LOADING

Type to search

Зөвлөгөө

Жолоо барьдаг хүмүүс гар мөрний чилээгээ гаргах дасгалууд

Share

Жолоо барихад амархан мэт боловч хүнээс их анхаарал, болгоомж шаарддаг хараа, булчин, шөрмөс гээд хүний мэдрэлийн бүх эрхтэн системүүд бүгд нэгэн зэрэг ажиллаж байдаг хүнд хөдөлмөрийн нэг. Тэр тусмаа өдөржин жолооны ард суудаг хүмүүст бүр ч хэцүү. Тиймээс доорх энгийн хэрнээ үр дүнтэй дасгалыг хийж биеийн чилээгээ гаргахыг зөвлөе.

Мөр, гарын чилээ гаргах дасгал

Мөрөө 1-2 минут хүчтэй базаад дараа нь хурууныхаа өндгөөр шилэн хүзүүгээ хөдөлгөөн хийх маягаар нухна. Чихний эргэн тойронд тойрог хэлбэрээр иллэг хийнэ.

Гарынхаа шууг нэгийг нөгөөгөөр угааж байгаа юм шиг үр

Гараа бугалгаар нь цагийн зүүний дагуу болон эсрэг эргүүлнэ.

Гараа чанга атгаж хэсэг бариад тэнийлгэнэ.

Эрхий хурууныхаа өндгөөр долоовор хурууны үен дээр хүчтэй дар. Энэ маягаар бусад хуруунууд дээрээ давтана.

Нүд тайвшруулах, амраах дасгал

Гараа сунгаад 5-6 секунд алсыг харж байгаад дараа нь хараагаа хурууныхаа үзүүрүүд дээр шилжүүлээд 5-6 секунд тогтоон барина.

15-20 удаа нүдээ огцом цавчаад дараа нь нүдээ 10 секунд амраана.

Нүдээ анисан чигтээ зүүн, баруун зүгт тус бүр 15-20 удаа шилжүүлээд нүдээ нээгээд 10-15 секунд амраана.

Нойрны эсрэг дасгал

Нуруугаа суудлаас хөндийрүүлээд гараа ардаа авна. Дараа нь толгойгоо гэдийлгээд хүзүүнийхээ булчинг чангална. Энэ байдалд 10-15 секунд байх хэрэгтэй. Дараа нь тонгойж булчингаа суллаад 10-15 секунд барина.

Зүүн rap, зүүн хел, ер нь биеийнхээ зүүн хэсгийн бүх булчинг чангална. Ийм байдалд 10-15 секунд байгаад булчингаа суллана. Хэсэг хоромын дараа баруун талдаа давтана.

Баруун гараа хэвлийдээ, зүүн гараа шилэн хүзүүнийхээ ард авна. 7-10 секундын турш хүзүүндээ даралт үзүүлэх маягаар тонгойно. Гараа буулгаад булчингаа суллана. Мөн дасгалыг эсрэгээр давтана. Эдгээр дасгалуудыг 3-7 удаа давтах ёстой.

error: Content is protected !!