Хумсаа урт ургуулах нь эмэгтэй хүн бүрийн чин хүслэн. Харин урт хэрнээ бат бөх байдалд дараах зүйлсүүд туслана.
1. Олив
7 хоногт 2 удаа оливын тосонд 10-15 миниут хумсаа дэвтээгээрэй. Тэжээл өгч, гайхалтай ургуулах болно.

2. Амин дэм, хоол
Амин дэм, эрдэс бодис хумсыг ургуулдаг. Мөн зөв хооллолт чухал үүрэгтэй. Үечилж хуурдаг, нимгэн, хугарамтгай гэх мэт хумстай холбоотой ихэнх асуудлууд таны хоолонд амин дэм, эрдэс бодис дутагдаж байгааг илтгэдэг. А, С, Е, В бүлгийн витаминууд нь хумсны ялтсыг эрүүл, бат бөх ургахад тусалдаг гол амин дэмүүд юм.

3. Иллэг
Хумсны угаар иллэг хийх нь ургалтыг хурдасгадаг. Тухайн хэсгийн цусны эргэлт сайжирснаар хумс хурдан ургаж хугарах нь багасдаг. Иллэг хийхдээ ургамлын тос эсвэл хумсны тэжээлийн тос хэрэглээрэй.

4. Нимбэг
Эмзэг, хугарамтгай хумсыг арчлахын тулд ургамлын тосонд 5 дусал нимбэгний шүүс, 3 дусал йод хийгээд долоо хоногт 1-2 удаа дэвтээнэ.

5. Сармис Оливын болон ургамлын тосонд сармис хэрчиж хийгээд бага зэрэг бүлээн болгоод хумсаа дүрээрэй. Энэ нь гэмтэлтэй хумсанд тэжээл өгч, хумсыг хамгийн богино хугацаанд бэхжүүлнэ.
