₮ 0

No products in the cart.

Эх болсон 6 зүйлийн хамаг амьтан гэж чухам юуг хэлдэг вэ

Бурханы шашинд сансарын хүрд гэж нэг сайхан зураг байдаг юм.

Тэр зураг дээрээс бүх зүйл тодорхой харагддаг. Там, бирд, адгуус, хүн, тэнгэр, асури гэж 6 зүйлийн амьтаны төрөл байдаг.

Эдгээр зүйлийн амьтад хоорондоо эх, хүү болон төрөн эргэлдсээр л байдаг. Бие биеийнхээ эх хүү болоогүй тохиолдол бараг байдаггүй гэж үздэг. Бид уур, мунхаг, шуналын эрхээр энэ хүрдэнд эхлэлгүй цагаас тойрон эргэлдсээр ирсэн билээ.

Эдгээр сансрын хүрдэнд тойрон эргэлдэж байгаа амьтан бүхэн зовлонтой байдаг. Хүн уур, мунхаг, шунал байгаа цагт зовлон хэзээд салахгүй бөгөөд энэ зовлонгоос салж сансрын шоронгоос өөрөө болоод өрөөл бусдыг чөлөөлөх нь Бурханы шашинтангуудын эрхэм гол зорилго билээ.

Эдгээр төрлийн амьтад бол зовлонгоороо ялгаатай юм.

Хамгийн жаргалтай нь тэнгэр, асурийн төрөл байдаг бөгөөд хүний төрөлд жаргал зовлон 2 лаа байна.

Доошлоод адгуус, бирд гээд зовлон нь ихэсч хамгийн зовлонтой төрөл нь тамын төрөл юм.

Тэнгэрийн төрөл гэхэд дотроо бас хэд хэд хуваагдана. Тамын төрөл бас дотроо халуун 8 там, хүйтэн 8 там, хэсэг бусаг 2 там нийтдээ 18 төрөл байдаг.

Хүн хэрэв буян сайн үйлдвэл түүнийхээ үрээр тэнгэрийн дээд төрөл авна. Тэнгэрүүд маш урт настай, маш их амар амгаланд оршдог тул тэд жаргалдаа ташуурч тэдэнд Бурханы ном үзэх чөлөө бүрдээгүй гэж үздэг. Үхэх цаг ирэхээрээ тэд зөнгөөрөө мэддэг бөгөөд тэр үедээ асар их зовдог.

Ихэнх нь дараа төрөлдөө там руу унадаг. Тиймээс Бурханы шашинтан хүмүүс буян үйлдэхдээ ертөнцийн жаргалд бус ертөнцөөс гэтлэхэд зориулдаг. Буян үйлдэж дууссаны дараагаар заавал зориулахуй ерөөл уншдаг нь ийм учиртай. Буян бол нэг ёсондоо хүч бөгөөд пуужингаар бол тийрэлтэт хөдөлгүүр нь юм.

Буяныг ерөтнцөөс гэтлэх тухайтад зориулахгүй ертөнцийн амар амгаланд зориулбал буян нэг ёсондоо хэрэггүй юм. Хичнээн буян хийгээд тэнгэрийн төрөлд очсон ч гэсэн буян нь барагдаад ирэхээр бас л доошоо унаад нөгөө нэг эргэлтэндээ байсаар л байна.

Бид бүгд өмнө нь тэнгэрийн төрөлийг авч үзээгүй биш тоолшгүй олон удаа авч байсан болохоор тэнд төрөх гэж тэмүүлэх албагүй юм. Тэнгэр асурт ном үзэх чөлөө байдаггүй. Тамын төрөл мөн тасралтгүй зовлон амсдаг болохоор бас л ном үзэх чөлөө байдаггүй.

Ном үзэж бурхан болох боломж зөвхөн хүний төрөлд л байдаг бөгөөд Бурханы шашинтагуудын хувьд хүний төрөл гэдэг нь хамгийн чухал төрөл юм. Жаргалаар нь хуваах юм бол хамгийн дээд нь тэнгэрийн төрөл. Бурхан болох боломжоор нь хуваабал хамгийн дээд нь хүний төрөл юм. За тэгээд товчхондоо гэхэд л ийм байна. Цаашлаад бичээд байвал зөндөө зүйл бичээд байхаар л юм байна.

Ч.Одгэрэл https://www.buddhism.mn/

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...