LOADING

Type to search

Онцлох

Хийлч Дээгийгийн тухай сонирхолтой 10 баримт

Share

Сонгодог урлагийг хийл хөгжмөөр дамжуулан олонд таниулсан хүн бол хийлч Ч.Дэлгэрцэцэг. Тэрээр эрхэмсэг дүр төрх, донжтой, хөгжилтэй яриагаараа олны анхаарлыг татаж чаддаг нэгэн. Хийлч Дээгий энэ удаа “Боловсрол суваг” телеизийн “Бурханы авралаар чи ирлээ” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байгаа билээ. Түүнийг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

Тэрээр эцэг эхээс дөрвүүл. Хоёр ах нэг эгчтэй.

Ч.Дэлгэрцэцэг долоон настайдаа “Хөгжим бүжгийн коллеж”-ийн хийлийн ангид орсон байна. Тэрээр тус сургуулийн хийл болон төгөлдөр хуурийн ангид хоёуланд нь тэнцсэн. Хийлийн ангид орох болсон шалтгаан нь хийлийг сургуулиас нь өгдөг, төгөлдөр хуурийн ангид орвол гэрт нь төгөлдөр хуур байх шаардлагатай байсан тул ээжтэйгээ зөвлөлдөн хийлийн ангийг сонгожээ.

Тэрээр АНУ-ын Мичиган мужийн ‘’Grand Valley’’ их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн байна. Хийлч Дээгий АНУ-д суралцаж байх хугацаандаа нөхөр, хүүхэдтэй болсон. Түүнийг хүүг Ананд гэдэг бөгөөд, хүүгийн аав нь Дэлхийн банкинд ажилладаг эрхэм байжээ.

Харин өдгөө тэрээр уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бейлитэй ханилсан юм. Хийлч бүсгүй “Эр хүний “Надад даалгачих, би зохицуулъя” гэдэг зан чанар таалагддаг. Амьдралд зөндөө л асуудал байдаг. Тэгэхэд “Зүгээр зүгээр. Надад даалгачих. Би зохицуулъя” гэдэг эрчүүд их сайхан санагддаг. Эр хүн итгэл даахуйц байх ёстой” гэж хэвлэлд ярилцлага өгч байжээ.

Хийлч Дээгий хамгийн анх “Хэнтийн өндөр ууланд” аялгууг тоглож олонд танигдаж байсан.

“Deegii’s music school” хөгжмийн сургуулиа ажиллуулж, олон бяцхан хүүхдүүдийг сонгодог урлагт хөтөлж яваа нэгэн.

Хийлч Дээгий түүхэн “2000” уран сайхны кинонд монгол хатны дүрд тоглосон. Тэрээр “Миний амьдралд үнэхээр мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээсэн. Надад кинонд тоглох санал дахин ирвэл зохиолтой нь танилцаж үзнэ. Хүнд зохих дүр, зохихгүй дүр гэж байдаг шүү дээ. Ер нь би аливаа саналыг уран бүтээлч сэтгэлгээгээр хүлээж авдаг” гэжээ.

Тэрээр “Боловсрол суваг” телевизийн “Бурханы авралаар чи ирлээ” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байгаа. Энэ тухайгаа тэрээр “Миний хувьд шоуны оролцогчдыг шүүх нь гол зорилго биш. Тэр шоунд өнгө нэмж, мэдрэмжтэй байж, хөгжилдөх нь л чухал” гэжээ.

Хийлч Дээгий “Хэнтийн өндөр ууланд” “Гайхмаараа” “Үлэмжийн чанар” “Амьдрал” зэрэг дөрвөн цомог гаргаж байсан. Харин тэрээр өнгөрсөн оноос шинэ цомгийнхоо ажилд орсон байна. Тэрээр сүүлд өгсөн ярилцлагадаа “Энэ удаагийн цомогт маань цоо шинэ уран бүтээлүүд багтаж байгаа. Монголын сонгодог урлагт хүчин зүтгэж яваа хүний хувьд хийл хөгжмийн шинэ бүтээлүүдийн тоог олшруулах зорилтыг тавиад байна” гэжээ.

Түүний “Өвөл” хэмээх уран бүтээл олонд ихээхэн таалагдаад буй. Тэрээр тус уран бүтээлийнхээ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өвөл” хэмээх уран бүтээлийнхээ клипийг маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр ОХУ-руу явж хийлгэсэн. Ер нь жилийн өмнө бүтээлийн маань зохиол нь бэлэн болчихсон байсан” гэжээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!