LOADING

Type to search

Онцлох

“Тогоруун цуваа” киноны жүжигчин Татьяна Самойлова

Share

Зөвлөлтийн нэрт найруулагч Михайл Калатозовын 1957 онд бүтээсэн дайны эхэн үеийг олон талаас нь харуулж чадсан “Летят журавли” буюу “Тогоруун цуваа” хэмээх кино ОХУ-ын кино урлагийн замналын эхний 50 жилийн хамгийн шилдэг дэлгэцийн уран бүтээлд тооцогддог. Эх орны да йны сэтгэл зүйд үзүүлсэн хо р уршгийг маш уран дүрслэлээр үзүүлсэн тус кино  Каннын кино наадмын дээд шагнал болон “Алтан дал мод”-ыг хүртсэн хамгийн анхны бөгөөд цор ганц Зөвлөлтийн кино юм.

Тус киноны дуу болох “Тогоруун цуваа” дуу төрсөн түүхийн талаар товчхон өгүүлье. Уг дууг эх орны да йнд 7 хүүгээ алдсан гэр бүлд зориулжээ. Өмнөд Осетын Дзуарик тосгоны иргэн Газдановын гэр бүл 7 хүүтэй байжээ. Ах дүүс бүгд эх орны төлөөх да йнд а м ь ү р э г д с э н юм. Гурав дахь хүүгээ алдсан мэдээг сонсоод эх нь н а с б а р ж э э. Хамгийн сүүлийн 7 дахь хүү Берлиний төлөөх тулаанд а м ь ү р э г д с э н тухай э м гэ н э л т мэдээг тосгоны шууданч гэрт нь хүргэж өгөхөөс татгалзсан бөгөөд тосгоны ахлагч нар өөрсдөө гэрт нь хүргэж өгчээ. Энэ үед эцэг нь ганц ачаа тэвэрчихсэн сууж байгаад тэднийг харангуут зүрх нь д и й л эл г ү й өнгөрсөн га шуун түүхтэй юм гэдэг. 1963 онд тосгонд нь өвдөг сөхрөн суух эхийг долоон шувуудын хамт дүрсэлсэн дурсгалын хөшөө босгожээ.

Дагестаны алдарт яруу найрагч Расул Газматов энэхүү түүхээс сэдэвлэсэн шүлгийг өөрийн төрөлх хэл болох Авар хэл дээр бичсэн түүхтэй аж. Гэхдээ Газдановын ахан дүүсийн дурсгалын хөшөөн дээр дүрсэлсэн шувууд тогоруу бус галуу байсан гэдэг. Хөгжмийн зохиолч Ян Фрэнкел ая хийж, Марк Бернес дууг амилуулсан юм. Марк Бернесийн хувьд энэхүү дуу хамгийн сүүлийн уран бүтээл нь болсон юм.

Тус киноны гол дүрийн хосууд болох Борис, Вероника нарын дүрийг Алексей Баталов, Татьяна Самойлова нар бүтээсэн юм. Алексей Баталов “Амьдрал нулимсанд дургүй” киноны Гошагийн дүрээр аль хэдийн бидний танил болсон. Тэгвэл энэ удаад Вероникагийн дүрийг бүтээсэн үзэсгэлэнт жүжигчин Татьяна Самойловагийн амьдрал уран бүтээлийн талаар сонирхуулж байна.

Татьяна Самойлова 1934 оны тавдугаар сарын 4-нд ЗХУ-ын Ленинград хотноо мэндэлжээ.

Түүний аав Евгения Валериановича Самойлова Оросын алдарт жүжигчин, харин ээж Зинаиды Ильиничны Левиной нь инженер мэргэжилтэй Еврей хүн байжээ. Залуу Самойлова ээжийнхээ удирдлага дор хөгжмийн урлагт суралцжээ. Тэдний гэр бүл дэлхийн II дайны үед Ленинградын бүслэлтээс арай хийн гарч, Москва руу нүүсэн гэдэг. Сурагч байхдаа тэрбээр балетаар хичээллэдэг байв. Станиславскийн нэрэмжит театрын балетын ангийг төгссөн. Түүнд Их театрын балетын сургуульд суралцах урилга ирсэн ч драмын жүжигчин болох замыг сонгожээ.

1953-1956 онд тэрбээр Щукины нэрэмжит Театрын урлагийн дээд сургуульд, дараа нь Улсын Театрын Урлагийн Институтэд (GITIS) суралцаж, 1962 онд жүжигчин мэргэжлээр төгссөн байна. Оюутан байхдаа буюу 1955 онд Жек Лондоны богино өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн “Мексиканец” хэмээх уран бүтээлд тогложээ.

Үүний дараа буюу 1957 онд өнөөх алдарт “Тогоруун цуваа” кинонд тоглож, дэлхий дахинаа алдаршсан юм. Тус кинонд бүтээсэн Вероникагийн дүрээрээ Каннын кино наадмаас тусгай шагнал хүртэж, 1959 онд BAFTA  “гадаадын шилдэг эмэгтэй жүжигчин” шагналд нэр дэвшиж, Холливудаас урилга хүртэл хүлээн авч байв. Гэвч Зөвлөлтийн засгаас түүнийг гадаадад ажиллахыг зөвшөөрөөгүй байдаг. Италийн алдарт найруулагчаас урилга ирсэн ч жүжигчин бүсгүйг Италид болох зураг авалтанд явуулаагүй аж.

1959 онд найруулагч Михайл Калатозовтой дахин хамтран ажилласан уран бүтээл нь “Неотправленное письмо” байв.

1960-аад оны үед нийгэм цаг үеийн байдлаас болж түүний карьер зогсонги байдалд шилжсэн. Энэ үед нэг хэсэгтээ ажилгүй байсан гэдэг.

Харин 1967 онд Лев Толстойн романаас сэдэвлэн бүтээсэн “Анна Каренина”-д гол дүрийг бүтээж нэлээдгүй амжилт үзүүлэв. Уг кинонд тэрбээр салсан нөхөр болох жүжигчин Василий Лановойтой хамтран тогложээ. Тэд Щукины нэрэмжит Театрын урлагийн дээд сургуульд суралцаж байх үедээ танилцсан гэдэг.

Василий Лановойтой хамт

Тэрээр 1967-1992 он хүртэл театрт ажилласан байна.

1980-90 онд түүний жүжигчний карьер зогссон юм. 1990 онд тэрээр 43 дахь удаагийн Каннын кино наадмын хүндэт зочноор оролцож, кино урлагт бүтээлч хувь нэмэр оруулсныхаа төлөө тусгай шагналаар шагнагджээ.

1992 онд ОХУ-ын Ардын жүжигчин цол тэмдэгийг хүртсэн. 1999 онд Александра Атанесянагийн “Хорин дөрөв” кинонд тоглож дахин жүжигчний замналаа үргэлжлүүлэв. Харин хамгийн сүүлийн уран бүтээл нь 2008 онд дэлгэцнээ гарсан “Нирвана” хэмээх уран бүтээл аж.

Тэрээр 80 насныхаа төрсөн өдрийг тэмдэглээд орой нь т а ал а л т ө г сж э э. Учир нь зүрхний титэм судасны өвчнөөр хэвтэн эмчлүүлж байсан аж. Өдгөө түүний нэр XX зууны “Шилдэг эмэгтэй жүжигчид”-ын жагсаалтанд мөнхрөн үлджээ.

Хүүгийн хамт

Тэрбээр дөрвөн удаа гэрлэж, нэг хүү төрүүлжээ. Хүү нь эмч мэргэжилтэй.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!