LOADING

Type to search

Зөвлөгөө Онцлох

Тавдугаар сарын дэлгэрэнгүй зурхай

Share

Хонины орд

Энэ сард эрч хүч нэмэгдэх учраас, фитнесс, усан бассейн зэргээр хичээллэж эхлэхэд таатай. 5 дугаар сард таны үг хэллэг зөөлөн эерүү байх тул, эсрэг хүйстнийг болон эргэн тойрныхныгоо яриагаараа татах боломжтой. Сарын эхэнд санаа зовох, сэтгэл түгшээх асуудлууд үүсэж болзошгүй. Энэ үед та чухал бус зүйлд ихээхэн ач холбогдол өгөх хандлагатай байна. Гэхдээ мэргэжлийн үүднээс аваад үзвэл энэ үе санасныг бодвол тийм ч муу үе биш байна. Саад бэрхшээлийг даван туулахаас аргагүй, гэхдээ тэдгээр нь юунаас болж үүссэнийг та өөрөө мэдэж байгаа учраас нилээд дөхөмтэй. Чухамхүү энэ үе амьдралын туршлага хуримтлуулах, ашигтай хандлага олж авахад хамгийн тохиромжтой үе.

Харин хоёрдахь долоо хоног илүү түвэгтэй болж ирнэ. Энэ үед та өөрийнхөө болон гэр бүлийнхээ ашиг сонирхлыг хамгаалахын тулд олон гэрээ хэлцэл хийнэ. Дайсандаа бууж өгөхгүйг хичээдэг зан чинь сөргөлдөөний шалтаг болно. Ялж л байвал зарим нэг жижиг сажиг зүйл дээр буулт хийсэн нь дээр гэдгийг сана.

Гуравдахь долоо хоног таны хувьд хамгийн азтай, хувийн болон мэргэжлийн хүрээнд амжилт олох үе. Хийж бүтээх их эрч хүч амтагдах үе. Харин сарын сүүл тийм ч таатай бус. Сайн өдрүүд мэдээж тохиох ч яг санаснаар болох нь ховор. Энэ үед сэтгэл санаа тогтворгүйтэж, мэдрэлийн системд ачаалал өгснөөр эрүүл мэндэд чинь муугаар нөлөөлж болохыг үгүйсгэхгүй тул биеэ энхрийлүүштэй.

Үхрийн орд

Сарын дундуур хэсэгтээ сайн үе тохионо. Гэхдээ тэрнээс өмнө нилээдгүй саад бэрхшээл даван туулах хэрэгтэй болно. Ямар ч амжилт амархан олдчихвол амтгүй биш гэж үү? Сарын эхэнд ихэвчлэн ажилтай холбоотой хүндрэлүүд үүснэ. Санал зөрөлдөх, ялангуяа өмнө нь сайн ойлголцдог байсан хүмүүстэйгээ маргалдаж, дэмжлэг туслалцаа авч чадахгүйд хүрч магадгүй. Тиймээс үгээ сайтар цэгнэхийг од гаригс зөвлөж байна.

Мөнгөнөөс болж маргаан үүсч болзошгүй бөгөөд хэдийгээр та өөрийнхөө зөв гэдгийг мэдэрч байгаа ч эргэн тойрныхоо хүмүүст үүнийгээ итгүүлэхэд хэцүү байх болно. Хоёрдахь долоо хоног бүхий л талаар тайван, таатай өнгөрнө. Ямар ч ажил төлөвлөсөн, түүнийг бүтээхэд хүндрэл үүсэхгүй. Энэ үе аялах, амрах, романтик болзоонд тааламжтай. Гурав дахь долоо хоног хамгийн таатай үе. Сайн өдрүүд ар араасаа цуварч, олон төлөвлөгөө хэрэгжих, хуримтлагдсан асуудал шийдэгдэхэд хялбар байна. Энэ үед шинэ туршилт хийхэд тохиромжтой.

Амьдралынхаа шинэ хуудсыг нээхийг хүсэж байгаа хүнд энэ гуравдахь долоо хоног яг тохирно. Өөртөө байгаа бүхэнд сэтгэл хангалуун болж эхэлнэ. Хэн нэгнээс бэлэг юм уу, гэнэтийн болзооны урилга хүлээн авч магадгүй. Төвөгтэй харилцаа энэ сард бүр мөсөн дуусгавар болж болзошгүй. Гэсэн ч та хоёрын хайр хангалттай хүчтэй байвал үүнийг даван туулна.

Сарын сүүлийн өдрүүдэд эерэг хандлага аажмаар буурна. Сэтгэлээр унахгүй байхыг хичээ. Бүх зүйл таны сэтгэлийн тэнхээгээс л шалтгаална.

Ихрийн орд

Өөрийгөө хэрхэн илэрхийлэхээс эхлүүлээд байгаа дотны харилцаа чинь үргэлжлэх эсэх нь шийдэгдэнэ. Та сүүлийн үед өөртөө хэт хатурхаад байна, өөрийгөө хайрла. Таны дур булаам байдал Сугар гаригийн тусламжтайгаар нэмэгдэх тул энэ үед эсрэг хүйстний хүмүүс танд ихээр татагдана. Өмнө нь хайр сэтгэлийг өөрөөс түлхдэг байсан бол та 5 дугаар сард хүмүүст итгэл хүлээлгэж зүрхээ нээнэ. Энэ сард сэтгэл зовоосон асуудал их гарна.

Зарим нэгийг нь яаж ч хичээгээд өөрчилж чадахгүй тул нөхцөл байдалтай дасан зохицохоос аргагүйд хүрнэ. Түүнээс гадна өмнө нь хялбархан хэл амаа ололцдог байсан хүмүүстэйгээ муудалцаж, тэдний дэмжлэг туслалцаанд найдаж чадахгүй болсонд итгэхэд бэрх байна.

Эхний долоо хоног ажил дээр асуудал үүснэ. Шинэ хуучин даалгаврууд овоорч, алинаас нь барьж авахаа мэдэхгүй самгардана. Хамт ажилладаг хүмүүсээсээ тусламж гуйж болох ч шийдвэрийг өөрөө бие дааж гаргах болохоор тэдэнд бүрэн найдах аргагүй. Азаа турших зүйл их гарах бөгөөд ихэнх тохиолдолд аз таныг ивээх ч ганц хоёр таагүй зүйл тохиолдохыг үгүйсгэхгүй.

Хоёр дахь долоо хоног бүр түвэгтэй болж магадгүй. Ажил төрлийн асуудал дээр хувийн асуудал нэмэгдэж болзошгүй. Юу нь танд илүү чухал болохыг ялгаж салгах хэрэг гарна. Таны гаргасан шийдвэрүүд найз нөхдөд чинь таалагдахгүй, үүнээс болж маш их шүүмжлэлд өртөнө. Гуравдахь долоо хоног сарын хамгийн тогтворгүй хирнээ сонирхолтой үе. Энэ үед та ямар нэг сонирхолтой нээлт хийх юмуу чухал шийдвэр гаргах болно. Харин дараагийн долоо хоног таныг баярлуулна, чухам энэ үед та ажил мэргэжлийн болон хувийн шинжтэй хорхой хүргэм санал хүлээн авч магадгүй.

Сарын сүүлийн өдрүүд бага зэрэг түвэгтэй, гэхдээ үнэтэй туршлага хуримтлуулах болон ашигтай мэдээлэл олж авахад чухал өдрүүд. Хэрвээ та гар хумхилгүй ажиллах аваас нилээдгүй орлого олох боломжтой.

Мэлхийн орд

Тавдугаар сар ажил болон амралтын аль алинд муугүй сар. Таагүй болон тааламжтай үеүд ээлжлэн солигдох тул сэтгэлээр унах завдал ч гарахгүй. Харин баяр хөөр, өөдрөг үзлээр дүүрэн байх бололтой.

Эхний долоо хоног санхүүгийн асуудал шийдэхэд төвлөрөх үе болохоор үүнд хариуцлагатай хандах хэрэгтэй. Бусдаас тусламж хүсэх, өр зээл тавихад таагүй, харин бага зэрэг хэмнэлт хийхэд зүгээр.

Хоёрдахь долоо хоногт хувийн шинжтэй асуудал үүснэ. Та өөртөө итгэх итгэлгүй байгаагаас ихэнхдээ зөв шийдвэр гаргасан ч түүнийгээ хэрэгжүүлэхээс айдаг. Бусдын заавар зөвлөгөөг тэр болгон бүү дага /их олон хүн зөвлөх вий/, бүгд зөв гэсэн баталгаа байхгүй.

Дараагийн долоо хоног сайн мэдээгээр таныг баярлуулна. Овсгоотой байж чадвал олон асуудлаа зэрэг шийдэж чадна. Стандарт бус замаас бүү ай, өвөрмөц үйлдэл заримдаа сайн үр дүн авчирах нь бий. Сарын сүүлийн өдрүүд аялал зугаалганд тохиромжтой. Нийцгүй хүмүүс өөрийн чинь анхаарлыг татах гэж хичээх тул хүмүүстэй танилцахдаа болгоомжтой бай. Түүнээс гадна энэ хугацаанд нилээдгүй зарлага гарах төлөвтэй, гэхдээ ихэнх нь хэрэгтэй зүйлд зарцуулагдана. Хуучны мартагдсан дурлал эргэн ирэх юмуу, зарим нэг явуургүй харилцааг төгсгөл болгох бололтой. Угаасаа таныг жаргалтай байхад заавал эр хүний нөмөр нөөлөг хэрэггүй.

Арслангийн орд

Энэ сард азтай өдөр нь таагүй өдрөөсөө хавьгүй олон байна. Энэ сарын гол зорилго нь зөв замаа сонгож түүнийгээ дагах. Болж байгаа үйл явдлыг өөрчлөх гэх хэрэггүй, нөхцөл байдалдаа зохицож чадвал үр дүн нь муугүй байх болно.

Эхний долоо хоног ядаргаатай, утгагүй аялалууд таныг хүлээж байна. Дэмий зүйлд цаг зав, хүч тамираа барж байгаагаа мэдрэх хэдий ч та яаж ч чадахгүй. Ямар нэг зүйл худалдан авахаар бол долоо хоногийн дундуур амжуулсан нь дээр.

Хоёр дахь долоо хоног хамаагүй амжилттай байна. Та азтай, өөрийнхөө хүчинд итгэлтэй байна. Чухамхүү энэ үед ямар нэг зүйл шинээр эхлэх, шинэ төсөл барьж авахад тохиромжтой. Юу хийх нь зөвхөн таамаг төдий байсан ч тун удахгүй амжилтанд хүрэх болно.

Гуравдахь долоо хоног ч муугүй. Ганц хоёр таагүй өдөр тохиох ч та нөхцөл байдлаас хурдан гарч чадна. Энэ долоо хоногт мэргэн шийдвэр гаргаж хэрэгжүүлнэ. Үлдсэн өдрүүд үйл явдлаар баялаг байна. Зүгээр л эхлүүлсэн зүйлээ үргэлжлүүл, та зөв зам дээр байна.

Охины орд

Энэ сард олон таатай зүйл тохионо. Таны санаанд оромгүй үйл явдал болж болзошгүй тул санасан зүйлээ бүтээхийн тулд тохиромжтой үеийг ашиглах бэлтгэлтэй бай.

Эхний долоо хоногт ажил хэргийн амлалтанд анхаарлаа төвлөрүүл. Чухам энэ үе таны бусадтай тохиролцох, хэл амаа ололцоход тохиромжтой үе. Санхүүгийн байдал тогтвортой бус, төлөвлөгдөөгүй зарлага их гарна. Насаар ахмад төрөл садантайгаа муудалцаж болзошгүй.

Хоёрдахь долоо хоног тайван өнгөрнө. Таны санааг зовоох зүйл байхгүй болохоор өөрийн сонирхдог зүйлээ хийж болно. Ирээдүйтэй ажил хэрэгч төсөл олох боломж өндөр байна. Бинесменүүд үйл ажиллагааны хүрээгээ өргөтгөнө.

Гуравдахь долоо хоногт таатай өдрүүд тохионо. Та төлөвлөсөн зүйлээ амьдралд хэрэгжүүлж чадах бөгөөд хувийн амьдралд тань таатай өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй. Энэ үед их хэмжээний мөнгө орж ирэх магадлал өндөр.

Сарын сүүлийн өдрүүдэд таныг таатай гэнэтийн бэлэг хүлээж байна.

Жинлүүрийн орд

Энэ сар танд өгөөмөр хандана. Та амьдралыг тань баяр баясгалантай болгох жижиг сажиг зүйлд ч анхаарлаа хандуулж чадна. Сарын эхэнд байр сууцтай холбоотой ямар нэг чухал, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах ч юмуу нүүдэл суудал хийх ч юмуу, засвар хийх зэрэг асуудлыг шийднэ. Санаандаа нийцүүлэхийн тулд багагүй хүч зарцуулах бөгөөд үр дүн нь таныг гомдоохгүй. Энэ үед хувийн шинтэй таатай мэдээ бас сонсоно.

Хоёрдахь долоо хоног тийм ч таатай бус. Сайн өдрүүд тохиох ч тийм ч олон бус, тэгээд ч эерэг хандлага нь сайн нөлөөлж чадахгүй. Энэ үед тэсвэр тэвчээртэй байх нь чухал.

Гурав дахь долоо хоногт сайн өдрүүд олон тохионо. Хэрвээ та амьдралдаа ямар нэг өөрчлөлт хийхийг хүсэж байвал од эрхэс, ойр дотныхноо дэмжиж байгаа энэ л үед амжуулах нь чухал. Холоос урлигагүй зочид хүлээж авч болзошгүй ч та тэднийг ирсэнд үнэхээр баярлана. Дараагийн долоо хоногт таны өмнө хэцүү асуудлууд тулгарч санааг тань зовооно. Жижиг гэлтгүй зарим зүйлд анхаарлаа хандуулж чадвал заримыг нь тойрч гарч чадна.

Сарын сүүлийн өдрүүдэд хувийнхаа бус ажил мэргэжлийнхээ зорилго зорилтыг умартахгүй байхыг хичээ.

Хилэнцийн орд

Энэ сард таныг нилээд хэдэн таагүй үйл явдал хүлээж байна.Та тэдгээрээс зайлсхийж болох байсныг ойлгох хэдий ч хэдийнээ оройтсон байх бололтой.Энэ сарыг хүний хэлсэн зүйл, зөвлөгөөг чихнийхээ гадуур өнгөрөөдөггүй хүмүүс л амжилттай даван туулна.

Эхний долоо хоногт мэргэжлийн чиглэлээр асуудал үүсч, тэдгээрийг шийдэхэд танаас ихээхэн мэдлэг туршлага шаардана. Удирдлагатайгаа муудалцаж мэднэ. Таныг зүй ёсоор үнэлэхгүй байгааг мэдэрвэл болчимгүй үйлдэл хийж ч болзошгүй.

Хоёр дахь долоо хоног таагүй өөрчлөлт, шинэ шинэ хүндрэлүүдтэй холбоотой байна. Аз болоход энэ бүхнээс та айхгүй, саад бэрхшээл хэдийчинээ их байна, төдийчинээ эрч хүчтэй, өөдрөг үзэлтэйгээр даван туулна

Гуравдахь долоо хоног багахан хэмжээний ч часхийсэн амжилтаар таныг баярлуулна. Хүндрэл үүсэх ч тийм ноцтой биш байх болно. Тэгээд ч найз нөхөд, хамт ажиллагсдын дэмжлэг таны сэтгэл санааг өөдрөг байлгаж, хүндрэл бэрхшээлийг инээмсэглэн хүлээн авахад туслана. Дөрөв дэх долоо хоног энэ сарын хамгийн таатай үе байна. Энэ үед танд олон зүйл дээр аз тохиож, авъяас чадварыг чинь нээх болно. Эсрэг хүйсийн хүнтэй романтик харилцаа үүсгэж болзошгүй.

Сарын сүүлийн өдрүүдэд аялал зугаалга төлөвлөхөд тохиромжтой, угаас танд нэг газарт тогтож суухад хэцүү байх болно.

Нумын орд

Утга учиртай, романтик болон найз нөхөрлөлийн харилцаа таны сэтгэл санааг тайван, өөдрөг, цоглог, эрч хүчтэй байхад туслах болно. Бусдаас юу авмаар байна, түүнийгээ бусдад өг. Энэ сард танд хайр дурлалын халуун дулаан харилцаа мэдрэх шаардлага өмнөхөөсөө илүү гарах болно. Хосуудын хувьд үүнээс таатай үе гэж үгүй. Боломжийг ашиглан холбоогоо бэхжүүлээд ав. Сексийн чадвар нэмэгдэх учраас танд энэ сард хайртай хүнтэйгээ гэнэтийн дотно харьцаанд орох магадлал өндөрсөж байна.

Сарын ихэнхийг өмнө үүссэн асуудлаа шийдвэрлэхэд зориулна. Хэдийгээр бусдын гаргасан алдааг шүүх нь тааламжтай ажлын нэг биш ч зайлшгүй шаардлагаар хийхээс өөр аргагүйд хүрнэ. Ингэхдээ ахмад настай хамаатан садан, бусад туршлагатай, ухаантай хүмүүсийн зөвлөгөөнд найдаж болно. Гэхдээ бүх зөвлөгөө таны сэтгэлд нийцэх нь юу л бол .

Хоёрдахь долоо хоногт санаа зовоох нилээдгүй асуудал гарч ирнэ. Энэ үед чухал зүйлийг чухал бус зүйлээс ялгаж салгахад хэцүү болох бөгөөд үүнийг тань зальтай, хүний юмаар хүүдэгнэж сурсан хүмүүс ашиглаж болзошгүй тул анхааралтай бай. Гэхдээ хоёр дахь долоо хоног тийм ч муу өдрүүд биш юм. Энэ үед танд мэргэжлийн хүрээнд өсөн дэвжиж, багийнхандаа болон даргадаа өөрийнхөө оюуны чадамжийг гайхуулах боломж гарна.

Дараагийн долоо хоног гайгүй эхлэх хэдий ч өдөр өнгөрөх тусам хэцүү болох төлөвтэй. Бараг л бүхий л зүйлд хүндрэл бэрхшээл асуудал үүсч болзошгүй. Од эрхэс таныг шалгаж байгаа тул энэ гуравдахь долоо хоногт сэтгэлийн хир хаттай хүн гэдгээ харуулах үе.

Үлдсэн арав хоног харьцангуй тайван өнгөрнө. Таны ухаантай, юмыг урьдчилж харах, үнэлж цэгнэх чадвар чинь ихэнх тохиолдолд хүнд хэцүү зүйлээс зайлсхийхэд тусладаг. Ихээхэн зарлага гарах, томоохон эд зүйлс худалдаж авах хэрэгцээ гарч магадгүй.

Матрын орд

Таныг жигд бус сар хүлээж байна. Хүндрэл бэрхшээл үүсч, тэдгээрийг даван туулахын тулд маш их цаг хугацаа зарцуулна. Сарын сүүлийн долоо хоног эхнийхээсээ хавьгүй таатай байх учраас өөртөө чухал гэсэн зүйлүүдээ сүүлийн долоо хоногт төлөвлөсөн нь дээр.

Сарын эхэнд төрөл төрөгсөдтэйгөө үл ойлголцол үүсч, хэрүүл маргаан үүсч болзошгүй. Та өөрийнхөө үзэл бодлын зөв гэдэгт эргэлзэхгүй учраас үүнийгээ хамгаалахын тулд нилээд хэрцгий араг барил хэрэглэх тул тэд таны зөв гэдгийг мэдсэн ч үүнийг чинь өршөөхгүй. Чухамхүү энэ үед та өөртөө дайсан бий болгож болзошгүй.

Хоёр дахь долоо хоног ажил хэрэг амжилттай өрнөх боловч, үйл явдлаар тийм ч баялаг бус байна. Жижиг сажиг үйл явдлууд гол зүйлээс чинь таны анхаарлыг сарниулж сатааруулах хэдий ч та гэнэт ухаарч гол зүйл рүүгээ анхаарлаа хандуулна. Сонирхолтой ажил хэрэгч санал хүлээн авч болзошгүй, хэн нэгэн өрсчихөөс нь өмнө түүнийг хүлээн авах нь дээр. Гурав дахь долоо хоног ажил төрөлд ээлтэй ч хувийн харилцаанд тийм ч таатай бус үе. Ойр дотныхон чинь өөрсдөд нь анхаарал хандуулсангүй хэмээн гомдоллох төлөвтэй. Зарим Матрынханд гэр бүлийнхээ хэрэгцээнд авахаар төлөвлөж байсан зарим зүйлээсээ татгалзах хэрэг гарна. Гэлээ ч дараагийн долоо хоног таныг баярлуулна. Таныг шинэ шинэ нээлтүүд, хувь заяаны бэлэг хүлээж байна. Шинэ зүйл эхлүүлэх, чухал уулзалт төлөвлөхөд таатай үе.

Хумхын орд

Энэ сард таатай өдрүүд олон тохионо. Таны уран бүтээлийн бүтээмж өндөр байгаа учраас тавьсан зорилгодоо хүрэх өвөрмөц зам олно. Эхний долоо хоног бүх зүйлд амжилт олох үе, танд азтай өдөр олон тохионо. Олон зүйлийг эхлүүлэхэд, төсөөлөл багатай ажил эхэллээ ч таныг аз ивээх болно.

Шинэ танилтай болох, ажил хэргийн, нөхөрсөг, романтик харилцаа тогтооход таатай. Хоёрдахь долоо хоног нэг их онцгой биш байна. Ижил төстэй улиг болсон өдрүүд цуварч, та өөрчлөлт хийхийг хүсэвч ямар нэг арга хэмжээ авахгүй. Энэ үе шинэ танилтай болоход ч бас таатай, гэхдээ өмнөхөө бодвол илүү анзааргатай байх хэрэгтэй.

Гурав дахь долоо хоног маш ачаалалтай өнгөрнө. Таатай өдрүүдийг тааламжгүй өдрүүд халж, тайван байгаа мэт харагдахад ч хэцүү байна. Олон Хумх энэ үед муу нөлөөнд автаж болзошгүй.

Дараагийн долоо хоногийн ихэнх нь таатай өдрүүд байж, урд өмнөх асуудлуудаа шийдэх боломж гарч ирнэ.Та шийдэмгий, шаргуу байх шаардлагатай. Таны ашиг сонирхлыг өөрөөс чинь өөр хэн ч илүү сайн хамгаалж чадахгүй гэдгийг бүү март.

Сарын сүүлийн өдрүүд санаа зовоох зүйл мундахгүй. Энэ үед өөрийнхөө эргэлзээ, түгшүүрийг хуваалцах хүн хэрэг болно. Энэ нь таны төрөл төрөгсдийн хэн нэгэн байвал сайн.

Загасны орд

Энэ сар харьцангуй тайван өнгөрнө, санаа зовох зүйл бараг гарахгүй. Үйл явдал нь ихээхэн зүй тогтолтой, таны гаргасан үйлдэл ямар үр дагавартай, эхлүүлсэн зүйл чинь юугаар төгсөх нь бараг тодорхой байхаар өрнөх бололтой.

Эхний долоо хоног өөрөө өөрийгөө хянахыг танаас шаардана. Энэ үед эргэн тойрныхон чинь танд өндөр шаардлага тавих бөгөөд үүнийг биелүүлэхгүйгээр тавьсан зорилгодоо хүрч чадахгүй.

Хоёр дахь долоо хоног арай хөнгөн, та өөрийнхөөрөө байж, хүмүүс юу гэж бодох бол гэдэгт санаа зовохгүй байж болно. Энэ үед үнэ ихтэй зүйл худалдан авахаас зайлсхий. Хэрвээ үнэхээр мөнгө үрэхийг хүсч байвал зугаа цэнгэлд зарцуулсан нь дээр.

Сарын сүүлийн өдрүүд зөвхөн ажлын хүрээнд ч биш өөр бусад зүйл дээр бусадтай хамарч ажиллах үе. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдгийг сана. Тиймээс өөртөө тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийн талаар бусдад ярихаасаа эмээх хэрэггүй, зөвлөгөө тусламж авахаасаа ичих хэрэггүй.

Сарын сүүлийн өдрүүд санхүүгийн үйл ажиллагаанд ээлгүй тул зарлагаа хязгаарласан нь дээр.

error: Content is protected !!