LOADING

Type to search

Онцлох

“Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн бол 50 нас хүрээд тэтгэвэр тогтоолгож болно”

Share

НДЕГ-аас олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийн тэтгэвэр болон бусад нөхцөлийн тэтгэвэр гэж юу болох талаар мэдээлэл өглөө.

“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь нийгмийн батлагааг нь хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Өндөр насны тэтгэвэр авах эрх:

Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2022 онд – 21 жил 3 сар ба түүнээс дээш (цаашид жил бүр 3 сараар нэмэгдэж 2037 онд 25 жил болно)

-Нас: Өөрөө хүсвэл эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас

Эсхүл:

Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 10-20 жил

-Нас: Төрсөн ондоо харгалзах насанд хүрсэн байна. 

Хэрэв даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих дээрх болзлыг хангаагүй тохиолдолд өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгоно:

-Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 10-19 жил

–Нас: Төрсөн ондоо харгалзах насанд хүрсэн байна. 

Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийн тэтгэвэр:

-Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 20 жил

-Нас: эмэгтэй 50 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл

-4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж, 3 хүртэл настайд нь үрчлэн авч 6 нас хүртэл нь өсгөсөн

  • Төрүүлж, өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор шимтгэл төлсөн хугацааг 1 жил 6 сараар нэмэгдүүлэн тооцно. (Энэ зохицуулалт хүүхэдтэй бүх эхчүүдэд хамаарна)

Бусад нөхцөлийн тэтгэвэр:

  • Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25-аас доошгүй жил ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.
  • Шүүгчээр нийт 25 ба түүнээс дээш жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн шүүгч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр, эсхүл 30 ба түүнээс дээш жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 55 нас хүрсэн шүүгч өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.

Өндөр насны тэтгэвэр бодох хувь хэмжээ:

Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилийн буюу 84 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар тус тус тооцож нэмэгдэл олгоно.

Тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас 12 сар тутамд 1.5 хувиар бодож нэмэгдүүлэн тогтооно.

Өндөр насны тэтгэвэр тогтооход бүрдүүлэх баримт бичиг:

Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл;

Нийгмийн даатгалын дэвтэр (2021 оноос өмнөх);

Хөдөлмөрийн дэвтэр (1995 оноос өмнөх)

Хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт (1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгох бол)

Иргэний үнэмлэхний хуулбар, эсхүл лавлагаа;

Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулийн дагуу байгуулсан гэрээний хугацааг дуусгавар болгосон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэр;

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ;

Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил үйлчилгээний орлогод шимтгэл ногдуулах хуудас;

Цэргийн батлах;

Тушаалын хуулбар, архивын лавлагаа, шүүхийн шийдвэр;

Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн төрсний гэрчилгээ;

Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоол.

Санамж: Тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан даатгуулагч (иргэн) Хөдөлмөрийн дэвтэр (1995 оноос өмнөх), Шүүхийн шийдвэр, Архивын лавлагаа, Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоол, “Даатгуулагчийн малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх зөвлөл”-ийн тогтоол зэрэг баримт бичгийг заавал үндсэн баримт бичгээр буюу эхээр нь ирүүлнэ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!