₮ 0

No products in the cart.

Согтууруулах ундаа хэрэглэх нь COVID-2019-өөс хамгаалахгүй

Согтууруулах ундаа хэрэглэх нь “COVID-2019” коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд тус болохгүй хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны төлөөлөгч Тарик Язаревич мэдэгджээ.  

“Согтууруулах ундаа юмуу согтууруулах ундааны төрлийн зүйл “COVID-2019” халдвараас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга биш юм. ДЭМБ-ын эрүүл ахуйн зөвлөмжийн дагуу хувийн ариун цэврийг сахих нь хамгийн үр дүнтэй арга юм” хэмээн тэрбээр хэлжээ.

“Шинэ вирусний талаар олон зүйл тодорхойгүй байгаа учир ямар ч хүн энэ вирусээр халдварлаж болзошгүй байгаа хэдий ч голдуу настай хүмүүс, чихрийн шижин, зүрхний өвчтэй хүмүүст энэ вирус илүү хүнд хэлбэрээр илэрч байна” хэмээн тэрбээр мөн цохон тэмдэглэсэн байна. 

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...