LOADING

Type to search

Эрүүл мэнд

Өвлийн улиралд илүүтэй тохиолддог ЗУРГААН өвчин

Share

Өвөл болж цас орж хүйтэрхэд зарим төрлийн өвчний давтамж нэмэгддэг байна. Жишээ нь сэтгэл гутрал, зүрхний шигдээс мэдэгдэхүйц ихэсдэг байна.

Жилийн бусад цаг үеийг бодвол хүйтэн улиралд тохиолдол нь нэмэгддэг 6 өвчнийг цухас дурдвал.

СЭТГЭЛ ГУТРАЛ

Зул сарын баяр, шинэ жил гэх мэт өвлийн баяр ёслол нь ихэнх хүмүүст баяр хөөр, аз жаргалыг авчирдаг ч зарим хүмүүс баярын үеэр ганцаардах санаа зовох, сэтгэлийн таагүй байдал, эд мөнгөний дутагдагдал зэргээс шалтгаалан сэтгэлийн хямралд ордог. Хувь хүний баяр ёслолоос өөрсдийн хүссэн аз жаргал баяр хөөр болон тухайн баярыг тэмдэглэдэг соёл дэг жаягийн хувьд зөрчилдөөн үүссэнээс энэхүү асуудал гардаг. Ялангуяа ойр дотны найз нөхөд, гэр бүлгүй, ганцаараа амьдардаг болон гэр бүлээсээ салсан хүмүүс мөн хамаатан садан болон бусад хүсээгүй зочид баяр ёслолоор айлчлан ирэх нь зарим хүмүүст сэтгэлийн бухимдал төрүүлдэг байна.

Зүрхний шигдээс

Их Британийн Анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар өвлийн буюу хүйтэн улирал, хүйтэн сэрүүн цаг агаар нь зүрхний шигдээс үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

Их Британийн судлаачид өдрийн дундаж температур Цельсийн 1 хэм тутамд буурах нь зүрхний шигдээс болох эрсдэлийг 2 хувиар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Даралт ихсэлт

Өвлийн улирал нь цусны даралтыг нэмэгдүүлж улмаар зүрхний шигдээс, цус харвалт үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг тухай Frontiers in Bioscience сэтгүүлд дурджээ. Температур өөрчлөгдөх нь цусны даралтыг ихэсгэж, цусны судасны агшилтыг нэмэгдүүлдэг ” гэж MetroHealth Cleveland-ийн мэдрэл судлалын ахлах эмч доктор Жозеф Ханна тайлбарлав.

Аневризм

Судасны хананы бат бэх байдал алдагдснаас нь болж цусны судас түүний цүлхэн хагарах цусны судаснууд нь гэмтэх хандлагатай байдаг бөгөөд цусны судасны хэлбэр эрс өөрчлөгдөхөд хүйтний улирал ихээхэн нөлөөлөл үүсгэдэг.

Ханиад томуу

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хүмүүс өвлийн улиралд буюу 11-р сараас 3-р сар хүртэл ханиад томуугаар өвдөж эхэлдэг. Үүний нэг шалтгаан нь томуугийн вирүс хүйтэнд тэсвэртэй байж амьд байх явдал юм. 2007 онд далайн гахайн дээр хийсэн судалгаагаар томуу нь хүйтэн, хуурай агаарт илүү тэсвэртэй болохыг харуулсан. 20-30%-ийн чийгшилтэй үед томуу тархах магадлал өндөр, 100%-ийн чийгшилд амьдрах боломжгүй.

Холестерины түвшин нэмэгдэх.

Өвлийн улиралд холестерины хэмжээ дээд цэгтээ хүрдэг. 517 эрүүл хүний ​​дунд явуулсан судалгаагаар хүмүүсийн 22% нь өвлийн саруудад холестерины хэмжээ (цусан дахь декалитр тутамд 240 миллиграмм ба түүнээс дээш) ихэссэн байна.

Псориаз Psoriasis

Өвлийн улиралд хуурай агаар, хүйтэн температур, нарны гэрэл багатай үед өвчний шинж тэмдэг улам дорддог. Псориазтай өвчтөнүүдийн 30% нь өвлийн улиралд арьсны эмчид ханддаг бол зуны улиралд зөвхөн 20% нь арьсны эмчид ханддаг.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!