LOADING

Type to search

Other voices

Александр Дугин: Наслах тухай асуудал

Share

Наслах тухай асуудал. Александр Дугин.

Энэ бол юу түрүүн нийгмийн, философийн тулгарсан асуудал. Дараа нь үүнийг би эдийн засгийн, сэтгэл зүйн асуудал болох талаар нь ярина.

Уламжлалт нийгэмд НАСТАН-г дээдлэж, хүний норматив гэж үздэг. Тэнэгхэн хүүхэд насыг туулаад өнгөрсөн, түүнээс тэс өөр төрх – ХҮН болсон. Шог, хөгийн залуу үеийг дамжин эрийн цээнд хүрсэн. Бодол санаа, ухаан нь бүрэн дүүрэн гүйцсэн түвшинд очсон байдаг тийм хүн байдаг.
Орос хэлэнд ийм нэг үг, ойлголт бүүр 19- р зуунд байсан даа- “ЗАЛУУ ӨВГӨН” залуу лам.

Нас гэдэг ухааны, оюун бодлын илэрхийлэл болж байх учиртай байсан, тийм ч байв. Наслана гэдэг төгс төгөлдөр болохыг хэлдэг байсан. Хүн нас нэмж, санаа өсөхөд мэдлэгийн талаасаа матерууд биенээс оюун санааны мэдлэг рүү шилжсэн байдаг байв.

Манай цаг үед НАСЛАХ гэдэг энэ ойлголтонд маш радикал утга өгч байгааг одоо бид харж байна:

Нийгэм олон нийт дунд залуу хүнийг дээдлэж байна. 100 жилийн өмнөх нас бие бүрэн гүйцсэн эр хүн, насанд хүрсэн эмэгтэй хүн 20-р зуунд “залуус”-ын хэмжээнд байсан бол, манай эрин цагт харин “өсвөр насныхан” болжээ. Хөгшрөхгүй, хүүхэд шиг тоглодог өсвөр үеийнхэн.

Ингээд “ЗАЛУУЖИХ” гэдэг нь нийгмийн хэм хэмжээ болов.

Энэ тохиолдолд хүмүүс хандлага хэтийн зорилгоо гэнэт өөрчилсөн: Болж өгвөл “хөгшрөхгүй байх” нь нэн чухал болсон. Тэгээд бүр өсөхөө ч байсан. “Нас нэмэхгүй”, мэдлэгээ бас нэмэхгүй! Аль болох ТЭНЭГ үлдэхийн төлөө бүгд тэмцэж эхэлсэн. Энд нийгмийн норматив дахин чиглүүлэгдэж “хөгшрөх” -ийг бүүр гэмт үйлдлийн шинжтэй болгосон юм. Наслана гэдэг харьцангуй ойлголт болсон байна. Залуу байна гэдэг л ганц эерэг ойлголт болж хувирсан байна.

Насанд хүрэх, эрийн цээнд хүрэх, наслах, ахмад болох зэрэг бол сайн сайхан зүйл биш, “төгс төгөлдөр” юм биш болж хувирсан байна. 70 настай хөгшин хүн гэдэг муухай, тэтгэврийн, дуусаж байгаа… Тэгээд тэр өөрөө ч “Би найз охинтойгоо хамт клубт байна…” гэж бичих маягийн шүү. Түүний “зэвсэг” нь өсвөр насны хүүхэд мэт байх явдал. Энэ нь моодны гэнэ. Барууны нийгэмд ихээхэн байдаг “ахмад насаа” унтуулчихсан тийм өвөө нар байдаг. Тэд ээмэг зүүсэн, алчуур, жийнстэй үдэшлэгт залуу охид дагуулж орох мэтийн…

Ингээд үнэхээр, ӨСВӨР НАС хүний хэм хэмжээ болсон. Нийгэм олон түмэн дунд ахмадуудын орон зай шахагдаж, төгс төгөлдөр байх явдал шалан дээр унасан, архетип унасан, Ахмад хүнийг бараг л газар доогуур оруулчихсан… Энэ нөхцөлд хүмүүс өнөөдөр хөгшрөхөөс айж, нийгэм дэх өөрийнхөө статусыг алдах вий гэсэндээ нийгэмд өөрийн үүргээ орхиж, хэн ч биш болж байна.

Тэд хэнд ч хэрэггүй болж, өөрийгөө хүүхдүүдийн дунд аваачаад, бүүр тэдэнд өчүүхэн ч саад болохгүй байхыг хичээдэг болов. Барууны кинонууд дээр ихэвчлэн өсвөр үе, залуу хүмүүс гол дүр нь, үлгэрлэх жишээ болдог шүү дээ, тэнд ахмад хүмүүсийг доорд үзүүлдэг. Энэ бол үндсэн бэрхшээл асуудал

– Ахмад настай хүмүүс нийгмээс шахагдан байхгүй болсон. Иймээс залуу хүн үхэх өвдөх зэргийг хэвийн явдал, хэм хэмжээ мэт санагдуулдаг болжээ. 30 настай хүн хар тамхиар үхэх, өвдөж шаналах жирийн үзэгдэл болж. Бие биендээ бараг “боломжийн” идеал болсон. 14 настайдаа бүх нүглийг мэдэж авах, 20 насандаа тэрийг бүгдийг зөрчих, үйлдэх, тэгээд бүх өвчнөөр өвдөх.. хар тамхины дооз хэтрүүлэх…гэх мэт. Энэ манай эрин цагийн үлгэр дуурайл болжээ.

Ахмадууд өөрсдийгөө “орчин үеийн” залуу мэт авч явах болж. Эндээс эдийн засгийн бүх асуудал эхэлдэг. Тэр хөгшин болохыг хүсэхгүй, тэгвэл хэнд ч хэрэггүй болно, учир нь нийгэмд түүнд орон зай байхгүй. Тэдэнд дэд бүтэц байхгүй, эдийн засгийн эх үүсвэр байхгүй, тэтгэвэр байхгүй… морг л үлдсэн мэт. Энэ явдал бол манай цаг үеийн, посмодернийн гүнзгий бэрхшээлт асуудал юмаа. Бүх хүн улам залуужаад л, ерөнхийлөгчид жил ирэх тусам залуужаад л…

Америкийн нийгэм энэ бүх үзэгдлийн АРХЕТИП болж байдаг юм. Америкийн нийгэм бол тэр чигтээ өсвөр насныхан юм. Түүхийн хувьд ч тэд нас бие гүйцээгүй. Тэр нийгэм бол залуу тэнэгүүдээс бүрдсэн агрессив нийгэм. Тэдэнд уулаасаа тэгж бүрдүүлж өгсөн нөхцөл шалтгаантай юм. Тэд ялагдсан, юу ч цаашаа өөрчлөгдөхгүй. Өсвөр үеийг л дахин дахин бий болгоод байна. Элитүүд нь нийгмээ тэгж л удирдана, олон ангит сериал. Бид үүнийг дагахаа зогсохгүй, ингээд л яваад байх юм бол тун удахгүй удахгүй эмээтэйгээ баранд тааралдаад, гараа даллаад өнгөрдөг болох нь ээ.

Уул нь бидний уламжлал, манай православный(үнэн алдарт шашин) соёлын хувьд “энэ бол сайн”, “энэ нь муу” … муухай, сайхны ерөнхий ойлголт суурь дэвсгэр байсан. Ахмад хүн “би энэ насыг туулаад л өнгөрсөн” гээд намбатай сууж байдаг. Өнөөдөр 20 настай охид аль хэдийн хүнд хэцүү үр хөндөлт хийлгэчихсэн, буруу бүхнийг дамжин туулчихсан, тэгсэн хэрнээ яг хэвээрээ “нас нэмэхгүй” хөгшрөхгүй ингээд зогсоно. Жишээ нь Европт, өөр хаа нэгтээ, Монаккод ч юм уу далайн эргээр нүцгэн “хөгшин” хүүхдүүд дүүрэн. Тэд үргэлж өөрийгөө залуу гэж бодно. Тэд наслахгүй. Түүнд сайн, сайхан, зохистой, хүндлэм Ахмад нас байхгүй. Шашны, сэтгэл сүнсний, оюун санааны, цэцэн мэргэн “ахмад цаг үе” гэж байхгүй болж.

Бид сүмд яваад ороход тэнд маш хүчирхэг, сайхан, хатуу чанга, сүрдэм ахмадтай тааралддаг байв. Бүрэн нэвтэрсэн хүн. Тэс өөр ертөнц. Тэр газарт ахмад хүнд байр байна. Тэдний хажууд түүнээс залуу хүмүүс болох бид тайван, амгалан, итгэлтэй байдаг байв.
Үүнийгээ, энэ уламжлалыг бид алдаж байгаа. Бид улам улмаар Настныг дэвсэлж, доошлуулж байна. Ахмадууд өөрийн нийгмийн статусаа алдаж байна.

Александр Дугин.
(сэтгэл зүй болоод эдийн засгийн асуудал болох талаар үргэлжлэлийг олоод хуваалцана. Өмнөх лекцүүдтэй энэ холбогдоно)

Oyuna Mgl

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!