LOADING

Type to search

Мэдээ

Филипп Киркоровын халзарч буй зураг шуугиан тарьж байна

Share

Нэрт дуучин Филипп Киркоров тайзны дүр төрхөөсөө тэс өөр, ямар ч будалт, хиймэл үсгүйгээр гарсан гэрэл зургууд хойд хөршийн сайтуудаар шуугиан тарьж байна. 

Филипп Киркоров  нүүр будалтын мэргэжилтнээр оролгүйгээр тайзнаа гарна гэж үгүй. Гэвч амарч байхдаа болон өдөр тутмын жирийн амьдралдаа гоо сайхны хэрэгсэл хэрэглэх дургүй ажээ.  Дуучин маань хиймэл үсгүй гарсан гэрэл зургуудад  нас явж байгаагаас болоод толгойных нь үс зулгарч халзарч  байгаа нь харагдаж байна гэж “Social Media News” сонинд бичжээ. 

Филипп Бедрос Киркоров хэдийгээр болгар хүн, Болгарын Варнад төрсөн ч түүнгүйгээр Оросын эстрадыг төсөөлөхийн аргагүй. 1990-өөд оны эхээр хойд хөршийн эстрадад хүч түрэн орж ирсэн өндөр болгар залуу одоо ч тэндээ байсаар, цаашдаа 60, 70 насныхаа ойг тэмдэглэхдээ ч байж байх шинжтэй. 30 настайдаа Филипп “Лучшее, любимое и только для вас” хөтөлбөрийн хүрээнд 30 концерт дараалан тавьсан нь одоо ч эвдэгдээгүй рекорд хэвээр байна.

ОХУ-ын Ардын жүжигчин, “Овация” шагналыг найман удаа, “World Music Awards” шагналын таван удаагийн эзэн, “Золотой граммофон”, “Стопудовый хит”, “Серебряная калоша” гээд түүний авсан хүртсэн шагналыг тоолж баршгүй.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!