₮ 0

No products in the cart.

25 настай бүсгүй та юуг анхаарах хэрэгтэй вэ?

Бүсгүй хүний залуу нас гэдэг амьдарлынх нь алтан үе. Гэхдээ энэ нь тун богинохон. 25 наснаас хойш цаг хугацаа таны гоо сайхан төрх, гуалиг бие дээр чинь мөрөө үлдээж эхэлдэг. Хүн бүхэн 25 насыг тойрч биш, дайрч гардаг.  Тус насанд юу анхаарах ёстойг танд хүргэе.

Арьс болон биендээ анхаар

25-аас дээш насны бүсгүйчүүд арьс арчилгааг тогтмол хийж байх хэрэгтэй. Нүүр цэвэрлэгч, чийгшүүлэгчээс гадна өдөр, шөнийн тос байнга хэрэглэж занш. Долоо хоногт 1-2 удаа сраб хэрэглэж, жилд 1-3 удаа гоо сайхны курс эмчилгээ хийлгэж байгаарай. Мөн нүүрний тос авахдаа ургамлын гаралтайг нь сонгоорой. Энэ төрлийн тос арьсны уян зөөлөн чанарыг хадгалдаг.

Хямд зүйл бүү ав

Танд хамгийн түрүүнд хувцас бодогдож байж болох юм. Гэхдээ энэ нв бүх зүйл дээр ялгаагүй. Жишээлбэл та гоо сайхны зүйлс худалдаж авахдаа ч чанарыг нь анхаарах хэрэгтэй. Энэ насны хүмүүс өөрийн гэсэн ажилтай, санхүүтэй болсон байдаг тул олон хямдхан хувцаснаас хэдэн чанартай брэнд хувцасыг илүүд үзэж сонгох нь зүйтэй.

Дуртай зүйлээ санаа зоволгүй хий

Дургүй зүйлээ хийхээ болих хэргтэй. 25 нас хүрээд хүмүүс үүнийг ухаарч санаа зовж эхэлдэг тул үүнээс цааш өөрийн хүсэл мөрөөдлөө дагахаар зориг шулууддаг юм. Та манлайлагч, бүтээн байгуулагч байх уу? бусдын дор ажиллаж, энгийн нэгэн байсаар дуусах уу? гэдгийг шийдэх чухал мөч бол энэ нас. Иймээс 25 насандаа ямар шийдвэр гаргаснаар цаашид амжилтанд хүрэх эсэх тань хамаарна.

Бүтэхгүй харилцаанаас татгалз

Магадгүй 25 насыг ухаарлын он жил хэмээн нэрлэж болно. Бага залуу насандаа, гэнэн томоогүй аашилж явсан бол одоо таныг ухаан суух болсон гэдгийг сануулж өгдөг. Өөртөө таарсан хүнийг олох нь хэцүү гэхдээ 25 нас дөхөөд ирэхээр яг ямар хүн хайж байгаагаа илүү сайн мэддэг болно. Чамд хань болохгүй гэдгийг нь мэдэж байгаа хүнд цагаа үрэх хэрэггүй.

Бусад хүмүүс юу гэж бодох бол гэдэгт санаа зовохоо боль

Бусдад таалагдаж, сайн сайхан үгс дуулах гэж өөрийгөө зовоохоо болих хэрэгтэй. Тиймээс шийдвэр гаргахдаа ч мөн өөрийгөө биеэ даасан нэгэн гэдгийг ухаарч, бусдын үзэл бодлоос илүүтэй өөрийн хүслээ дагаж байгаарай.

Ээж, аав гэр бүлдээ анхаарал хандуул

Одоо чиний ээлж. Хорвоод хүн болгон төрүүлж, бусдаас дутаалгүй өсгөсөн аав ээждээ  анхаарал тавьж, асарч халамжлах ёстойг хүн бүхэн мэддэг хэдий ч тоодоггүй. Өөрөөсөө илүүтэй хайрлаж өсгөсөн үр нь ганцхан та тул тэднийг ч мөн хайр, халамжаар дутаалгүй, үүргээ ухамсарлах хэрэгтэй.

Санхүүгийн асуудлаа зөв зохицуул

Одооноос эхлээд хадгаламжтай бол. Бас ирээдүйгээ бодож нийгмийн даатгал төлж эхлэх нь зөв юм. Мөн төлөвлөгөө гаргаж бай. Дэмий зүйлд мөнгө үрэхгүй байх хэрэгтэй.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...