LOADING

Type to search

Зөвлөгөө

Ил шархадсан хүнд үзүүлэх анхны тусламж

Share

Янз бүрийн шалтгааны улмаас арьс салст, булчин гэх мэт зөөлөн эдүүд гэмтэж бүтэн байдлаа алдахыг шарх гэж хэлдэг.

Шархыг дараах байдлаар ангилан үздэг:

Шалтгаанаар нь:                      

  • Зүсэгдсэн
  • Урагдсан
  • Хатгагдсан
  • Хазагдсан
  • Огтлогдсон
  • Буудагдсан гэх мэт

Үүссэн байдлаар нь:

  • Өнгөц /зөвхөн арьс, салст бүрхэвчийг хамарсан/
  • Гүн /булчин, шөрмөс, яс хүртэл гэмтсэн/
  • Нэвтэрсэн /биеийн аль нэг хөндий рүү нэвтэрч өрсөн/   

Анхны тусламж үзүүлэхдээ:

Эхлээд гараа заавал угаа. Өөрийгөө цусаар дамжих халдвараас сэргийлж резин бээлий өмс. Хэрэв бээлий байхгүй бол түүнийг орлуулж гялгар уут ч өмсч болно.

Шархны эргэн тойрны талбайг цэвэр усаар угаа. Халдваргүйжүүлэх уусмал байвал арчиж болно. Шаардлагатай тохиолдолд спирт хэрэглэж болно.

Шархан дээрээ ариун бинт эсвэл даавуун жийргэвч тавина.

Боолт хийнэ

Дараах зүйлсийн анхаарах хэрэгтэй               

1. Том шарх үүссэн бол 6 цагийн дотор эмчид хандах

2. Шархан дээр элдэв тос, антибиотик зэрэг эм түрхэж болохгүй

3. Шарханд гадны биет зоогдсон бол авах оролдлого бүү хий

4. Амьтанд хазуулсан шархыг амаараа бүү сор

error: Content is protected !!