Сурагчдын чимээ шуугиан дарагдаагүй шахам байхад ангид ширүүн харцтай багш орж ирээд, сурагчид руу ууртай харж байснаа хичээлээ зааж эхлэв. Багш самбар дээр томоос том “1” гэсэн тоо бичээд: – Энэ бол хүн чанар. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл гэв. Тэгээд “1”-ийн ард нэг “0” нэмж бичээд: – Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанарын “1”-ийг “10” болгож чадна гэлээ. Дахин “0” нэмж
бичээд: – Энэ бол туршлага. “10”-ыг “100” болгож болно. Тэгүүд цааш үргэлжилсээр… Чадвар, сахилга бат, хайр сэтгэл гээд л … Тэгснээ самбарын алчуур авснаа эхэнд бичсэн “1”-ийн тоог арилгаж орхив. Тэгэхэд самбар дээр маш олон “0”-үүд үлдлээ. Эцэст нь багш: – Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй гэв. Ангид чив чимээгүй…