₮ 0

No products in the cart.

Бэлэн гоймон нь жирэмсэн хүн болон 5 хүртэлх насны хүүхдэд хамгийн хортой

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хамгийн хортой хүнсний бүтээгдэхүүний нэг бол бэлэн гоймон. Бэлэн гоймон хэрэглэснээр сөрөг нөлөө их ч дэлхий даяараа хүнсэндээ хэрэглэсээр байгаа юм. Уншигч танд бэлэн гоймонгийн талаар мэдвэл зохих зарим баримтыг хүргэе.

Бэлэн гоймонгийн хэрэглээгээрээ тэргүүлэгч нь Хятад улс бол дараагаар нь Индонез, Япон, АНУ, Өмнөд Солонгос зэрэг орон ордог байна.

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт олон орон өөр өөрийн өвөрмөц онцлогтойгоо уялдуулан гаргасан олон нэр төрлийн бэлэн гоймон бий. Хятадууд гэхэд л нэг жилд 42 тэрбум гаруй бэлэн гоймонг хүнсэндээ хэрэглэдэг байна. Харин Өмнөд Солонгосын хувьд нэг хүн жилд дунджаар 69 бэлэн гоймон иддэг гэх тоон үзүүлэлт байгаа юм.

Бэлэн гоймон нь жирэмсэн ба 5 хүртэлх настай хүүхдийн хувьд хамгийн хортой хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог. Бие давхар эмэгтэй бэлэн гоймонг хүнсэндээ хэрэглэвэл ургийн өсөлт хөгжилтөд нь сөргөөр нөлөөлж зулбах эрсдэлтэй. Харин багачуудын хувьд хэрэгцэт амин дэм, уургийг шимэгдүүлж улмаар тэжээлийн архаг дутагдалд хүргэдэг ажээ.

“The Consumer Education & Research Society” –гаас явуулсан судалгаагаар хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг 15 нэр төрлийн бэлэн гоймонд судалгаа хийж үзжээ. Тэдгээр бэлэн гоймон нь амин дэм, төмрийн агууламж өндөртэй гэж нэлээд сурталчлагдсан бүтээгдэхүүн байсан юм. Тэгтэл өөх тосноос илүү хүний бие махбодод хэрэгцээтэй зүйл үгүй байсан буюу бичигдсэн найрлагаас нь өөр зүйлс байсныг тогтоожээ. Тиймээс бэлэн гоймонг хэрэглэхэс эрс татгалзах эсвэл хэрэглээгээ багасгахыг зөвлөсөн гэнэ.

Бэлэн гоймон нь хүнсний сода ихээр агуулдаг бөгөөд содаг хэтрүүлэн хэрэглэх нь зүрх судасны өвчлөлд хүргэх эрсдэлтэй ба багтраа, цусны даралт ихсэхэд нөлөөлж бөөрийг гэмтээдэг. Гоймонг хэт өндөр хэмд боловсруулж бэлтгэх явцад хорт хавдар үүсгэгч бензпирен үүсдэгийг Их Британий эмч Рейчел Томпсон олж тогтоожээ.

Хүн төрөлхтөний өдөр тутмын хэрэглээ болсон бэлэн гоймонг шинжлэх ухааны үүднээс авч үзвэл та бидний бие организмд ашигтай ямар ч эрдэс минераль агуулагддаггүй бөгөөд хүн төрөлхтөний хүнсний хэрэглээний хамгийн чанаргүй бүтээгдэхүүнд тооцогддог. Магад бэлэн гоймонгоо өндөг, хүнсний зарим ногоог хачирлаж хэрэглэх нь эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж хэрэгцээт уураг, амин дэмийг бага зэрэг нөхөх боломжтой гэж үзсэн байна.

Бэлэн гоймонд агуулагддаг глутамат натрийг амтыг нь сайжруулахад ашигладаг бөгөөд энэ бодисноос харшилдаг хүмүүс олон бий. Харшилдаг эсэхээ мэдэхийн тулд бэлэн гоймон идсэний дараа толгой өвдөх, суулгах, бөөлжих, сульдах, зүрхний хэм алдагдах, нүүр халуу дүүгэх зэрэг шинж тэмдэг хурцаар илэрч буй эсэхийг ажиглах хэрэгтэй ажээ. Хэрвээ харшилдаг нь тогтоогдвол ийм найрлагатай хүнснээс татгалзах нь зүйтэй.

Бэлэнг гоймонг байнга хэрэглэх нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа болон бодисын солилцоо явагдахад асар их сөрөг нөлөөтэй. Тогтмол идсэнээр ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сааруулж, ходоод гэдсийг хөөлгөж улмаар хоол боловсруулах замын эрсдэлтэй эмгэгүүдийг дагуулдаг.

Түүнчлэн бөөрөнд нөлөөлснөөр шээс гадагшлахгүй болж, жингийн илүүдэл, хэт таргалалтад өртөнө. Мөн шээс ялгаруулах явцыг удаашруулснаар биеэс хорт бодисоо гадагшлуулж чадалгүй аажмаар хордож эхэлдгээ анзаардаггүй байна.

Бэлэн гоймонгийн гол найрлага нь пропиленгликол гэдэг химийн нэгдэл юм. Хөлдөлтийн эсрэг үйлчилгээтэй энэ бодис гоймонг чийгшүүлж, хэт хуурайшихаас сэргийлж өгдөг ч дархлалын тогтолцоонд сөрөг нөлөөтэй байдаг. Энэ нь бие махбодын дархлааг гэмтээж зүрх, элэг, бөөрөнд муугаар нөлөөлдгийг нэгэнт тогтоожээ.Амттай харагддаг ч энэ мэт олон аймшигтай зүйлс бэлэн гоймонд бий. Эрхэм та авах гээхийн ухаанаар хандаж хэрэглээгээ тохируулахыг зөвлөе.

Таны зайлшгүй мэдэх шаардлагатай бэлэн гоймонгийн тухай баримтуудыг хүргэе.

Зүрхний өвчин, тархинд цус харвах, 2-р хэлбэрийн чихрийн шижин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг 

Оксфордын Их Сургуулийн хоол, хүнс тэжээлийн сэтгүүлд дурдсан мэдээллээс үзэхэд хооллолт, дасгал хөдөлгөөнөөс үл хамаарч долоо хоногт хоёр болон түүнээс дээш удаа бэлэн гоймон иддэг эмэгтэйчүүд метаболик синдромд өртөх магадлал 68 хувиар нэмэгддэг гэжээ. Метаболик синдром нь зүрхний өвчин, тархинд цус харвах, 2-р хэлбэрийн чихрийн шижин зэрэг өвчлөлүүдийн урьдач нөхцөл болдог аж. Түүнчлэн цусны даралт ихсэх, цусан дахь сахарын хэмжээ ихсэх, бэлхүүс орчмоор таргалах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. 

Хооллолт, дасгал хөдөлгөөнөөс үл хамаарч долоо хоногт хоёр болон түүнээс дээш удаа бэлэн гоймон иддэг эмэгтэйчүүд метаболик синдромд өртөх магадлал 68 хувиар нэмэгддэг гэжээ.

Үүний зэрэгцээ бэлэн гоймонг богино хугацаанд болгож идэх боломжтой болгохын тулд үйлдвэрлэлийн явцад битүү шарах технологийн ашигладаг гэнэ. Энэ нь хүний биед ашиггүй тосыг ихээр өөртөө ихээр агуулахад хүргэдэг. Мөн ширхэг гоймонд 861 мг натри агуулдаг аж. Америкийн Зүрхний Ассоциациас мэдээлснээр хүн натриг өдөрт 1500 мг-аас бага хэмжээгээр, хоол хүнсээр дамжуулан авах нь зүйтэй гэжээ. Өөрөөр хэлбэл, та өдөрт хоёр удаа гоймон идсэн бол авах ёстой хэмжээнээс их натри хэрэглэсэн гэсэн үг юм. 

Ходоодонд шингэхдээ удаан

Бэлэн гоймон бол хүний ходоодонд ороод хамгийн удаан шингэдэг хүнсний бүтээгдэхүүн юм. Тиймээс таваас доош насны хүүхдүүдэд бэлэн гоймон идүүлэхийг хориглох хэрэгтэй.

Массачусетсийн эмнэлгийн доктор Брэдэн Куго бичил камерын тусламжтайгаар бэлэн гоймон идсэн хүний гэдсэнд ямар үйл явц болж буйг ажиглажээ. Гараар хийсэн рамёнтой харьцуулахад бэлэн гоймонгийн боловсрох хугацаа удаан байсан аж. Доктор Брэдэний ажигласнаар ходоод, гэдэс бэлэн гоймонг боловсруулахын тулд 2-оос илүү цаг ажилладаг бөгөөд энэ нь хоол боловсруулах эрхтний тогтолцоонд ачаалал учруулдаг байна. 

Ходоод, гэдэс бэлэн гоймонг боловсруулахын тулд 2-оос илүү цаг ажилладаг бөгөөд энэ нь хоол боловсруулах эрхтний тогтолцоонд ачаалал учруулдаг байна. Бэлэн гоймон задарч, боловсрох хугацаа урт байгаа нь хортой бодис тэр хэмжээгээр таны бид хадгалагдаж, эд эрхтнийг хордуулж байна гэсэн үг юм.

Хорт хавдар үүсгэгч нэмэлтүүд агуулдаг

Бэлэн гоймон маш хурдан болдгийн гол учир нь “пенополистирол” хэмээх бодис орсон байдаг. Тиймээс халуун ус хийгээд л 10 минутын дотор болдог аж. Харин энэ бодис нь өөрөө хүний биед хорт хавдар үүсгэх эх үүсвэр юм.

Бэлэн гоймонгийн хадгалах хугацааг уртасгах зорилгоор ашигладаг Butylated hydroxyanisol (BHA), Butylhydroquinone (TBHQ) зэрэг нэмэлт бодисууд нь эрүүл мэндэд хортой химийн найрлагуудын тоонд багтдаг юм байна. Эрдэмтдийн хийсэн туршилтаас үзэхэд Butylhydroquinone-тэй хоол идэж байсан харх хорт хавдар тусах нь түгээмэл байжээ. Мөн туршилтын дүнг хархад элэг томрох, таталт өгөх, саажих зэрэг мэдрэлийн шинж тэмдгүүд илэрчээ. Түүнчлэн Үндэсний Эрүүл Мэндийн номын сангийн судалгаанаас үзэхэд Butylhydroquinone агуулсан хоол хүнс хэрэглэж байсан хүнд харааны гаж нөлөө илэрсэн байна. 

Үр зулбалт

Хэрэв жирэмсэн эх бэлэн гоймон идвэл үр зулбах магадлал өндөр. Учир нь бэлэн гоймон хөгжиж буй урагт муугаар нөлөөлдөг.

Амин дэм, шим тэжээлийн дутагдалд орох

Бэлэн гоймон бол хүний биед хэрэгтэй ганц ч амин дэм агуулаагүй хоол юм. Идсэний дараа таны бие, мах бодь, эд эс, эрхтэн бүрт ямар ч шим тэжээл өгөхгүй харин ч эсрэг нөлөөтэй. Тиймээс таны ходоод хогийн сав биш л бол бэлэн гоймонгоос татгалзах хэрэгтэй.

Их хэмжээний натри

Бэлэн гоймон натри их хэмжээгээр агуулдаг. Харин натри илүүдвэл зүрхний өвчин, цус харвалт, цусны даралт ихсэх, бөөрний гэмтэл үүсгэдэг.

Глутамины хүчил өндөр

Бэлэн гоймонг амт, үнэр оруулахын тулд глутамины хүчил хэрэглэдэг. Харин глутамины хүчлийн харшилтай хүмүүс их. Тиймээс бэлэн гоймон идсэний дараа толгой өвдөх, нүүр татах гэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Судалгаанаас үзэхэд глутамины хүчил нь жин нэмэгдүүлэхээс гадна “донтуулагч” үйлчилгээтэй бодисын тоонд ордог болох нь батлагджээ. 

Жин нэмнэ

Бэлэн гоймонд хүний биеийг таргалуулах бодис ихээр агуудагддаг. Жин хасах гэж байгаа зарим хүмүүс зөвхөн бэлэн гоймон л идэж турах гэсэн буруу ойлголт бий.

Маш хурдан болгохын тулд түүнд олон төрлийн бодис агуулагдсан байдаг учраас бодисын солилцоонд муугаар нөлөөлдөг.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...