₮ 0

No products in the cart.

Зулай, оройн хэсэгтээ дарахад хөндүүр байвал ядарчээ гэсэн үг

Бие тань нэг л хөшингө оргиод, ажил хийнэ гэхээс залхуу чинь хүрээд байгаа юм биш биз. Тэгвэл доорхи цэгэн иллэгүүдийг хийгээд үзээрэй. Иллэгийг өдөр бүр тогтмол хийж заншваас та урьдын сэргэлэн цовоо байх болно.

1. Чихний ар, дагзны дор хуруунуудаараа иллэг хий. Зангирч хатуурсан байвал та ядаргаатай байна гэсэн үг. Удаан алгуурхнаар илэж суллаарай.

2. Толгойгоо хоёр гараараа тэмтрээд үз. Ялангуяа зулай, оройн хэсэгт хөндүүр байвал та ядарчээ гэсэн үг. Yүнийгээ сулартал нь сайн илж өг.

3. Нуруу, далаар доош чиглүүлэн алгуурхан дар. Дараа нь өвдөг, ташааны ар тал, эрээн булчин, үе хүртэл доош, дээш нь иллэг хий.

4. Толгойны ар данзны цэгүүдэд иллэг хийхдээ гүн амьсгалж, амаараа гарга. Мөн өвдөглөж суугаад шилэн хүзүүндээ хоёр гараа салаавчлан барьж тохойгоо ар тийш нь дэлгэ.

5. Халуун усанд орохдоо ургамлын ханд хий. Энэ нь биеийн хөөнгө хаван, илүүдэл жинг арилгахад тустай. Мөн арьсны өнгө сэргэж, уян зөөлөн болдог.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...