Бусадтай таарамж муутай байх нь ихэвчлэн түр зуурын болон хөнгөн хэлбэрийн ер нь байж болох зүйл юм. Өөрөөр хэлбэл, хэвийн хөгжилтэй хүүхэд тохиолдсон таагүй зүйлд өгч буй хариу хөнгөн үйлдлийг илэрхийлдэг. Энэ нь хямрал үүсгэхээр ноцтой биш боловч бүр тоохгүй өнгөрөхөөр зүйл бас биш юм. Өөрөөр хэлбэл, ааштай байх нь зуршил болж мэднэ. Бусадтай таарамжгүй болоход хүүхдийн нас сэтгэхүй , орчин тойрны нөхцөл байдал, сэтгэл санааны дарамт гэх мэт олон зүйл нөлөөлж болно.

Таарамж муудах нь; нярай болон бага насны хүүхдийн хувийн онцлог, гэр бүлийн бүтэц, орчин тойрны нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөх түр зуурын нэг хариу үйлдэл юм. Бусадтай таарамжгүй байх нь хэвийн түр зуурын үзэгдэл мөн бол 4 сараас удаан үргэлжилдэггүй. Хэрвээ 4 сараас удаан үргэлжилбэл өөр сэтгэл зүйн болон бусад саад бэрхшээл байгаа эсэхийг бодолцох нь зүйтэй.

Ааш нь хувирсан хүүхэд дуугаа хураах, удаашрах, цочмог түргэн уурлах, урдаас эсэргүүцэх, нойрны нь дэглэм алдагдах, огцом уурлаж бухимдах, хувцас сонгож өмсөхдөө бэрхшээл удах болон хоолны дур нь өөрчлөгдөх мэтийг нэрлэж болно. Мөн хүүхдийн ааш зан өөрчлөгдөхөд нярай хүүхдийг асарч буй хүн сэтгэл зүйчид очиж үүнээс гарах арга зам хайх нь хойшид үүсч болох бэрхшээлээс урьдчилан сэргийлэхэд тустай юм.