1. Өөрийгөө шүүмжилж, зэмлэхээ зогсоо. Өөрийгөө шүүмжилж, зэмлэж байгаа хүн өөрийнхөө тухай сөрөг бодолтой байдаг.
Тиймээс бодлоо өөрчилж, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Санаж яв: Сөрөг бодолтой хүн амьдралдаа хэзээ ч эерэг өөрчлөлт гаргаж чадахгүй. Зөвхөн эерэг бодолтой хүн эерэг өөрчлөлт
гаргадаг.
2. Өөрийгөө уучил. Өнгөрсөнд бүү харамс. Яагаад гэвэл өнгөрсөн тэр үед та албаар алдаа гаргаагүй нь ойлгомжтой. Та яг
одоо хичээж байгаатай адил тэр үед ч гэсэн чадах чинээгээрээ хичээсэн гэдгээ “мэдэх” хэрэгтэй. Өнгөрсөн тэр алдааг гаргасан учраас өнөөдөр та алдаанаасаа суралцаж, илүү хүчтэй болсон байгаа. Тийм ч учраас та өнөөдөр “өчигдөрийн та биш” гэдгийг мэдэх маш чухал. Өнөөдөр та өөрчлөгдсөн. Өнөөдөр та цоо шинэ амьдралыг бүтээж байгаа.
3. Өөрийгөө айлгахаа зогсоо. Болсон болоогүй, хий хоосон айдастай сөрөг бодлоосоо өрийгөө чөлөөл. Жинхнээсээ болоогүй муу
муухай зүйлийг өөр дээрээ болж байгаагаар төсөөлж түүндээ итгэнэ гэдэг аймшигтай. Хэрвээ тийм бодол байгаа бол яг одоо зогсоо.
4. Өөрийгөө магт. Өөрийгөө шүүмжилж, зэмлэх болгонд зүрх сэтгэлээ шархлуулж, өчүүхэн болгодог. Харин өөрийгөө магтаж
урамшуулснаар дотоод сэтгэлээ сэргээж, бадрааж байдаг. Тиймээс жижигхэн зүйл хийсэн ч гэсэн хамаагүй өөрийгөө магтаж урамшуулж байх нь зүйтэй.
5. Өөрөө өөртөө дэмжлэг үзүүл. Өөрийгөө дэмжиж чадах бүх талаар нь дэмж. Өөрийнхөө талд зогсож сур. Үнэхээр туслалцаа
хэрэгтэй бол бусдаас асууж, туслалцаа хүс. Бусдаас туслалцаа хүсч, асууна гэдэг нь өөрийнхөө төлөө зоригтой байгаагийн шинж.
6. Эрүүл мэндээ анхаар. Муу зуршлаа сайн дадлаар орлуул. “Зөв хооллох ямар аргууд байна вэ? Эрүүл байлгах ямар дасгалууд
байна вэ?” гэдгийг судлах хэрэгтэй. Өнөөдрөөс өөрийгөө эрч хүчтэй байлгах хоол унд хэрэглэж, мөн эрч хүчтэй байлгах дасгалуудыг сонгож, хийж эхлэх нь зүйтэй.
7. Өөрийгөө тоож, зөөлөн харьц. Хэн нэгэн хүн таныг тоогоод тантай маш сайхан, зөөлөн харьцах юм бол та мэдээж баярлана. Яг
үүний адил өөрийгөө тоож, өөртэйгээ сайхан харьцах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хамгийн хайртай хүнтэйгээ та яаж харьцдаг вэ? Өөртэйгээ тэгж л харьц.
8. Яг одоо өөрийгөө хайрла. Битгий хүлээ. Биеэ сайжруулж байгаад, ажилд орж байгаад, мөнгөтэй болж байгаад, жин хасч
байгаад, хайртай хүнтэйгээ учирч байгаад… хайрлая гэж хойшлуулж байгаа бол тэр бодлоо хая. Яг одоо өөрийгөө хайрла.
9.Эмэгтэйчүүдийн үзлэгт тогтмол орж бай.
Хэрэв чи ямар нэгэн өвчтэй болсон тохиолдолд эрт үзүүлж эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Тиймээс жил бүр тогтмол, мөн тохиолдлийн харьцаанд орсныхоо дараа эмэгтэйчүүдийн үзлэгт хамрагдаж байгаарай.
10.Витамин В хэрэглэ.
Ойрын хугацаанд хүүхэдтэй болох бодолгүй байгаа бол өдөрт 400 мг витамин-В хэрэглэж заншвал төрөх үед чинь илүү хялбар байх болно. Энгийнээр хэлэхэд улаан буудайн үрээр хийсэн талх хангалттай идэхэд л болно гэсэн үг. Гэхдээ мультивитамин хамгийн найдвартай арга гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.
11.Арьсаа хамгаал.
Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд арьсны хавдар нийтлэг болох хандлагатай байгаа. Тиймээс UVA, болон SPF15 хамгаалалттай бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэвэл арьсны эрүүл мэндэд тустай.
12.Холестрины хэмжээгээ тогтоолгож бай.
Хэдийгээр зүрхний өвчин гол төлөв өндөр настай эрчүүдэд зонхилон тохиолддог ч 20-оос дээш настай эмэгтэй та ч бас холестрины хэмжээндээ хяналт тавих хэрэгтэй. Таван жил тутам холестерины шинжилгээ өгөх нь зүйтэй.
13.Аль болох сайн унтаж амар.
Нойр муу байх нь жингийн илүүдэлд нөлөөлж, стресс, сэтгэлийн хямралд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн нойр дутуу явах нь чиний дархлааны системийн үйл ажиллагааг бууруулдаг. Өдөрт заавал 7-8 цаг унтаж амрах хэрэгтэй.