₮ 0

No products in the cart.

Ухаалаг утас хэт их хэрэглэх нь сэтгэл санааны гүн хямралд ороход хүргэдэг

Ухаалаг гар утас болон компьютерийг хэт их хэрэглэх нь тархинд хэт их ачаалал үүсгэж, сэтгэцийн өвчин тусах, сэтгэл санааны гүн хямралд ороход хүргэдэг гэж Японы эрдэмтэд үзэж байна. Энэ тухай “Nikkei Style” цахим хуудас мэдээлжээ.

Сүүлийн үед хүмүүсийн ой тогтоолт муудах явдал ихсэх болсон хэмээн “Окумура” эмнэлгийн захирал, мэдрэлийн мэс заслын эмч Аюми Окумура ярьжээ.

“Настай хүмүүс төдийгүй 30-аас 60 хүртэлх насны хүмүүст ийм эрсдэл учирч байна. Голдуу энэ насны хүмүүс компьютер, ухаалаг гар утас ашиглаж, хэт их мэдээлэл авсны улмаас тархиндаа ачаалал үүсгэж байна. Тархинд өгөх мэдээллийн хэмжээ нэмэгдэх үед тархи мэдээллийг гүйцэд боловсруулж чадалгүйгээр “хогийн сав” болон хувирч байна” хэмээн тэрбээр мөн ярьжээ. 

Үүнээс зайлсхийхийн тулд тархиа заавал амрааж, төхөөрөмжнийхөө хэрэглээг бууруулж, сайн унтах хэрэгтэйг эмч нар зөвлөж байна. Түүнээс гадна өдрийн хоол идэх үеэрээ ухаалаг гар утас, компьютер зэрэг янз бүрийн тоног төхөөрөмж ашиглахгүй байхыг зөвлөжээ. 

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...