LOADING

Type to search

Зөвлөгөө

Охидын “ААШТАЙ” арьсыг арчлах 5 нууц

Share

Шилжилтийн нас нь хүүхдүүдийн хувьд туулж гардаг хамгийн ярвигтай үе байдаг. Урьдаас таамаглаж үл болох дааврын өөрчлөлтүүд, хэн бүхэнд харагдах биеийн өөрчлөлтүүд. Эдгээр бүх олон төрлийн өөрчлөлт дундаас өсвөр насныханд хамгийн хэцүү санагдах нь батга байдаг. Биед ажиглагдах үй түмэн өөрчлөлтийн хажуугаар батга гарах нь өсвөр насныханд стресс нэмж гаднах дүр төрхдөө сэтгэл хангалуун бус байх нь ихэсдэг.

Батга гарах үгүй нь удамшлын (эцэг эхийн аль нэг нь өсвөр насандаа батгатай байсан бол хүүхдүүд нь батгатай болох магадлалтай байдаг) асуудал байж болох ч гэсэн энэ асуудлыг шийдэх олон арга байдаг. Арьс арчилгааны дараах санамжуудыг марталгүй мөрдөхөд батга том асуудал байхаа больдог байна.

САНАМЖ: Дараах санамжууд нь идээт батгыг эмчлэхэд төдий л нөлөө үзүүлэхгүй бөгөөд арьсны доорх үрэвсэлт болон идээт батгыг мэргэжлийн эмчид хандан эмчлүүлэх нь тустайг анхаарна уу. Батганы асуудал хурц болсон үед зөвхөн гоо заслын аргуудыг хэрэглэх нь хангалтгүй байдаг. Дараах зөвлөмжүүд нь бусад төрлийн батгыг эмчлэхэд үр дүнтэйг анхаарна уу.

Нууц #1: Цэвэр байдал.

Шилжилтийн насныхны хувьд ариун цэврийн асуудал нэн чухал. Тосны булчирхайн идэвхжсэн үйл ажиллагаан дээр орчны бохирдол, биеийн тамираар хичээллэж хөлрөх зэрэг нь нүүрний арьсыг бохирдуулдаг. Тиймээс нүүрээ өдөрт хамгийн багадаа хоёр удаа угааж цэвэрлэж занших хэрэгтэй.

Хэзээ?

Өглөө босоод болон орой унтахаасаа өмнө нүүрээ цэвэрлэх хэрэгтэй. Ингэхдээ нүүрээ угааж цэвэрлэхээсээ өмнө шүдээ угаах нь амны нян эрүүнд шилжих боломжийг багасгадаг гэдгийг анхаарвал сайн. Хэрэв биеийн тамираар хичээллэсэн бол дараагаар нь нүүрээ угааж цэвэрлэх хэрэгтэй.

Яаж?

Хөөсрөлт сайтай цэвэрлэгч саван сонгох нь зөв. Гель эсвэл хөөсөн хэлбэртэй саван байвал тун зохимжтой. Хөөс нь нүүрэн дээрх тос болон бохирдлыг сайн цэвэрлэдэг.

– Эмзэг арьсанд Цагаан хатуу саван зүгээр байдаг хэдий ч хатуу саван нь арьсыг хуурайшуулах, цочирдуулах магадлал ихтэй байдаг тул аль болох хэрэглэхгүй байвал сайн.

– Нүүрээ угаахдаа бүлээн усаар угааж заншаарай, учир халуун эсвэл хүйтэн ус нь арьсыг цочирдуулдаг.

Өдөр болгон шүршүүрт орох нь толгойн бохирдол нүүрлүү шилжихээс сэргийлэх ач холбогдолтой. Мөн үсээ урдуураа тайрах нь төдий л сайн санаа биш.

Нууц #2: Нүүрээ оролдож болохгүй.

Гаранд олон тооны нян бохирдол их хэмжээгээр агуулагддаг. Хүүхдүүд гараараа нүүрээ оролдох, шанаагаа тулж суух дуртай байдаг. Иймд нүүрэн дээр гарсан батга зэргийг аль болох оролдохгүй байхыг байнга анхааруулж байх нь зөв.

Мөн батгаа шахаж оролдож болохгүй! Хуруу хумсаараа батгаа шахах нь бохирдуулж, эдгэрэлтийг удаашруулахаас гадна сорви үүсгэдэг.

Нууц #3: Юу идэж байгаагаа анхаарах.

Батга нь улаан бас үрэвссэн байдгийг анзаарсан байх. Тэгвэл бидний хоол хүнсэндээ хэрэглэж байгаа зарим бүтээгдэхүүн үрэвслийг ихэсгэдэг. Амтархан уудаг ундаа, байнга идэх дуртай пицца, хот дог нь арьсанд хамгийн муугаар нөлөөлдөг.

Цэвэршүүлсэн элсэн чихэр болон боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, хиам, сүүн бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Учир нь эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь арьсны үрэвслийг ихэсгэдэг.

Ямар хоол хүнс хэрэглэх вэ?

Шинэ ургацын ногоо зэрэг нь хүний биед сайн төдийгүй арьсыг чийглэж улмаар арьсны үрэвсэл намддаг.

closeup mans pores on nose

Нууц #4: Хар батгыг эрт илрүүлж эрт эмчлэх хэрэгтэй.

Хар батгыг үрэвсэхээс нь өмнө арга хэмжээ авч байх нь арьсны асуудлыг шийдэхэд тустай.

Хар батгыг гадагшлуулж гаргах нь цорын ганц арга юм. Ингэхдээ мэргэжлийн гоо зүйч дээр очиж эмчлүүлэх нь илүү үр дүнтэй байдаг бөгөөд харин ингэх боломжгүй бол гэрийн нөхцөлд арга хэмжээ авахын өмнө арьсаа бэлтгэсэн байх нь чухал. Хар батгыг алга болгох зөвлөгөө нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Яаж? Шүршүүрт орохдоо нүүрний арьсаа сайтар цэвэрлэж нүх сүвийг нээхэд тустай. Харин нүүрний арьсаа цэвэрлэхдээ зөөлөн жижиг ширхэгтэй гуужуулагч хэрэглэх нь зөв.

– Нүүрээ угааж цэвэрлэж алчуураар хатаасны дараагаар хуруугаа нүүрний цэвэр цаасаар ороох хэрэгтэй. Хумс нь арьсыг гэмтээх, сорви үүсгэх болон бохирдуулах магадлалтай байдаг.

– Гэрэл сайтай орчинд толинд жижиг хар цэгүүд байгаа эсэхийг харж шалгах хэрэгтэй. Зарим тохиролдолд хар батга нь дээш гарч ирсэн заримдаа арьсны гүнд байгаа нь харагддаг бөгөөд ихэвчлэн хар батга нь T-Zone буюу тослогтдог дух болон хамраар байрладаг. Хацар зэрэг харагдах орчин багатай газар байгаа хар батгыг оролдож болохгүй.

– Хар батгыг зөөлөн шахаж цэвэр нүүрний цаасаар цэвэрлэнэ.

– Хэрэв хэд хэдэн удаа шахаад гарахгүй бол орхих хэрэгтэй. Цус гартал шахах нь арьсны нүхийг цочроож үрэвсүүлдэг.

– Хар батгыг шахаж дууссаны дараагаар нүүрээ дахин угааж бохирдол үлдээхгүй байхыг анхаарах хэрэгтэй.

Нууц #5: Арьсны тухай болон арьс арчилгааны талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.

Хэн нэгний ярьсан зүйл эсвэл ямар нэг сэтгүүлээс уншсан зүйлээс илүүтэйгээр мэргэжлийн эмч эсвэл гоо зүйчээс арьсныхаа онцлог болон яагаад арьсны асуудал үүсдэг талаар мэдээлэл олж авах нь зөв. Ингэснээр өөрт тохирох арьс арчилгааны бүтээгдэхүүн болон хэрхэн арчлахаа мэдэхэд тустай.

error: Content is protected !!