Хөвсгөр, гялалзсан, эрүүл үстэй болохыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж үгүй. Үсээ угаах бүрд үс тань их хэмжээгээр унаж, шингэрээд байна уу? Тэгвэл та доорх аргуудаас туршаад үзээрэй.
Хүйтэн ус
Халуун ус нь үсний ширхгийг гэмтээдэг. Харин хүйтэн бүлээн усаар үсээ угаах нь тархи, толгойн цусан хангамжийг ихэсгэж үс ургалт, өнгө зүсэнд сайнаар нөлөөлдөг.
Side view of a beautiful young woman getting a hair washed by hairdresser at salon
Тэжээлийн тос
Розмаринтай үсний тэжээлийн тос нь үсэнд хамгийн сайн тос байдаг. Долоо хоногт нэг удаа үсэндээ тохирсон тэжээлийн тос түрхэж хуйхаа амрааж, сайтар цэвэрлэж байгаарай
Өндөгний маск
Өндөг нь хуйхнаас түрэн ургаж байгаа шинэ үсэнд шаардлагатай шим тэжээл, уургуудыг өгч, гэрэлтсэн өнгөлөг болгохоос гадна, үсний ургалтыг дэмжиж, уналтыг багасгах онцгой үйлчилгээг үзүүлдэг. Өндөгний найрлагад хүхэр, төмөр, цайр, селен, төмөр, фосфор зэрэг маш хэрэгтэй амин дэмүүд агуулагддаг байна. Хоёр ширхэг өндгийг хагалан, сайтар зуураад үс, хуйхандаа сайтар шингээн түрхэж өгөөд, 30-40 минутын дараа бүлээн усаар үсээ угаагаарай.
Зуун настын шүүс
Зуун наст нь хуйхыг чийгшүүлдэг. Мөн хуйхны рН-ийн түвшинг тэнцвэржүүлж, хуурайшиж хагтахаас сэргийлдэг. Ингэснээр таны үсний ургалтад ч нөлөөлөх юм. Та цэвэр зуун настын шүүс, эсвэл шахсан шүүсээ түрхэж, 10 минут орчимтой массажлана. Үүний дараа 30 орчим минут байлгаад бүлээн усаар үсээ зайлаарай.
Төмс
Төмс нь Витамин А,В,С, кальци, төмрөөр баялаг хүнсний ногоо. Тиймээс хуурайшиж өнгөө алдсан үсийг чийгшүүлж, үс унах, халцрах шинж тэмдгийг багасгах болно. Үүний тулд ½ аяга төмсний шүүсэн дээр цайны халбага зөгийн бал, бага зэрэг ус, 1 өндөгний шарыг хийж сайтар хутгаад бэлтгэсэн зуурмагаа үс хуухиндаа түрхэж, массажлаад 30 минутын дараа угаагаарай.
Тараг
Тараг нь Б аминдэмийн агууламжтай тул долоо хоногт нэг удаа үсэндээ түрхээрэй. Үүний дараа шампуниар сайтар угаах хэрэгтэй.
Сармис
Хагас литр буцалсан усанд 300 гр ганга өвс, нэг толгой сармис жижиглэн хэрчиж хийнэ. Үүний дараа савтай усаа харанхуй газарт, агаар оруулалгүй гурав хонуулна. Дараа нь усыг шүүж аваад нэг угаахдаа өндөгтэй хольж хуйхандаа түрхэнэ. Үсээ угаахдаа усаар маш сайн зайлах хэрэгтэй. Учир нь үснээс хурц үнэр үнэртдэг.