LOADING

Type to search

Онцлох

2023 онд тэтгэвэр тогтоолгох бол 21 жил 6 сар НДШ төлсөн байх шаардлагатай

Share

Өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд ямар болзол, нөхцөл хангасан байх ёстой талаарх мэдээллийг хүргэж байна.

2023 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол 21 жил 6 сар НДШ төлсөн байх шаардлагатай. Цаашид энэ хугацаа жил бүр 3 сараар нэмэгдэж 2037 оноос эхлэн 25 жил болно.

Даатгуулагч эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээд дор дурдсан шимтгэл төлсөн хугацааны болзол хангасан бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвр тогтоолгоно.

Өндөр насны тэтгэвэр тогтооход бүрдүүлэх баримт бичиг:

Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл;

Нийгмийн даатгалын дэвтэр (2021 оноос өмнөх);

Хөдөлмөрийн дэвтэр (1995 оноос өмнөх)

Хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт (1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгох бол)

Иргэний үнэмлэхний хуулбар, эсхүл лавлагаа;

Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулийн дагуу байгуулсан гэрээний хугацааг дуусгавар болгосон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэр;

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ;

Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил үйлчилгээний орлогод шимтгэл ногдуулах хуудас;

Цэргийн батлах;

Тушаалын хуулбар, архивын лавлагаа, шүүхийн шийдвэр;

Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн төрсний гэрчилгээ;

Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоол.

Санамж: Тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан даатгуулагч (иргэн) Хөдөлмөрийн дэвтэр (1995 оноос өмнөх), Шүүхийн шийдвэр, Архивын лавлагаа, Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоол, “Даатгуулагчийн малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх зөвлөл”-ийн тогтоол зэрэг баримт бичгийг заавал үндсэн баримт бичгээр буюу эхээр нь ирүүлнэ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!