₮ 0

No products in the cart.

Хөлссөн хүүхдийг ширэглэх аргууд

Монголчуудын зан заншил бол амьдарч буй орчин, ахуй нөхцөлөөсөө хамаарч хэдэн мянган жилийн өмнөөс уламжлагдан ирсэн.

Хамгийн наад зах нь хүнд цай болон бусад эд зүйлс өгөхдөө заавал баруун гараараа өгдөг. Учир нь хүний баруун гар эерэг цэнэгээр дүүрэн байдаг бөгөөд зүүн гарт нь сөрөг цэнэг ихээр агуулагддаг байна.

Ингээд энэ удаагийн “Хүүхдийн цаг” булангаараа эрт дээр үеэс уламжлагдан ирсэн хүүхдийг муу юмнаас хамгаалах, сэрэмжлүүлэх дом болон бэлгэдлүүдийн талаар товчхон хүргэе. Бидний мэддэг хэрнээ мэддэггүй уламжлалт дом олон байдаг шүү дээ.

Гадаа тавьсан хувцсыг заавал оруулж хонож бай гэж хөгшид хэлдэг.

Хэрвээ хувцсаа гадаа хонуулчихсан бол заавал галд юм уу, халаагуурт ээж өмсөхийг захидаг. Учир нь өдрийн нарны туяа хувцсанд эерэг энергийг хуримтлуулж хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.

Харин шөнийн цагт хувцсанд сөрөг энерги хуралддаг төдийгүй сөрөг нөлөө их үзүүлдэг. Ялангуяа нялх хүүхдийн хувцсыг гадаа хонуулахыг монголчууд ихэд цээрлэдэг. Хувцас болон даавуунд сөрөг энерги хуримтлагдсанаар хүүхдийн амин цэнэг алдагдаж өвчин ороомтгой болдог.

Хүүхдийн амин цэнэг нь долоон нас хүртэл бүрэн тогтворждоггүй. Ялангуяа гурван нас хүртэлх хүүхдийн амин цэнэг бага байдаг бөгөөд дутагдсан цэнэгээ эхээсээ авдаг байна.

Эх хүүхэд хоёр хэдийгээр бие нь тусдаа ч цэнэг нь нэгдмэл байдаг. Тийм ч учраас эх хүүхэд хоёрыг амь нэгтэй гэдэг. Хөнгөн ханиад хүрсэн хүүхэд эхийнхээ өвөрт хэд хоног унтаад л эдгэрчихдэг шүү дээ.

Нялх хүүхэд болгоны амин цэнэг эмзэг байдаг тул хүүхдийг хамгаалах зорилгоор монголчууд гадны хүнийг оруулахгүй, мал амьтны хөлөөс хол байлгаж, ах эгчийнх нь хувцсыг өвлүүлэн өмсгөдөг. Учир нь хүүхдийн цэнэг хувцсандаа шингэдэг тул ийнхүү үлддэг байна. Хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлагнахыг бид хүүхэд хөлсөх гэдэг. Хүүхдийн хөлсөхийг арилгахын тулд монголчууд олон янзын аргаар домнодог.

Тухайлбал аягатай усанд лааны тос дусаахад тухайн хүүхдийн айсан, цочсон амьтан нь гарч ирдэг. Үүнд мөн тугалгыг ч ашигладаг. Айсан хүүхдийг зарим хүн нүцгэн байхад нь малгайг нь буруу харуулан өмсгөж гал юм уу, цог дээр давс цадан түүн дээр нар зөв эргүүлэн домнодог.

Ингэхдээ “гал ширэг суухаа, гангаа ширэг суухаа” хэмээн шивнэдэг бол , Сосорбарам бурхны зүрхэн тарни болох “Сосорбарамаасаа чанцаало, ум даари базарни махаа хум хум, пад пад” суухаа хэмээн уншиж аягатай усаа 3-7 удаа үлээдэг.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...