₮ 0

No products in the cart.

Т.Хосбаяр: Өндгөвч, умай, хөх гурав нэг гормоноор зохицуулагддаг

Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдэд тохиолдох хавдрын дунд хөхний хавдрын эзлэх хувь өсөж байгаа талаар мэргэжлийн байгууллагууд мэдээлэх болсон. Энэ талаар ХСҮТ-ийн дүрс оношлогооны тасгийн ахлах зэргийн эмч Т.Хосбаяртай ярилцлаа.

-Манай улс хөхний хавдарын оношлогоог хэрхэн хийж байна вэ?

-1913 оноос хойш хөхний өмөнг рентгенээр оношилдог болсон. Жилд сая хүн энэ өвчнөөр өвдөхөд тал хувь нь нас бардаг. Мэдээж хөхний оношлогоог рентегээнээр хардаг болсноор илрүүлэлт сайжирсан. Үүний хэрээр нас баралт багассан. Хөхний хавдар нь дараах байдлаар оношлогдож байна.

1-р үе-7 хувь

2-р үе- 21 хувь

3-р үе-72 хувь

4-р үе- 6 хувьтай байна. Тэгэхээр хүмүүс хамгийн өндөр хувийг эзэлж буй 3-р үед их оношлуулна гэдэг нь эмчийн тухайн хүнд үзүүлэх тусламж хумигдаж байна гэсэн үг.

Тийм болохоор эрт үед үзлэгт ордог байх нь таны амь насыг төдий чинээгээр аврах боломж бүрдэнэ гэдгийг ард иргэд сайн ойлгох хэрэгтэй. Компьютер, эмрай, эхо, рентген зэрэг багажийн шинжлэлийн бүх л хэрэгслүүдийг хөхний хавдар оношлоход ашиглаж байна. Бүх аппаратын өөр өөрийн өгөгдөл, хүчин чадал, үнээс хамаараад шинжилгээ тэр чинээгээр сайн хийгдэж байгаа.

Рентген бол олноор нь шинжилгээ хийх ач холбогдолтой. Ер нь бол хүмүүс заавал жилд нэг удаа зургаа авахуулж, өөрийн хөхний эрүүл эсэхийн шалгаж байх ёстой. Мэдээж технологи  шингэсэн үнэтэй шинжилгээнүүд хөхний хавдрыг жижиг байхад нь оношлодог. Хэдий жижиг байхад нь оношлоно тухайн хүнд тэр хэрээр маш ач холбогдолтой байдаг. Харин эхо нь бол уланхай, шохойжил зэргийг үзүүлхэд сайн гаргадаг. Яг хавдарт бол төдийлөн сайн биш. 

Гэхдээ өнөөдөр манайд зөвхөн хөх шалгахын тухайд компьютер томо граф хийх боломжтой хүн болгонд байна уу? Тэгэхээр рентген маш чухал. Хүний хөх залуу байх тусмаа бүтэц нь тод байдаг. Хөгшрөх тусмаа өөхлөг болно.

-Эрэгтэй хүмүүс хөхний хавдраар өвдсөн тохиолдол бий юу?

Ерөнхийдөө сүүлийн үед гарч байгаа. Гэхдээ хувь нь бага. Энэ нь эм дааврын өөрчлөлттэй холбоотой. Эсвэл уураг их хэрэглэхээр дааврын өөрчлөлт, хөгшрөх шинж үүсгэдэг. Үүнээс шалтгаалан хөхний хортой, хоргүй хэлбэрийн тохиолдлууд гарч байна.

-Хэдээс хэдэн насныхан голчлон өртөх магадлалтай вэ?

Мэдээж эмэгтэй хүмүүс бол 45-60 насны хороонд тусах магадлал өндөртэй. Энэ өвчин нь үүсэх шалтгааны хувьд тэр гэхийн араггүй олон хүчин зүйл нөлөөлж байна. Сүүлийн үед охид бүсгүйчүүд бага төрдөг болсон. Мөн эмэгтэйчүүд эмчид ханддаггүй, эрүүл мэндийн боловсрол талаасаа дутагдалтай. Жилд заавал нэг удаа үзлэгт хамрагдаж байх нь чухал. Өөрөө өөрийгөө мэддэг юм шиг байдал нь аюулд хүргэдэг. Жирэмсэн боллоо аборт хийлгэнэ. Эмчээс зөвлөгөө авч байж өндгөвчний хэвийн үйл ажиллагааг хангаж байх ёстой. Тэрнээс биш дуртай үедээ аборт хийлгэж болохгүй. Мөн өндгөвч, болон өгсөх замын халдвар байгаа эсэхээ үзүүлэх хэрэгтэй. Яагаад гэхээр өндгөвчөөс болж хөхөнд маш их зовиур үүсдэг. Өндгөвч, умай, хөх гурав нь нэг гормоноор зохицуулагддаг. Тийм учраас эмчид тогтмол хандаж шалгуулж байх хэрэгтэй.

-Урьдчилан сэргийлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

Эмэгтэй хүн жилд нэг удаа хөх, умай, дайвар зэргээ эмчид үзүүлж шалгадаг байх ёстой. Хүмүүс зав зайгүй гэж явсаар өөрөө ч хүнд байдалд ордог. Хөхний хавдрыг эхний шатандаа оношлуулбал амь насаа аврах боломжтой. Энэ үеүдэд зовиур бага өгдөгтэй холбоотой хүмүүс үл ойшоодог. Гэтэл гурав, дөрөвдүгээр үед хүнд илэрхий зовиурууд ажиглагдана. Энэ үед оношлогдсон ч гэсэн байдал хэцүү болдог. Хавдар үүсээд байгаа шалтгаануудын нэг нь гэмтэлтэй холбоотой. Жишээлбэл, ямар нэг тохиолдлоор хувцсаа тайлж, өмсөх зэрэгт хөхөө нударч цохиж байдаг. Зарим шидэгдсэн зүйлд санаандгүй байдлаар хөх оногдох зэрэг нь богино хугацаанд цочирол өгч, эсийг эмгэгшүүлэх шалтгаан болдог. Хавдар гэдэг бол эмгэг эсийн хэт ургалт юм. Тэгэхээр богино хугацааны сигнал хавдар үүсэх нөхцөл болдог.

-Хөхөө шалгах энгийн аргуудаас хэлбэл?

-Хөх бол эл байрлалтай эрхтэн учраас ямар ч хүн өөрийгөө шалгах бүрэн боломжтой. Өнгө өөрчлөгдөж,  том жижиг болдог. Тэгэхээр өөрийгөө ажиглаж сурах хэрэгтэй. Хөх өөрөө булчирхайлаг эрхтэн учраас зөөлөн хүрч тэмтэрч үзэх хэрэгтэй. Эмэгтэй хүн хөхөө өөрөө шалгаж сурснаар хөхний хавдраас сэргийлж болно.

Г.Жаргал

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...