₮ 0

No products in the cart.

Хүүхдийн хүмүүжилд эцэг хүний үүрэг ямар ач холбогдолтой вэ?

Уламжлалт ёсоор эхчүүд хүүхдийн асаргаанд чухал нөлөөтэй билээ. Гэсэн хэдий ч хүүхдийн хүмүүжил, асаргааг эцэг эх хоёулаа үүрэг хариуцлагаа хамтран хувааж үүрэх шаардлагатай юм. Ялангуяа хүүхдийн нярай үед эхийн үүрэг маргаангүй чухал хэдий ч эцгийн оролцоо хүүхдийн хөгжлийн үе шат бүхэнд эрүүл энх өсөн бойжиход туслах болно. Хүүхэд өсөх тусам түүний боловсролын чадавх нь эцэг эхийн оруулж буй хувь нэмрээр хэмжигдэх болно. Эцэг эхийн зохистой үлгэр жишээгээр хүүхдийн хүмүүжил болон сэтгэхүйн хөгжил нь бүрэн бүтэн цогцоор үргэлжлэх болно.

Аав нар ажлын шаардлагаар хүүхэддээ бага хугацаа зарцуулах, хүүхдийнхээ хүмүүжил болон асаргааг бүхэлд нь эхэд нь даатгаснаас зарим доголдол үүсдэг. Эхчүүд хүүхдээ сахилга баттай хүмүүжүүлэхэд эцгийн дэмжлэг туслалцаа аваагүйн улмаас хүүхэд мөн эцэгтэйгээ хамт бараг байдаггүйгээс, эцгийн нөлөөг мэдрээгүйгээс зарим сэтгэл зүйн доголдол гардаг. Энэ нь эх, хүүхэд аль алинд муугаар нөлөөлнө.

Эхчүүд гэрийн бүх ажил, хүүхдийн асаргаа, сурлага, хүмүүжил гэх мэт үүргийг хүлээснээс ганцаардаж сэтгэлийн дарамтанд ордог. Мөн үргэлж эцгийн сэтгэл санааны дэмжлэг, хайр халамж дутагдсанаас хүүхдэд зарим зан үйлийн болон сэтгэл санааны хямрал бий болно. Аав нар хүүхдээ эхийн хэвлийд байх үеэс нь эхлэн эхчүүдэд шаардлагатай сэтгэл зүйн дэмжлэг туслалцааг үзүүлэх хэрэгтэй. Эцгийн эхэд өгсөн дэмжлэг, хүүхэддээ зориулан зарцуулах цаг хугацаа, хүүхдийн хүмүүжилд шууд ба шууд бусаар оруулах хувь нэмэр нь үүсэж болох олон таагүй байдлаас урьдчилан сэргийлнэ.

Товчлон хэлэхэд эцэг нь хүүхэддээ хайр халамж, тоглоом, хүмүүжлийн талаар шаардлагатай дэмжлэг туслалцааг заавал үзүүлэх хэрэгтэй.

Эцгийн энэ байр суурь нь маш чухал юм. Ажил хөдөлмөрийнхөө бололцоог ашиглан алдаж буй сайн сайхан зүйл байгааг марталгүй эцэг хүн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Эс тэгвэл таны хуримтлуулсан эд хөрөнгө, амьдралын хангамж хүүхдэд баяр баясгалан, аз жаргал болж чадахгүйд хүрнэ. Хэдийгээр гэр бүлийн амьдрал амьжиргаа сайн биш ч гэсэн хайр халамжаар дүүрэн үлгэр жишээ эцэг эх хүүхдэд нөлөөлж
улмаар ирээдүйд амьдралын хүнд бэрхшээлийг давах сэтгэл зүйн болон биемахбодийн чадвартай, аз жаргалтай нэгэн болгон хүмүүжүүлж чадна.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...