₮ 0

No products in the cart.

Амжилтанд хүрсэн хүмүүсийн өглөө хийдэг 10 зуршил

Алдрын оргилд хүрэхийн тулд та юу хийх хэрэгтэй гэж бодож байна? Өдөр тутмын амьдралын хэв маяг тань ямар вэ, таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Тэгвэл та дэлхийн супер одууд өглөө 4 цагт босож, бясалгал хийж, гүйж, теннис тоглох гэх мэт дадал зуршилтай байдаг гэдгийг мэдэх үү? Ийм учраас танд алдартнуудын дадал зуршил болон, амьдралын нэг өдөр хэрхэн өнгөрдөг болохыг сонирхуулъя.

Сэрээд 15 минутын турш сунгалтын дасгал хийгээрэй

Өглөө сэрээд сунгалтын дасгал болон бага зэрэг иогийн дасгал хийх нь яг л кофетэй адил таныг сэргээх бөгөөд тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.

Цахим хэрэгслээс хол бай

Хэрэв та шинэхэн өглөөг нийгмийн сүлжээн дэх цахим хуудас, мэйл хаягаа шалгаж эхлүүлдэг бол энэ маш сөрөг нөлөөтэй юм шүү. Та өөрийн мэдэлгүй өөрийгөө стресстүүлж байна гэсэн үг. Харин үүний оронд ном унших болон ямар нэг шинийг санаачлах зүйл хийж болно шүү дээ.

Өдрийнхөө төлөвлөгөөг гарга

Хэрэв та хийх зүйлийнхээ жагсаалтыг тухайн өдрийнхөө өмнөх орой гаргадаг бол одоо үнийгээ өглөө эрт босоод хийж үзээрэй.

Энэ нь цэгцтэй, төлөвлөгөөтэй ажиллахад тань туслаад зогсохгүй таныг өдрийн турш зорилготой, эрч хүчтэй байлгах болно.

Эерэг хандлагатай дуу сонсож, урам зориг сэргээсэн утга бүхий ном унш

Өглөө сэрээд дуу сонсож, ном уншиж байгаарай. Өөдрөг сэтгэгдэл, эерэг хандлагыг төрүүлж байдаг учраас та өдрийн турш илүү аз жаргалтай байх болно.

Та өглөөний цайгаа уудаг уу?

Үүнийг та өмнө нь олон удаа сонсож байсан байх. Гэхдээ дахин хэлье. Өглөөний цай бол маш чухал зүйл юм шүү. Өглөө бүр цайгаа ууж, эрүүл хоол хүнс хэрэглэснээр эрч хүчтэй, бүтээмжтэй байх ба анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг байна.

 Дуртай зүйлээ хий

Өөрийн дуртай, таныг ямар нэг байдлаар аз жаргалтай болгодог зүйлийг өглөө эртлэн босоод хийгээрэй. Магадгүй та дуртай кофе шоптоо орж кофе ууж суух, өдрийн тэмдэглэлээ бичих болон дасгал хийхийг хүсч байж болох юм шүү дээ. Тиймээс өглөөгүүр та өөртөө бага зэрэг цаг гаргаж, өөрийгөө баярлуулаарай.

Ус

Найман цагийн турш унтаад сэрэхэд хүний биемахбод шингэнээр дутагдсан байдаг. Тиймээс өглөө сэрээд ус уух нь амны цангааг тайлахаас гадна сэргэлэн, эрч хүчтэй байхад тань туслах болно.

Усандаа нимбэг хийж уувал бүр ч сайн. Учир нь нимбэг дархлааг дэмжиж, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг байна.

Гэртээ байсан ч бүх зүйлд бэлэн бай

Залхуутай өдрийг хүсэхгүй байгаа бол ямар ч үйл явдалд бэлэн бай. Төлөвлөсөн зүйлгүй байсан ч хувцасаа бэлдээд, илүү идэвхтэй, эрч хүчтэй болгох зүйл хийхэд бэлэн байх хэрэгтэй. 

Тогтмол цагт босч байгаарай

Заримдаа өглөөгүүр унтахыг хүсдэг байх. Гэхдээ өдөр бүр заавал тогтмол цагт босдог байх хэрэгтэй шүү.

Ингэснээр таны бие махбод тогтмол цагийн хуваарьт орж, өдөр ирэх тусам өглөөд амархан сэрдэг болно. Хэрэв та үүнийг хэрэгжүүлэх гэж байгаа бол тун удахүй сэрүүлэггүйгээр сэрдэг болно гэдгийг баттай хэлье.

Өдрийн хамгийн эхний ажлаа эрч хүчээр дүүрэн эхлүүл

Ажлаа эхлэхэд бэлэн болсон бол хамгийн эхний ажлаа маш эрчимтэй эхлээрэй. Энэ нь өдрийн турш идэвхтэй, бүтээмжтэй байхад тань туслах болно.  

Эх сурвалж: LifeHack

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...