₮ 0

No products in the cart.

Хар батганаас хурдан салах хамгийн үр дүнтэй аргууд

Гэрийн нөхцөлд хар батга арилгах шалгарсан аргуудыг танд хүргэж байна. Та өөрт тохирох аргыг сонгоорой.

  1. Нимбэг,  зөгийн балтай скраб

Нимбэгийг хувааж, зөөлөн эдийг бүрэхээр зөгийн балаа асгаарай. Дээрээс нь нунтаг элсэн чихэр цацна. Нүүрний асуудалтай хэсэгт бэлдсэн скрабаар иллэг хийнэ. Скрабыг долоо хоногт 1 удаа хэрэглэнэ.

  • Вазелин

Вазелинийг батгатай хэсэгт түрхээд дээрээс нь хүнсний гялгараар дарж бүлээн алчуураар бэгнэнэ. Алчуурыг хөрөхөөс нь өмнө авч илүүдэл вазелинийг арчаад хар цэгүүд дээр зөөлөн дарна. Хар батга маш амархан гарч ирэх болно.

  • Сармис

Сармис бол хоол хүнсний хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд арьс арчилгаандаа ч ашиглаж болно. Сармис нь бактер, мөөгөнцөр, вирусийн эсрэг үйлчилгээтэй. Мөн батгыг үүсгэгч бактерийг устгахад тусладаг байна Идээт батган дээр сармисыг гурван минутын турш үрэхэд арилах болно.

  • Хамгийн амархан маск

1 цайны халбага давс, 1/2 халбага нимбэгний шүүс, 1 халбага усыг  хооронд нь хольж хутгаад хар батгатай хэсэгтээ түрхэж, 2-4 минут иллэг хийнэ. Үүний дараа нүүрээ усаар угаагаарай. Энэ аргыг долоо хоногт 1-2 удаа хэрэглэнэ.

  • Тараг

Тараг арьсыг тайвшруулах үйлчилгээтэй. Тарганд сүүний хүчил ихээр агуулагддаг учир арьсны нүхийг цэвэрлэж, гуужуулахаас гадна арьсыг цайруулдаг. Хэт мэдрэмтгий арьстай хүмүүс хэрэглэж болохгүй.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...