LOADING

Type to search

Санхүүгийн боловсрол

Мөнгөө хэрхэн зөв зарцуулах вэ?

Share

Мөнгөө зөв зүйлд зарцуулж, хуримтлал үүсгэхийн тулд төсөв зохиож, төсвийн дагуу зарцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мөнгө санхүүгээ зөв удирдаж, амьдралаа ухаалгаар авч явахад тань төсөв чухал үүрэгтэй.

Төсөв зохиох

Төсөв нь таны олж буй орлого юм. Олж буй орлогоосоо хэтрүүлж мөнгө зарцуулахгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрэв таны орлого хэрэгцээг тань хангаж хүрэлцэхгүй бол зээл авах шаардлага үүсдэг. Зээл авах нь зарим нэг зүйлийг худалдан авах боломж олгодог ч зээлийн хүүний нэмэлт зардал гарна. Түүнчлэн олсон орлогоосоо зээлээ төлж дуустал сар бүр зээлийн төлбөр төлөх шаардлагатай болдог. Тиймээс олсон мөнгөө төсөвлөж хэрэгцээт хэсгүүдэд хуваа. Тухайлбал байр, тог, ус, унааны зардал гэх мэтээр ангилж нийт төсвөө гагргах хэрэгтэй.

Зарлагаа хянах

Хэрэв таны зарлага орлогоос тань их байвал мөнгөө юунд зарцуулсан, мөн хэмнэлт хийх ямар боломж байгаа талаар бодож үзэх хэрэгтэй. Онцын шаардлагагүй зүйлсээс татгалзаж, хэмнэлт хийж чадвал (тухайлбал, түлш бага зарцуулдаг машин жолоодох,  үнэтэй ресторанд хоол идэхээ болих гэх мэт) та орлогодоо тохируулан мөнгөө зарцуулдаг болно.

Сайн Бод

Мөнгө зарцуулахаасаа өмнө танд болон таны гэр бүлд юу хэрэгцээтэй байгааг тодорхойлоорой. Тансаг хэрэглээний зүйлс худалдаж авахаасаа өмнө чухал хэрэгтэй зүйлсээ худалдаж авах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хэрэгцээ ба хүслээ ялгаж сурах хэрэгтэй.

Хэмнэлт

Хэмнэлт хийх боломжийг олохын тулд хэдэн төгрөгийг юунд зарцуулснаа бичиж тэмдэглэж заншаарай. Орлого, зарлагаа бүртгэхдээ тэмдэглэлийн дэвтэр, тооцоолол хийх хүснэгт, компьютерын бэлэн програм ашиглаж болно. Мөнгөө юунд зарцуулснаа мартахгүйн тулд өдөр бүр тэмдэглэх хэрэгтэй. Хэрэв танд баримт өгсөн бол баримтаа санамж болгон хадгалах хэрэгтэй. Шоколад, аяга кофе, бохь зэргийг бага гэлтгүй бичиж тэмдэглэх нь чухал. Учир нь,  өдөр тутмын бага хэмжээний зарцуулалт сар, жилийн хугацаанд тооцож үзэхэд их хэмжээний дүнтэй болсон байдаг.

Орлогоо өсгөх

Зардлаа багасгаж, мөнгөө хэмнэхийн зэрэгцээ, орлогоо өсгөх боломжийг хайх хэрэгтэй. Орлогоо өсгөснөөр хуримтлал үүсгэх, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой болно.  Байнгын ажлын хажуугаар амжуулж болох зүйлсийг судалж үзээрэй. Жишээлбэл, онлайн дэлгүүр гэх мэт.

error: Content is protected !!