслах хэдэн зөвлөгөөг хүргэе. Хамгийн эхэнд та өөрөөсөө дараах асуултуудыг асуух хэрэгтэй.
– Мөнгө хэмнэхийг, дэмий зүйлд мөнгөө үрснийхээ дараа харамсахгүй байхыг хүсч байна уу.
– Гэрээ илүү зайтай, эмх цэгцтэй болгохыг хүсч байна уу
– Новширсон эд зүйлсээ хурааж, цэгцэлж цэвэрлэхэд их цаг зарцуулагдаж байна уу. Гэр бүл, өөртөө илүү их цаг зарцуулахыг хүсч байна уу
Эдгээр асуултуудад та тийм гэж хариулсан бол минималист амьдралын хэв маягтай болох сэтгэлзүй бүрэн бэлтгэгдсэн гэж итгэж болно.
Ингээд эхэлцгээе.
Онц шаардлагагүй ч худалдаж авахыг хүсч байгаа зүйлсээ 30 хоногийн жагсаалтанд оруул. Ингэж нэмэхдээ бичсэн өдрөө нэмж оруулна. 30 хоногийн дотор авахгүй байх хэрэгтэй. Харин 30 хоносны дараа эргээд харахад заримдаа авах шаардлагагүй болсон байдаг.
Идэж дуусаад аяга, тавгаа угаа. Идэж ууж дууссан л бол ширээн дээрээ бохир үлдээж болохгүй, дор нь угааж цэвэрлэх хэрэгтэй.
Хэрэглэснийхээ дараа угаалтуураа цэвэрлэ. Гараа угаах, шүдээ угаах зэрэг үйлдлийн дараа угаалтуураа цэвэрлэж сур. Гал тогоонд ч ялгаагүй.
Хувцасаа тайлах бүртээ хурааж, өлгөж хэвш. Усанд орох эсвэл зүгээр л хувцасаа солих бүртээ тайлсан хувцасаа энд тэнд орхилгүй хурааж, эвхэж, өлгөж сур.
Тэгш гадаргуу бүрийг цэвэрхэн, хоггүй байлга. Ширээ, тавцан, шал гээд бүгдийг цэвэрхэн байлгаж сур. Хэрэггүй зүйл хэвтэж байвал даруй хурааж цэгцэл.
Бүх хувцаснуудаа тус тусад нь ангилж хадгалаад зөвхөн өмсөх хувцасаа гаргаж тавих. Энэ маягаар сар болсны дараа харахад өмсөхөө больсон хувцаснууд тодорч үлдэх тул хэн нэгэнд хандивлах тухай бодох хэрэгтэй.
Байгаа зүйлдээ хязгаар тогтоож сур. 30 хувцас, 30 ном гэх мэтээр өөртөө байх ёстой зүйлд хязгаар тавьж сур. Хэтэрвэл зайлуулах, нэмж авахгүй байх мэтээр энэ тоо хязгаараа хатуу баримтал.
Ямар ч хувцсан дээр зохьдог, хэзээ ч өмсөж болохоор хувцастай бол. Эмэгтэйчүүдийн хувьд хар даашинз байна. Таны ажил амьдрал яг тохирох хэв маягийн хувцсыг сонгоод ээлжлээд өмсөөд байж болно шүү дээ.
Сар бүрийн эцэст компьютерээ цэвэрлэж, архивлаж сур.
Гурван сар тутамд цэвэрлэгээ хийж, хэрэггүй зүйлсээ ялгаж хаяарай.
Э.Удвал