₮ 0

No products in the cart.

Подкаст хийх зөвлөмж

Орчин үеийн залуучууд подкаст ихээхэн сонирхож, сонсох болжээ. Подкастыг хэзээ ч, хаана ч сонсох боломжтойгоороо илүү давуу талтай юм. Цаг заваа хэмнэж олон төрлийн, өргөн дэлгэр мэдээлэл олж авах боломжтой подкастууд ч чиглэл чиглэлээрээ хөгжиж байна. Та хэрвээ сонсогч бол яагаад өөрөө үүнийг туршаад үзэж болохгүй гэж.

Подкастыг байршуулах хэд хэдэн платформууд байдаг. Тухайлбал, SoundCloud & Spotify, Castbox, Anchor /давуу тал нь Spotify, Google Podcasts, Apple Podcasts … зэрэг рүү шууд нийтлэх боломжтой/, YouTube суваг. Эдгээр нь түгээмэл ашиглагддаг сувгууд. Подкаст сонсогчид эдгээрээс аль нэгийг нь ашигладаг гэдэгт итгэлтэй бай Тиймээс та подкаст хийхээр шийдсэн бол эдгээр сувгуудаар дамжуулан нийтлэх нь байна.

Хүмүүс подкастаа өөрийн хоббигоороо, үзэл бодол, мэдлэгээсээ хуваалцах, бизнесээ сурталчилах, зөвлөгөө маягийн зэрэг янз бүрийн зорилгоор л хийж байна. Мэдээж подкастаа ямар ч хэлбэрээр хийж болно. Ихэнх мэдлэг боловсрол олгох подкастууд мэргэжилтнүүдтэй ярилцах хэлбэрээр явагддаг.

Хамгийн эхлээд подкаст тань өөрийн гэсэн нэртэй, логотой, сэдэвэй байх ёстой. Мэдээж сэдвээ сонгохын тулд таны зорилго чухал. Ямар мэдээллийг түгээх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Харин нэрний хувьд сэдэв агуулгатайгаа нийцэхүйц мөн сонсогчдынхоо чихэнд хоногшихоор нэр байвал зүгээр.

Нэртэй, логотой, сэдэвтэй болсон бол дараагийн алхам нь хийж эхлэх. Подкастын урт ярианы ерөнхий сэдэв мөн хэрхэн яаж хүргэж байгаагаас шалтгаалаад янз бүр байдаг. Гэхдээ хамгийн боломжийн хэмжээ нь 20-30 минут байхад хангалттай байдаг аж. Подкастаа дахин дахин уншиж туршиж үзэх хэрэгтэй.

Подкастаа эхлүүлсэн дараа нь засварлах шаардлагатай тулгарах болно. Тэгвэл үүнийг компьютер дээрээ засахад soundtrap.com, харин гар утсан дээрээ бол anchor.com гэсэн маш хялбар үйлдэлтэй программ байдаг.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...