₮ 0

No products in the cart.

Стресс хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Нялх, бага насны хүүхдүүд өөрсдийгөө хамгаалах чадваргүй бөгөөд стресс тэдэнд хамгийн их нөлөөлдөг. Гэр бүлийн доторх стрессийг хамгийн түрүүнд мэдэрч түүнийгээ ил гаргадаг гишүүн бол голдуу гэрийн хамгийн бага нь байдаг. Томчууд бухимдлаа нуухыг оролддог бол нярай болон бага насны хүүхдүүд стресстэй байгаагаа маш сонин шинж байдлаар хурдан илэрхийлдэг.

Ер нь гэр бүлийн болон хүүхэд асарч буй хүний стресс нялх хүүхдүүдэд нөлөөлдөг. Нялх бага хүүхдэд сэтгэл зүйн хөгжил нь бүрдэж гүйцээгүй учраас стресс бий болох нөхцөл нь орчин тойрон байдаг. Асарч буй хүний харилцаа нь дангаараа стресст нөлөөлөх хүчин зүйл болж болно.

Стресс үүсэх нөхцөл нь 1 талаас, хэдэн талаас урт богино хугацаагаар ямар ч байж болно. (Жишээ нь; сэтгэл санаагаар унасан аав хүүхдээ хайхрахгүй бөгөөд тэвчээргүйгээсээ болж ээжтэй нь хэрэлддэг. Энэ нь 2 талаас хүүхдэд нөлөөлдөг.) Стресс үүсэх нөхцөл хүүхдэд шууд ба (хүүхэд өвчилж эмнэлэгт хэвтэх) шууд бусаар нөлөөлнө.

Хүүхэд стресстэй болох нөхцөлд эх нь ажиллах, шинэ газарт нүүж очих, хулгайлагдах, сэтгэл санааг нь үл хайхрах, дүүтэй болох, эмнэлэгт хэвтэх, гэр бүлийн гишүүнд тохиолдсон биеийн болон сэтгэл зүйн өвчнүүд, ядуурал, байгалийн гай гамшиг, харгислалыг амсах, салалт, эцэг эх буюу хүүхдийг асарч буй хүн нас барах юм уу өөрчлөгдөх, бэлгийн замаар болон амаар доромжлуулахыг нэрлэж болно.

Эдгээр хүчин зүйлээс хүүхдээ хол байлгах хэрэгтэй. Иймэрхүү байдал ажиглагдвал яаралтай хугацаанд нь арга хэмжээ авахгүй бол хор нөлөө муу үр дагавар нь улам ихсэх болно. Хүүхэд бүрд стресс ижил хэмжээгээр нөлөөлдөггүй. Хүүхдийн өөрийн онцлог шинж чанар, дэмжлэг тусламж, орчин тойрны нөхцөл байдал нь нөлөөлдөг. Ялангуяа эмзэг хүүхдэд хүнд тусдаг ба хэрэгтэй арга хэмжээ авахаа хожимдуулж болохгүй.

Сэтгэл зүйн хямралын муу үр дагавар нь хүүхдэд нойрсох нь муудах, хар дарж зүүдлэх, түргэн ууртай болох, уйлах, цухалдуу болох, хоол идэх дургүй болох, хөдөлгөөн нь ихсэх буюу багасах, сэтгэл санаагаар унах, цэцэрлэгт явахыг хүсэхгүй байх, урдаас эсэргүүцэл үзүүлэх, зогсолтгүй их уйлах, хэтэрхий их түгшүүртэй болох, харилцаагаа тасалж дуугаа хураах, ганцаардлаас айх, хүмүүстэй харилцахыг хүсэхгүй байх, аав ээжээсээ холдохыг хүсэхгүй байх гэх мэтийн шинж тэмдгээр илэрч болно.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...