₮ 0

No products in the cart.

Арьсны нүхжилттэй бол ингэж арчлаарай

Бидний санааг зовоосон арьсны олон асуудал байдаг. Энэ дундаас арьсны нүхжилт хамгийн ярвигтай нь ч байж мэдэх юм. Хэн нэгэн таныг удаан ажиглах, танд улам ойртох үед арьсныхаа нүхжилтээс ичиж, аль болох анхаарлыг нь өөр зүйлд хандуулахаар хичээж байгаа биз.

Нүх нь тосыг арьсны гадаргуу дээр гаргах суваг төдийгүй энэ нь шар үс болон тосны хэд хэдэн булчирхайнаас бүрдсэн ба арьсны гадаргуу руу амсартай уутанцар хэлбэрээр оршдог. Нүх болгонд үс бий, үс болон нүхний гүнд явагдсан төрөл бүрийн боловсрүүлах ажиллагааны үр дүнд ялгарсан хөлс, тос нь арьсны гадаргуу руу нүхээр гадагшилдаг. Нүхний хэмжээ нь арьсны тос ялгаралтай шууд хамааралтай төдийгүй хэдий чинээ их тос ялгарна, төдий чинээ том нүхтэй байдаг. Иймээс арьсныхаа тослог ялгаралтыг багасгаж арьсны балансаа тэнцвэржүүлэх хэрэгтэй.

Нүхжилт үүсэх шалтгаан

1. Будагтай нүүрээ сайн цэвэрлээгүйн улмаас будагны үлдэгдэл арьсны нүх сүвийг бөглөж нүхжилт үүсдэг.

2. Мөн нүүрээ сайн цэвэрлээгүйн улмаас гадны нян бактериуд арьсны нүх сүвд хуримтлагдан нүхжилт үүсгэдэг.

3. Хэт их тослог арьстай бол, тослогийнхоо түвшинг тэнцвэржүүлэх арга хэмжээ авахгүй явсаар нүхжилт үүсдэг.

4. Өөрийн арьсанд таарч тохирохгүй гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэснээс үүсдэг.

5. Арьсны ариун цэвэр, эрүүл ахуйдаа анхааралгүй явсны үр дүнд нүхжилт үүсдэг.

Нүхжсэн арьсыг хэрхэн арчлах вэ?

1. Орой бүр нүүрнийхээ арьсыг гүнд нь хүртэл сайтар цэвэрлэ. Хэдийгээр ажилдаа түүртэн сульдсан ч нүүрээ цэвэрлээгүй л бол ор руугаа зүглэх тухай бодсоны ч хэрэггүй.

2. Нүүрээ өөрийн арьсны онцлогт тохирсон хөөсөн савангаар угааж занш. Хөөсөн саван нь арьсны тослогийг багасгаж, нүх сүв бүрт хуримтлагдсан тоос шороог гүн цэвэрлэх үйлчилгээтэй.

3. Өдөр бүр нүүрээ угааж цэвэрлэсний дараа чийгшүүлэгч хэрэглэж заншаарай. Ингэснээр арьсны баланс тэнцвэржиж тослог ялгарах нь багасна.

4. Мөн нүүрээ будахдаа зориулалтын Base (суурь тос), primer-ийг хэрэглэж сураарай.

Эдгээр нь нэгэнт үүссэн нүхжилтийн хэмжээг нэмж томсгохгүй бөгөөд дөнгөж үүсч эхэлж буй нүхжилтийг агшаах мөн нүхжилт үүсэхгүй байх энгийн суурь арчилгаа юм. Арьсны нүхжилтийн талаар санаа зовниж буй хүмүүсийн ихэнх нь үүнийг хэрхэн агшааж жижигрүүлэх талаар төдийлөн сайн мэддэгүй. Нүхжилтийн байрлал хэмжээнээсээ хамаараад нүх агшиж толигор сайхан арьстай болох нь хувь хүний арчилгаа, цаг хугацаанаас бүрэн хамааралтай гэж ойлгож болно. Дээрх суурь арчилгааг хийсний дараа та илүү хурдан хугацаанд арьсны нүх сүвээ агшаахыг хүсвэл нэмэлтээр нүх агшаах үйлчилгээтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгон хэрэглээрэй.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...