₮ 0

No products in the cart.

Хүүхэд хэт их уурлаж бухимдах нь ямар учиртай вэ?

Зарим хүүхэд хэт их уурлаж бухимдах нь ажиглагддаг. Уурлаж бухимддаг хүүхэд гэр бүлийнхэндээ хүндрэл учруулж, болох болохгүй газар иймэрхүү зан ааш гаргаж эвгүй байдалд оруулдаг. Хүүхэд, айлд зочилж байхад, худалдаа хийж байхад эсвэл хаана ч хамаагүй тэрийн унаж уурлаж, ааш авир гаргаж хүссэнээ биелүүлэхийг оролддог. Уурлаж бухимдах нь ихэсвэл хоорондын харилцаа болон хүүхдийн ерөнхий сэтгэл зүйн байдалд дүгнэлт хийх хэрэгтэй. Сэтгэлийн хямрал зовлонтой байгаа хүүхэд илүү их уурлаж бухимддаг байна. Ийм хүүхдийн сэтгэлийн дарамт нь юу болохыг сэтгэл зүйн зөв дүгнэлтээр илрүүлж болно.

Үе тэнгийнхнээс нь илүү их халамжилж хамгаалдаг, эцэг эх нь хүссэн бүхний нь биелүүлдэг хүүхдүүдэд хэт их уурлаж бухимдах байдал их ажиглагдана. Энэ нь ийм хүүхэд хүссэн бүхнээ гартаа оруулдаг, тэдэнд саад тотгор бэрхшээл зовлон бага байдагтай холбоотой юм. Ийм хүүхэд ерөөсөө саад тотгор мэдрээгүй учраас багахан бэрхшээлтэй тулгарахад ихээхэн хямардагтай холбоотой.

Ууртай хүүхдүүд энэ зуршлаа байх ёстой мэт ойлгож байн байн давтаж харилцаандаа хадгалах нь бий. Хүмүүжил муутай хүүхэд өөрийн хүссэнийг биелүүлэхийн тулд энэ буруу аргыг ашиглан эргэн тойрныхондоо төвөг учруулдаг. Тиймээс хүүхдийг уурлах бүрд хүссэн бүхнийг нь биелүүлэхгүй байх нь чухал юм. Эцэг эх хүүхдийн хоорондоо бат бөх, хайрын холбоо байх хэрэгтэй боловч шаардлагатай үед түүнд зохистой хязгаарлалтыг тогтоох хэрэгтэй. Хүүхэдтэйгээ үнэхээр бат бөх харилцаа холбоотой бие биеэ ойлгодог бол иймэрхүү юм дараа тохиолдохгүй.

Хүүхдээ уурлаж бухимдахад нь түүний анхаарлыг өөр юманд чиглүүлэхийг хичээ, түүнийг энэ зан аашаараа зорилгодоо хүрэх боломж бүү олго. Хэт их уурлахаас урьдчилан сэргийлэх арга нь хүүхэддээ багаас нь тодорхой хэмжээгээр амьдралд байдаг саад тотгорыг мэдрүүлж түүний зан чанарыг төлөвшүүлэх нь чухал юм. Өөр нэг арга нь хүүхдийн нас биед тохирсон баяр баясгалан, аз жаргалыг эдлүүлэх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл түүний насанд тохирсон үйл ажиллагаанд хамруулж, баяр баясгалантай байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Хэт их уурлаж бухимдах үед нь ойр тойронд нь байгаа насанд хүрэгчид тодорхой зөв харьцсаны үр дүнд хүүхэд энэ зангаасаа аажмаар салах болно.

Five years old boy not cooperating with his psychotherapist.

Хэт их уурлаж бухимддаг хүүхдийн сэтгэлийн дарамтыг багасгахын тулд түүнтэй илүү их цагийг хамтдаа өнгөрөөж, түүнд тохирсон нийгмийн болон спортын үйл ажиллагаанд хамруулж, найз нөхдийн болон нийгмийн харилцаа холбоог нь дэмжиж, хайр халамжийн урамшуулал зэргийг хэрэглэж болно. Гэхдээ хүүхэд хэрэгцээнээс нь илүү их оролцоо, шүүмжлэл, шүүлт, сануулга эсвэл хэтэрхий сул байдал нь түүний сэтгэхүйн хөгжилд муугаар нөлөөлөхийг мартаж болохгүй.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...