LOADING

Type to search

Зурхай

2023 оны дэлгэрэнгүй зурхай

Share

Ордуудын хувьд өөрийн өөрийн онцлогтой байх шинэ оны ерөнхий зурхайг хүргэж байна.

Хонь

2023 оны эхээр таны ордыг захирагч Ангараг гараг үхрийн ордонд байрших бөгөөд энэ нь таныг санхүүгийн хувьд таатай байхыг илтгэж байна. Мөн та санхүүгийн байдлаа улам сайжруулахын тулд өөрөө ч маш их чармайлт гаргана. Гэсэн хэдий ч та үг яриа, үйлдлээ хянах хэрэгтэй, эс тэгвээс харилцааны хурцадмал байдал үүсгэх эрсдэлтэй. Харин гадаадад сурахаар төлөвлөж байгаа оюутнуудыг амжилт хүлээж байна.

2023 оны эхэн үед энэ ордныхон хайр дурлалын тал дээр маш аз жаргалтай байх бөгөөд хамтрагчдаа бүх төрлийн аз жаргалыг мэдрүүлнэ. Гэхдээ зарим хүмүүс өөрийн зан аашийг хянаж, уураа барьж хайртынхаа зүрх сэтгэлийг сонсоорой. 1-р сарын 17-нд Санчир гараг хөдөлгөөнд орсноор таны санхүү, хувь хүний хөгжлийн хувьд ахиц гаргах эхлэл тавигдана. Үүний дараа бүх зүйл аажмаар сайжирч эхэлнэ.

Үхэр

Үхрийн ордынхон энэ жилийг дундаж үр дүнтэй өнгөрүүлнэ. Мөн ажил мэргэжлийн хувьд маш их чадварыг танаас шаардах болно. 2023 онд энэ ордныхны хувьд сорилтоор дүүрэн жил байх бөгөөд үр дүн нь таны хичээл зүтгэлээс шалтгаална. 4-р сарын 22 хүртэл Бархасбадь гарагийн нөлөөгөөр танд санхүүгийн хүндрэл гарахгүй.

Гэсэн хэдий ч 2023 оны 5-8-р сарын хооронд таны гадаадад аялах боломж нэмэгдэнэ. Энэ хугацаанд зардал нэмэгдсэний улмаас таны санхүүгийн байдал муудаж болзошгүйг анхаараарай. Мөн 4-р сард эрүүл мэндийн байдлаа анхаарах хэрэгтэй. Харин жилийн сүүлийн хоёр сар буюу 11, 12-р сар нь танд маш ээлтэй байх бөгөөд та бүх талаараа хөгжих боломж ирнэ.

Ихэр

Гарагуудын хөдөлгөөн нь Ихрийн ордныхонд хэд хэдэн сорилт, боломжуудыг бий болгоно. Санчир гариг найм дахь ордонд Сугар гарагтай нийлж, арван хоёрдугаар ордноос Ангараг гараг буцах тул танд санхүүгийн алдагдал, эрүүл мэндийн асуудлууд тулгарна. Гэхдээ 1-р сарын 17-нд Санчир гараг найм дахь ордоос гарч, 9 дэх ордонд шилжих тул замын саад тотгор багасаж, эрүүл мэндийн асуудал, санхүүгийн байдал сайжирч эхэлнэ.

4-р сарын дунд үеэс хойш, ялангуяа 4-р сарын 22-ноос хойш амьдралд эерэг өөрчлөлтүүд гарна. Бархасбадь гараг таны арваннэгдүгээр ордонд байрлах тул санхүүгийн таатай байдал үүснэ. Гэхдээ та яаран шийдвэр гаргахаас зайлсхийх хэрэгтэй.

10-р сарын 30 буюу оны сүүлээр Бархасбадь, Раху гарагийн нөлөөгөөр таны асуудлууд аажмаар цэгцэрч, Буд гарагийн ачаар та онцгой таатай үр дүнг мэдрэх болно.

Мэлхий

2023 он санхүүгийн хувьд маш таатай жил байх болно. Та мөнгөө хэрхэн зөв зарцуулах талаар төлөвлөгөө гаргаснаар илүү амжилтад хүрнэ. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь танд санхүүгийн үр өгөөж авчирна гэж зурхайд өгүүлжээ. Харин таны хайр дурлалын харилцаа бага зэрэг хурцадмал байх магадлалтай. Та хайртай хүндээ цаг гаргаж, хайртай гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй.

1-р сарын 17-ноос эхлэн Санчир гараг найм дахь ордонд очно. Энэ хугацаанд таны сэтгэл зүйн байдал бага зэрэг таагүй байх тул йог хийж, ажил амьдралын тэнцвэрээ хадгалаарай. 4-5-р сард томоохон өөрчлөлт гарах бөгөөд ирээдүйн шинэ боломжуудаа нээнэ. Гарагуудын нөлөөгөөр та карьерын өндөрлөгт гарч, санхүүгийн хувьд улам л сайжирна. Оюутнуудын тухайд энэ жил онцгой амжилт гаргах магадлалтай.

Арслан

2023 онд Арслангийн ордныхныг олон янзын сорилт, үр дүн хүлээж байна. Оны эхээр ордны эзэн болох Нар шилжин суурьшсанаар санхүүгийн байдал сайжирна. Мөн эрдэм шинжилгээний ажил хийдэг арслангуудын хувьд ихээхэн ахиц дэвшил гарах бөгөөд бусдынх нь хувьд ч гэсэн ажил мэргэжилдээ томоохон амжилт гаргана.

Тав дахь ордны эзэн Бархасбадь 4-р сарын 22-нд ес дэх орд руу нүүх тул ордныхны хувьд нэн хянамгай байх хэрэгтэй. Ямар нэг чухал шийдвэр гаргахаа түр хойшлуулаарай. Мөн 5-8-р сарын хооронд томоохон ажил эхлүүлэхээс зайлсхий. Харин 8-р сараас эхлэн гарагуудын нөлөөгөөр асуудлууд аажмаар цэгцэрч, танд амжилт авчрах болно.

Харин оны сүүлээр Раху найм дахь ордонд ирэх тул гэнэтийн санхүүгийн алдагдал, сэтгэл санааны дарамт, бие махбодод хохирол учрах магадлалтай. Тиймээс болгоомжтой байхыг сануулж байна.

Охин

Оны эхний сард Ангараг гарагийн нөлөөгөөр гэнэтийн эерэг үр дүнг мэдрэх болно. Гэсэн хэдий ч таны хүлээж байсан шиг аз тохиохгүй байж болзошгүй гэдгийг анхаараарай. Гэхдээ өөртөө итгэлтэй байвал сайн зүйл тохиолдох болно. Санчир гараг оны эхээр тав дахь ордонд байрлаж, 1-р сарын 17-нд зургаа дахь орд руу нүүснээр таны хайр дурлалын харилцаанд ахиц гарна.

Мөн та ажлын таатай нөхцөлийг мэдрэх болно. Зөрчилдөөн, асуудлын мөчлөг дуусаж, өрсөлдөгчдөө ялан дийлж, та амжилтад хүрэх болно. Харин Бархасбадь гарагийн нөлөөгөөр гэр бүлтэй охины ордныхны хувьд гэр бүлийн хурцадмал асуудал намжина. Сурахаар төлөвлөж байгаа, сурч байгаа хүмүүс маш их хичээл зүтгэл гаргаж байж амжилтад хүрнэ.

Харин оны сүүл 10-сараас эхлэн эрүүл мэндийн асуудлууд гарч магадгүй тул анхаарах хэрэгтэй.

Жинлүүр

2023 оны ордны зурхайд Жинлүүрийн ордонд төрсөн хүмүүс шинэ оны эхээр орон сууц эсвэл мөрөөдлийн машинаа худалдаж авах боломж гарч ирнэ гэж өгүүлжээ. Таны эд хөрөнгө ч нэмэгдэж, ажилдаа маш их хүчин чармайлт гаргах болно. Харин 1-р сарын 17-нд Санчир гараг дөрөв дэх ордыг орхин тав дахь орд руугаа шилжинэ. Энэ хугацаанд таны хайр дурлалын харилцаа сорилтод орох болно. Хэрэв та хамтрагчдаа үнэнч байвал холбоо илүү хүчтэй болно, эс бөгөөс салах эрсдэлтэй.

Энэ жил Жинлүүрийн ордны сурагчид, сурахаар төлөвлөж буй хүмүүс Санчир гарагийн нөлөөгөөр шаргуу хөдөлмөрлөнө. Үүний үр дүнд шалгалтаа амжилттай өгөх болно. Мөн Санчир гараг долоо дахь орд руу нүүх үед гэр бүлийн амьдрал дахь бэрхшээлүүд дуусаж, ойр дотно байдал нэмэгдэнэ. Түүнчлэн бизнесээ хөгжүүлэх сайхан боломжууд гарч ирнэ. Оны сүүлээр Раху гарагийн нөлөөлөл гарч, таны гэр бүлийн харилцаа сайжирч, ажлын хувьд ч ахиц гарна.

Хилэнц

Санчир гариг гурав, тавдугаар ордонд байх тул хилэнцийн ордонд төрсөн хүмүүсийн хувьд 2023 он азтай жил байх болно. Бархасбадь гараг танд өөрийн хүчин чармайлтаар санхүүгийн гайхалтай амжилтад хүрэх боломжийг олгоно. Мөн хүүхдүүдтэй хүмүүсийн хувьд тэдний амжилтын тухай сайн мэдээг хүлээн авах бөгөөд энэ нь та нарын харилцааг бэхжүүлнэ. Жилийн эхний хагаст танд гайхалтай боломжууд гарч ирж, азтай байх нь.

4-р сарын 22-нд Бархасбадь гараг зургаа дахь орд руу ирж, Раху, Нартай нийлнэ. Энэ хугацаанд та ходоодны асуудал, таргалалт, холестерины хэмжээ ихсэх, аливаа булчирхай томрох зэрэг эрүүл мэндийн асуудалтай тулгарч магадгүй юм. 10-р сарын 30-наас хойш гарагуудын шилжилт эхэлснээр асуудал бага зэрэг тайлагдах болно.

Нум

2023 он Нумын ордныхонд үр өгөөжтэй жил байна. 1-р сарын 17-нд Шани Махараж гурав дахь орд руу нүүх бөгөөд энэ нь таны эр зориг, хүч чадлыг сайжруулах болно. Та гадаадад болон ойрын зайд аялах боломжтой бөгөөд таны хүчин чармайлт асар их амжилтад хүргэх болно. Харин гуравдугаар сарын 28-аас 4-р сарын 27-ны эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч болзошгүй тул анхаарах хэрэгтэй.

Гарагуудын нөлөөгөөр 4-р сард хайр дурлалын тал дээр асуудал үүсэж болзошгүй тул анхааралтай хандаарай. Хэрэв та гэрлэсэн бол хүүхдүүдтэй холбоотой асуудал гарч болзошгүй. Найдваргүй эх сурвалжийн зөвлөгөөн дээр үндэслэн буруу шийдвэр гаргаж, улмаар та аюулд оруулж болзошгүй тул мэдээллийг нягтлаарай.

Матар

Матрын ордныхны хувьд 2023 он бол хамгийн сайн үр дүнг авчрах жил. Санчир гараг хоёр дахь орд руу нүүх бөгөөд энэ нь санхүүгийн хувьд сайн байхыг илтгэнэ. Танай гэр бүл өнөр өтгөн болж, санхүүгийн хувьд ашигтай байна. Та үл хөдлөх хөрөнгө худалдах, түүнээсээ ашиг олох болно, мөн газар худалдаж авах эсвэл шинэ байшин барих талаар судлаарай.

Дөрөвдүгээр сард Бархасбадь дөрөв дэх орд руу ирж, Рахутай нийлэх тул зарим нэг харилцааны зөрчилдөөн гарч болзошгүй. 11-р сарын 3-аас 12-р сарын 25-ны хооронд өөртөө итгэх итгэл тань буурч магадгүй ч ажил мэргэжлийн хувьд өндөр амжилт гаргана. Энэ нь бусад гаригуудын нөлөөнөөс үүдэлтэй.

Хумх

2023 он хумхуудад шинэ боломж, ахиц дэвшил авчирна. Оны эхний өдрүүдэд зардлаа хянах хэрэгтэй бол 1-р сарын 17-нд та гарагийн нөлөөгөөр эерэг мэдээ авч, санхүүгийн тогтвортой байдалд хүрнэ. 2023 он таны хувьд гадаад гадаад харилцаа сайтай жил байна. Харин та сахилга батыг ажлын талбарт эрхэмлэснээр, бизнесийн шинэ гэрээ хэлэлцээрүүд хийж, үйлчлүүлэгчээ өргөжүүлэх шинэ хүмүүстэй танилцах болно.

Дөрөвдүгээр сард Бархасбадь гарагийн нөлөөгөөр бие бялдрын бэрхшээл, хүндрэлтэй тулгарч магадгүй ч та зориг, хүч чадлаараа даван туулж чадна. Мөн танд ойрын хүмүүс тань туслах болно. 4-5-р сарын хооронд гэр бүлийн харилцаа сайжирч, шинэ унаатай болох боломж гарч ирнэ. Мөн таны зардал багасаж, санхүүгийн байдал сайн байна.

Загас

Таны ордны эзэн Бархасбадь өөрийн ордонд үлдэж, аливаа бэрхшээлээс таныг хамгаалах тул оны эхэн үе маш таатай байх болно. Гэсэн хэдий ч 2023 он Загасны ордныхны хувьд уналт, босолт тэнцүүхэн жил байх нь. Энэ байдал нь таны шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлж, мэдлэгээ олон чухал асуудлыг шийдвэрлэхэд ашиглахад тусална. Та ажил мэргэжил, хувийн амьдрал гээд бүх зүйл дээр Бархасбадийн ачаар амжилтанд хүрэх болно.

Гэхдээ 1-р сарын 17-нд Санчир гарагийн шилжилттэй холбоотойгоор хөлний гэмтэл, хөл өвдөх, нүд өвдөх, нулимс гоожих, хэт их унтах зэрэг урьдчилан тооцоолоогүй бие махбодийн асуудал, зардал гарч болзошгүй тул болгоомжтой байх нь чухал. Мөн Бархасбадь 4-р сарын 22-нд хоёр дахь орд руу нүүж Рахутай нэгдэнэ. 5-8-р сарын хооронд та үүний үр нөлөөг мэдрэх бөгөөд эрүүл мэндтэй холбоотой асуудлууд нэмэгдэж, танай гэр бүлд зарим нэг хурцадмал байдал, маргаан нэмэгдэх болно. Харин та энэ үед ухаалаг хандах хэрэгтэй.

Харин оны сүүлээр эдийн засгийн ахиц дэвшил гарч, гэр бүлийн асуудал төгсгөл болж, эрүүл мэндийн асуудал дуусна.

Эх сурвалж ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!