Үргүйдэл гэдэг нь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын тодорхойлсноор хосууд байнгын бэлгийн харьцаатай жирэмсэнээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглээгүй үед нэг жилийн хугацаанд жирэмсэн болоогүй тохиолдлыг хэлдэг байна. Эрэгтэйчүүдийн үр тогтоох чадвар олон хүчин зүйлээс шалтгаалж байдаг. Хувь хүний ажлын орчин, ачаалал, амьдарлын хэв маяг,сэтгэл санааны байдал гэх мэт олонхи хүний анзаардагүй өдөр тутмын зүйлс тухайн хүний үр тогтоох чадварт сайнаар болон саараар нөлөөлдөг билээ.
Шалтгаан
Түр зуурын бүюү амьдралын хэв маягтай холбоотой эр эсийн тоо цөөрөх:
Хавдар
Халдвар
Гахайн хавдар
Түрүү булчирхайн үрэвсэл
Гэмтэл
Сэтгэл санааны дарамт /стресс/
Төмсөгийг халуун орчинд байлгах
Бариу дотуур өмд өмсөх
Архи, Тамхины хэрэглээ их байх
Таргалалт
Нас
Дугүй удаан хугацаагаар унах
Витамин Е, С зарим микроэлемент, селен, цайрын дутагдал