₮ 0

No products in the cart.

А.Уранчимэг: Нойргүйдэлтэй удвал сэтгэцийн өөрчлөлттэй болно

Нойр нь хүний амьдралын чухал хэрэгцээний нэг юм. Хүн хоногт дунджаар 7-8 цаг унтаж амрахад бие өдөр тутмын ажлаа хийх эрч хүчийг олж авдаг. Тухайн хүний сэтгэл санааны байдал, бие эрхтний өвчин, орчны нөлөө зэрэг олон хүчин зүйлийн улмаас хүний нойр өөрчлөгдөхөд хүрдэг.

Энэ удаагийн эмч зөвлөж байна буланд маань “Энэрэлт манал” уламжлалт анагаах ухааны эмнэлэгийн ерөнхий эмч А.Уранчимэг оролцож, нойргүйдлийн талаар зөвөлгөө өглөө.

-Сүүлийн үед нойргүйдэл гэдэг зүйлийг хүмүүс ихээр ярих болжээ. Шалтгаан нь юу вэ?

-Нойргүйдэл маш олон шалтгаантай. Стрессээс болж хүн нойргүйднэ, гэхдээ стрессд ороод байгаа шалтгааныг хурдан арилгах  хэрэгтэй. Мөн бие эрхтэн өвчилсөн архаг өвчтэй хүн нойргүйднэ. Уламжлалт анагаах ухаанд  хий, шар, бадгана гэж байдаг. Энэ гурвыг эрүүл байхын үндэс, эрүүл гурван махбодь гэж ярьдаг. Энэ гурван биений хий нь ихсээд байнгын стрессдээд ирэхээр судас агшина. Судас агшихаар тэлэгдэхгүй, бухимдана, ойр ойрхон амьсгаадана. Хий ихсэхэд ганцхан уур стресс биш идээ ундаа, явдал мөр гээд маш их зүйлээс шалтгаална. Манай Монголчууд нэг юм сонсохоороо  их туйлширдаг, хэтэртэл нь хэрэглэдэг тэр бол буруу. Сайн гэсэн болгоныг идэж ууж  хэрэглэж байхаар  судсаа бариулаад хий биетэй хүн ямар улиралд илүү өвдөх үү, миний хий, шар, бадгана одоо ямар байна, ямар хоол унд идэх үү, эрүүл байхдаа ч гэсэн судсаа бариулж, зүү тавиулаад урьдчилан сэргийлээд байж болно.

-Энэ гурван махбодийн шинжийг хэлж өгөхгүй юу?

  • Хий нь Хийсвэр махбодоос үүссэн бөгөөд түүний адил хөнгөн, хөлбөрөнхий тогтворгүй байдаг
  • Шар нь гал махбодоос үүссэн тул түүний адил халуун, хөнгөн байдаг
  • Бадгана нь ус, шороо махбодоос бүтсэн тул шороог усаар зуурсан адил батлаг зунгаарсан наалдамхай байна.

-Энд ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь зүү эмчилгээг сонгож байна. Та уншигчдад зүү эмчилгээний талаар ярьж өгөөч?

-Социализмын үед манайд Бадарч, Лхамсүрэн гээд цөөн хэдхэн эмч зүү эмчилгээ хийж байсан юм. Тэд Хятадад энэ чиглэлээр курст бэлтгэгдэж, эмчилгээ хийж байсан. Хамгийн гол нь тэр үед манайд бусад социалист орнуудаас эмч нар ирж, Бадарч багшаар зүү эмчилгээ заалгаж байлаа. Энэ эмчилгээний үүх түүхийг яривал 7000 жилийн тэртэйгээс эхтэй гэж үздэг. Үүнтэй холбоотой археологийн олдвор ӨвөрМонголын нутгаас олдсон. Хятад улс зүү эмчилгээг өөрсдийн нутгаас үүдэлтэй гээд хүлээн зөвшөөрүүлчихсэн юм. Гэхдээ энэ эмчилгээ маш эртний уламжлалтай, тэр хэрээр үр дүн ихтэй. Орчин үед дэлхий нийтээр зүү эмчилгээг ихээр сонирхож байна. Яагаад гэвэл, үр дүн маш хурдан гарна. Эм тарианаас ч хурдан нөлөөлдөг гэдгийг нотолчихсон. Алив зовиурыг тэр дор нь арилгадаг учраас хүмүүс тэр дороо л сэргэлт авна. Дээрээс нь хүний алдагдсан энергийг нөхнө. Ерөөс зүү эмчилгээ нь тэр чигээрээ энергийн онолоор хийгддэг. Өөрөөр хэлбэл, энергийг нөхнө, тэгшилнэ.

-Нойргүйдэлтэй яваад байвал ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Хэт удаан нойргүйдэлтэй явахаар сүүлдээ сэтгэцийн өөрчлөлттэй болно. Нойргүйдэлтэй удаан явахаар зүрх нь дэлсэнэ, дотор муухайрна. Дотор муухайрахаар дотрын эмчид үзүүлнэ, зүрхний эмчид үзүүлнэ гээд бүх шат дарааллаар явж явж сүүлдээ мэдрэлд үзүүлнэ. Мэдрэл зүгээр байна гэхээр сэтгэцийн эмнэлэг рүү явна. Сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлээд ч үр дүнгээ өгөхгүй байна гэж ирдэг хүмүүс ч байгаа. Сүүлийн үед  утас их  үздэг өөрийгөө ядраадаг, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, унтахаасаа өмнө муу мэдээ сонсдог, үзэж хардаг энэ бүхэн нөлөөлнө.

-Нойргүйдлээс гарахын тулд ямар арга хэрэглэвэл зүгээр вэ?

-Тайван бай, муу юмыг харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг байж сур, стрессээс амархан гарж сур. Үе үе зүрхний хийний тан уух хэрэгтэй, юмыг дандаа эерэгээр харж сур, өөрийнхөө сэтгэхгүйг зөв удирд, цэвэр агаарт гараад алх, зөөлөн хүзүү толгойны дасгал хий. Би бүх эмчлүүлсэн хүмүүстээ зааж өгдөг. Зөвөлгөөг биелүүлдэг хүн байхад биелүүлдэггүй хүн зөндөө. Хичнээн сайн эмч, эм тан байгаад тэр хүнийг 50 хувь эмчилнэ. 50 хувь нь өөрөөс нь шалтгаална. Бүх хүнд ингэж хэлдэг. Тэр юу вэ гэхээр хоол унд, ажил амралтын дэглэмээ зохицуул, хийлгэж байгаа эмчилгээндээ сэтгэл хангалуун бай. Дараа нь эрт унтах хэрэгтэй.

Г.Бадамханд

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...