₮ 0

No products in the cart.

Сахлаа зөв арчилж, ургуулах аргууд

Сахалтай болохоор шийдсэн бол өөрийнхөө нүүрний хэлбэрт тохирсон хэв загвар стильтэйгээр ургуулах хэрэгтэй. Хэдэн сар эзэнгүй арал дээр хаягдсан мэт, зүгээр зөнгөөр нь ургуулж огт болохгүй.

Сахалны стиль олон янз байдаг. Та өөрийн сонгосон загварыг бий болгохын тулд чамгүй хөдөлмөр, тэсвэр тэвчээр танаас шаардах болно.

Дээрх сахалны загварууд нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Сахалны стилийг бий болгоход танд 1 сар, 3 сар эсвэл нэг жил ч шаардагдаж болно. Зарим хялбар загварыг 1-2 долоо хоногт бий болгох боломжтой. Бүгд таны сонгосон стилийн сахалны уртаас шалтгаална.

1. Зүгээр л хүлээ. Та эр хүн шүүдээ. Бүх зүйл түр зуурынх бөгөөд хурдан өнгөрөх болно.

2. Сахал болон арьсандаа хангалттай чийгшлийг өгч байх хэрэгтэй. Гэхдээ ямар нэгэн алкохол агуулсан чийгшүүлэгч хэрэглээд хэрэггүй.

3. 1-2 өдрийн дотор л өрвийсөн жижиг сахлууд гараад ирэх болно. Энэ үеэс л сахлаа зөөлрүүлэх бүтээгдэхүүн хэрэглэж эхлэх нь зүйтэй. Тэгэхгүй бол найз бүсгүйд чинь сахал таалагдахаа больж эхлэнэ. Таны сахал нүүрийг нь хатгадаг учир эмэгтэйчүүд дургүйцдаг.

Сахал ургаж байгаа хэсгийн ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Дөнгөж ургаж байгаа сахландаа шампунь хэрэглэх гэж яарах хэрэггүй. Эхний ээлжинд байгалийн гаралтай саван хэрэглэх нь зүйтэй.

Сахал ургаж байх үед хүзүүрүүгээ ургасан, хацарлуу ургасан сахлыг засч байх хэрэгтэй. Тэгэхгүй бол хүзүүнд чинь үс ургаад эвгүй харагдуулах болно. Таны хүзүү толгойтой нийлж байгаа хэсэг хүртэл янзлах хэрэгтэй гэсэн үг.

Сахал чинь урт ургаад эхлэхээр өдөр бүр байнга угааж сахалны тос, чийгшүүлэгч түрхэж байгаарай.

Таны генетик таны сахал хэр урт ургах, ямархуу байх талаар хэлээд өгнө. Тиймээс аав, ээжийгээ болон эмээ өвөөгөө хараад үзээрэй. Танд боломж байж л таараа.

Хүнсэндээ биотин болон витамин H хэрэглээрэй. Биотин бол  таны үс болон хумсыг хурдан ургуулахад тусалдаг.

Харин хусахаар шийдсэн бол дараах зөвлөмжүүдийг танд өгье.

Сахлын хутга нь сахлыг арьсны өнгөн хөрсний нимгэн давхаргын хамт хусдаг. Ингэлээ гээд арьсанд хор учруулахгүй, харин хуссан давхарга хурдан төлждөг. Эрчүүд арьсныхаа байдал болон гадна төрхөндөө хор учруулахгүйгээр насан туршдаа сахлаа хусаж болдог. Сахлаа хусахад өдөр бүр зарцуулж буй хэдэн минутыг насан туршид ньтооцож үзвэл илүү үр дүнтэй зүйлд зарцуулж болохоор нилээд их цаг гарна.

Ийм сахлын өрвийсөн хэсгийг нь хайчлаад цэмцгэр байдлыг нь хадгалахын тулд тойруулан хурдан хусдаг учраас арчлахад минут хүрэхгүй хугацаа шаарддаг. 

Сахлаа хусахын өмнө сахлынхаа үсийг аль болохоор зөөлрүүлэх хэрэгтэй. Сахлаа норгоод шүршдэг бус харин энгийн сахлын крем түрхэнэ. Өдөр бүр нүүрээ угаасны дараа сахлаа хусахын өмнө дээрх аргыг хэрэглээрэй.

Сахлынхаа ургаж байгаа чиглэл рүү хусаарай, ингэхдээ нөгөө гараараа арьсыг нь битгий татаарай. Сахлын сайн хутга ашигласнаар нэг газрыг хоёр удаа хусахгүйгээр нэг удаа татаад л цэмцийтэл нь хусаж болно.

Сахлын хутга ашиглах хугацааны талаар мартаж огт болохгүй. Шинэ хутгаар арьсанд хүрэх төдийд сахлаа хусдаг бол цаашид хусах бүрдээ хутгаа чанга дарах хэрэгтэй болдог.

Сахлын хутгыг нэг удаа татахад цэмцийтэл хусахаа болих хүртэл ашиглана. Сахлаа хуссаны дараа лосьон түрхвэл аятайхан үнэртэх боловч түүний шаардлага байхгүй. Найрлаганд нь ордог спирт арьсыг ариутгахгүй, халдвар авахаас сэргийлэхгүй.

Харин лосьон хэрэглэсний дараа хорсож буй нь та сахлаа хусаж байхдаа арьсны өнгөн хөрсийг хэтэрхий зузаан авчээ гэсэн үг.

Сахлын машин нь цайвар өнгөтэй, нарийн ширхэгтэй сахалтай хүмүүст болон долгионтсон сахал нь хуссаны дараа арьс руугаа шигдэн ургаж батга үүсгэх хандлагатай сахалтай хүмүүст сахлаа хусахад нэн тохиромжтой. Сахлаа хуссаны дараа үлдсэн ширүүн үсний ширэлдээг нь шүдний сойз буюу жижигхэн дэгээний тусламжтайгаар нэг нэгээр нь гаргаж болно.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...