LOADING

Type to search

Онцлох

Шинэ оны зорилгоо төлөвлөхөд туслах шилдэг аппликейшнүүд

Share

Ирэх ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхад тань туслах програмуудыг танилцуулж байна.

Ирж буй шинэ жилдээ өөрийгөө шинээр таньж мэдээрэй. Таны гаргах шийдвэрүүд илүү тайван, эрүүл саруул амьдрах, ялангуяа одоо хийхийг хүсч буй зүйлс, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд чиглэгдэх ёстой. Зарим өөрчлөлтийг эхлүүлэх, эрэмбэлэх, ачааллыг багасгахад дараах аппликейшнүүд тусална.  

Эрүүл хооллолт

MyFitnessPal

Хэрэв та калори илчлэгийн хэмжээг хянахыг хүсвэл 11 сая гаруй хүнсний бүтээгдэхүүний мэдээллийн сангаар аялаарай. Үүнийг фитнес тракер аппликейшнтэй нэгтгэх нь үр дүнтэй.  

Fooducate

Хэрэв та хоолныхоо чанарт санаа зовж байгаа бол энэхүү програмыг татаж аваад бүтээгдэхүүний бар кодыг сканнердаж үзээрэй.

SparkRecipes

Энэхүү програмын тусламжтайгаар та 500,000 гаруй жорын мэдээллийн сангаас өөрийн хоол тэжээлийн хэрэгцээнд тохирсон жорыг олох боломжтой. Мөн гал тогоондоо ахлагч байхад тань тусална.

Rise Up + Recover

Та хэтрүүлэн идээд байна уу? Хоол хүнстэй холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэхэд тань тусална.

Фитнесс

Хэрэв та идэвхитэй, хөдөлгөөнтэй эрүүл байхыг хүсч байвал дараах аппликейшнүүд танд тусална.

Shreddy

Энэхүү апп нь фитнессийн зорилгодоо хүрэхэд тусална. Үүнд хооллох, дасгал хийх төлөвлөгөө зэргийг цогц зүйлс багтсан. Онцлог шинж чанар нь эмэгтэйчүүдэд зориулсан жингээ хасахад чиглэсэн хөтөлбөрүүд юм. Мөн ургамлын гаралтай, амттай хоолны дэглэмийг багтаасан. Тиймээс, хэрэв та шинэ жилдээ мах, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэглээг бууруулах талаар бодож байгаа бол энэхүү хоолны төлөвлөгөөг дагаж болно. Гэртээ тав тухтай байдлаас биеийн тамирын зааланд хичэллэсэн мэт үр дүнг авах боломжийг олж авна.

J&J Official 7 Minute Workout

Дасгал хийх хангалттай цаг зав гараагүй тохиолдолд үүнийг туршиж үзээрэй. 7-32 минутын дасгалуудыг багтаасан. 

Nооm

Жингээ хасах зорилго тавьсан хүмүүст хамгийн тохиромжтой. Энэ нь хоол хүнс, дасгалын трекер, хувийн дасгалжуулагч гурвын цогц юм. Зорилгодоо илүү хурдан хүрэхийн тулд шаардлагатай өдөр тутмын ажлын жагсаалтыг гаргаж өгдөг. Түүнчлэн идэж буй хоол хүнснийхээ шим тэжээлийг графикаар харах боломжтой.

Pedometer Step Counter

Өдөр бүр алхахдаа энэхүү апп-ын тусламжтайгаар зохих түүвшний алхамын тоогоо хэмжээрэй. Алхах нь калори шатаах хамгийн үр дүнтэй арга юм.

Тайвшрал

Таны оюун санааг тайвшруулах, анхаарал төвлөрлийг сайжруулах олон арга бий.  

Headspace

Энэ нь бясалгал хийхийг хүсч буй хэн бүхний сонирхох хамгийн эхний алхам байх болно. Өдөрт ердөө 10 минутыг зарцуулаад үр дүнг нь үзээрэй.  

Calm

Өмнөх програмтай төстэй бөгөөд удирдамжийн дагуу бясалгал хийдэг. Нойргүйдээд байвал энэхүү програм танд тусална.

Insight Timer

Таны оюун санааг цэвэрлэж, амар амгалан байлгахад тусална.

Хүслээ биелүүлэхийг хүсвэл

Хэрэв та мөрөөдлөө биелүүлэхийг хүсвэл дараах програм тусална.

Grid Diary

Энэхүү програм нь таныг хүсч буй газраа хүрэхэд тусална. Одоо байгаа зүйлээ дүгнэх замаар асуудлыг өргөн хүрээнд харахад хөтөлнө. Сануулгыг өөрчлөх боломжтой тул та өөрт чухал зүйлийг тохируулах боломжтой.

Бүтээлч байдал, зохион байгуулалт

Хэрэв та илүү үр бүтээлтэй, зохион байгуулалттай байхыг хүсч байвал… Зорилгодоо хүрэх нь хийж буй зүйлсээ дараа гэж хойшлуулахгүй байх юм. Үүнд туслах хэдэн програмыг танилцуулья.

Forest

Энэ бол бүтээмжийн програм юм. Эссэ бичих, шалгалтанд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай үед хамгийн тохиромжтой. 

Аsana

Амжилтанд хүрэхийн тулд төсөл хэрэгжүүлж байгаа бол төслийн менежментийг хянахад энэхүү програм тусална. Энэ нь завгүй оюутнууд эсвэл олон даалгавартай эцэг эхчүүдэд маш чухал нөлөөтэй.  

Productive

Тодорхой дадал зуршил нь илүү тайван мэдрэмжийг олж авахад тустай. Энэхүү програм нь таныг цагаа илүү үр бүтээлтэй ашиглах, эерэг зуршлуудыг бий болгоход тусална.

Бага зарцуулж, ихийг хэмнэх

Хүн бүр л хуримтлал үүсгэх зорилго тавьдаг. Зорилгодоо хүрэхэд туслах хэд хэдэн програм бий.

Revolut

Таны зарцуулж буй мөнгөний талаар хэрэгтэй бүх статистикийг харуулдаг. Сар сараар нь ингэж харснаар цалингаа юунд зарцуулж буйг хянах боломжтой. Улмаар төсөвтөө дүн шинжилгээ хийж, өөрчлөлт бий болгоход түлхэц болно.

Mint

Хэрэв та мөнгөө хэмнэх арга хайж байгаа бөгөөд олон шалтгаанаар боломжгүй юм шиг санагдаж байгаа бол үүнийг татаж аваарай.

Унших

Та ирэх онд хичнээн ном уншихыг хүсч байна вэ? Ихэнх номын хорхойтнууд оны эхэнд номтой холбоотой зорилго тавьдаг. Үүнийг тоогоор илэрхийлэх нь бий. Жишээлбэл, би энэ жил 40 ном уншина гэж өөртөө амласан гэх мэт.

Унших зуршлыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн бий болгох вэ гэж бодож сууна уу? Тэгвэл дараах програмууд тусална. 

М+

“M+” уншигчдад худалдаанд борлуулагдаж байгаа ном, сэтгүүл, комик номыг дижитал хэлбэрээр эх хэлээрээ уншиж, үзэж, бүр сонсох боломжийг олгоно.

E-nom

“Enom” аппликейшнийг ашиглан хүссэн номоо эх хэл дээрээ унших боломжтой.

Мөн та гадаад хэл дээр ном уншихыг хүсвэл BorrowBox танд тусална

Гадаад хэл дээр ном уншихыг хүсвэл энэхүү апп танд тусална. BorrowBox бол дижитал контент, аудио ном, цахим ном бүхий номын сангийн програм юм.

Шинийг сурах

Хэрэв та шинэ зүйл сурмаар байвал …

Skillshare

DSLR гэрэл зургийн ур чадвараа хөгжүүлэх, Adobe Photoshop програмыг эзэмших, уран бичлэгээ төгс төгөлдөр болгох эсвэл роман бичихийг хүсч байвал энэ чиглэлээр мэргэшсэн хүний ​​ур чадвараас суралцах боломжтой. Маш олон шинэ зүйлсийг сурах боломжтой шүү.

Шинэ хэл сурах

Гадаад хэл сурмаар байна уу, дараах програмыг туршаад үзээрэй.

Duolingo

Хэл сурахд зориулагдсан шилдэг аппликейшн. Хүссэн хэлнийхээ үндэс суурийг бие даан эзэмших боломжтой юм.

Аялал

Хэрэв та илүү их аялахыг хүсвэл …

Skyscanner

Нислэгийн үнийг шалгаж, харьцуулах боломжийг олгодог. Ингэснээр зардлаа төсөвлөнө гэсэн үг. 

HappyCow

Аялалын төлөвлөлтөд санаа зовохгүй байж болно.

Бичих, төлөвлөх

Хэрэв та тэмдэглэл хөтлөх эсвэл бусад зүйлийг бичихийг хүсвэл …

Squid

Сэтгүүлчдэд тохиромжтой байж болох юм. Ажлын төлөвлөгөө гаргах, mind map хийхэд тохиромжтой.

Writeaday

Writeaday дээр долоо хоногийн өдөр бүр өөр өөр өнгөтэй байдаг. Сэтгэл хөдлөл, өдөр тутмын анхаарал төвлөрүүлэх цэгүүдийг хянах боломжтой.

Муу зуршлаасаа салах

Муу зуршлаасаа салахыг хүсвэл…

MyQuit Coach

Энэхүү аппликейшн нь муу зуршлаа хаях тэр дундаа тамхинаас гарахад тусална.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!