₮ 0

No products in the cart.

Таван амт нь таван цулыг тэтгэж, хий, цусыг нөхөн төлжүүлдэг

Халуун, исгэлэн, гашуун, чихэрлэг, шорвог таван амт нь хүний зүрх, элэг, дэлүү, бөөр, уушги таван цулыг тэтгэж, хий, цусыг нөхөн төлжүүлдэг тул амьдралд зайлшгүй чухал хэрэгцээтэй.

ХАЛУУН АМТ

Халуун ногооны амт нь цус хийн гүйдлийг идэвхжүүлж хийн бөглөрөл цусны бүлэгнэлийг арилгадаг. Гэвч энэ төрлийн амт нь сэдрээх чанартай тул хэтрүүлэн идвэл уушгины хийг хөөрүүлж, хошгононы сүвийг хорcгодог тул шамбарам болон ходоод, 12 нугалаа гэдэсний сүвний үрэвсэл, залгиур хоолойн өвчтэй хүмүүс бага хэрэглэвэл зохино.

ИСГЭЛЭН АМТ

Зөв иссэн исгэлэн амт хүний элэгний үйл ажиллагааг идэвхжүүлж өгдөг. Элэгний зарим төрлийн өвчнөөс сэргийлдэг. Ялангуяа монголчуудын сүү, цагаан идээний исгэлэн амт чухал ач холбогдолтой. Гэвч исгэлэн амттаныг хэтрүүлэн идвэл хоол боловсруулах эрхтэн хямарч болзошгүй. Ялангуяа ходоодны хүчил ихтэй, үе мөчний буюу бөөрний дутагдалтай хүмүүс ийм амттанд хэт шунах хэрэггүй.

ГАШУУН АМТ

Ийм төрлийн амттан нь хөөрлийг намжааж, шээс туух үйлчилгээ үзүүлнэ. Өтгөн хатдаг хүмүүс гашуун амттай зүйлийг бага хэрэглэвэл зохино. Хэтрүүлэн хэрэглэвэл зүрх дэлсэх, дотор муухайрах зэрэг шинж илэрч болно.

ЧИХЭРЛЭГ АМТ

Чихэрлэг амттан нь хий, цусыг төлжүүлэх, мах булчинг тавируулах, хордлого тайлах зэрэг үйлчилгээтэй. Гэвч чихэрлэг амттаныг хэтрүүлэн хэрэглэвэл цусан дахь чихрийн хэмжээ нэмэгдэж хэт таргалж болзошгүй. Иймд тарган хүмүүс чихэрлэг амттанд шунах хэрэггүй юм.

ШОРВОГ АМТ

Шорвог амт нь хүний биеийн цус хөлсөнд зайлшгүй шаардлагатай бодис юм. Гэвч хэтрүүлэн хэрэглэвэл зүрх, бөөрний үйл ажиллагаанд хүндрэл учруулах, цусны даралтны хэм алдагдах өвчин үүсгэж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...