LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Б.Жүгдэржав: Тэмбүүгийн өвчлөл буурахгүй байна

Share

ХӨСҮТ-ийн ДОХ/ БЗДХ-ын Эмчилгээ, тусламж үйлчилгээний тасгийн эрхлэгч Анагаах ухааны доктор Б.Жүгдэржав БЗДХ/ХДХВ/ДОХ-ын халдвар ба урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Манай орны хувьд бэлгийн замаар дамжих халдварт өвчний тохиолдол буурах хандлага ажилагдаж байна уу?

– Манай орны хувьд сүүлийн жилүүдэд буурахгүй, тогтвортой өндөр түвшинд бүртгэгдэж байна. Харин сүүлийн хоёр жилд цар тахлын нөлөөгөөр зонхилон тохиолддог заг хүйтэн, тэмбүүгийн халдварын тохиолдол буурсан.

Нөгөө талаас 2019, 2020 онд “Тэмбүүг устгая” гэдэг үндэсний хэмжээний аян хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд нийт хүн амын дунд эрт илрүүлэг хийж, мэдээлэл өгсөн бөгөөд үр дүнд нь төрөлхийн тэмбүү өвчний тохиолдлын тоо буурсан.

– Тэмбүүгийн өвчлөл их байна гэсэн яриа байдаг. Харин та бүхний судалгаа, тоо үзүүлэлтээр ямар байна вэ?

– Тэмбүүгийн өвчлөл тогтвортой буурах хандлага ажиглагдахгүй л байгаа. Гэхдээ сүүлийн хоёр жилийн тоон үзүүлэлт, тайлан мэдээгээр бэлгийн замаар дамжих халдвар буурсан. Тухайлбал, 2020 онд төрөлхийн тэмбүүгийн 37 тохиолдол бүртгэдсэн бол 2021 онд 17 тохиолдол бүртгэгдсэн.

2019, 2020 онд “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд хийсэн тайлан мэдээгээр тэмбүү өвчний тархалт нийт хүн амын дунд нэг хувь орчим хувьтай байсан. Мөн бид 2-4 жил тутам ХДХВ, тэмбүү өвчний тархалтыг судлах үндэсний судалгаа хийдэг. Тухайлбал, сүүлд 2019 онд эрсдэлтэй бүлгийн хүн амд хийсэн судалгаа бий.

Ингэхэд, эмэгтэй биеэ үнэлэгч дунд тэмбүү 14 хувьтай, эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн дунд 10 хувьтай, тээврийн жолооч эрчүүдийн хувьд 5.2 хувьтай буюу нийт хүн амыг төлөөллөөс илүү өндөр бүртгэгдсэн.

БЗДХ зөвхөн ганц бие залуучуудын дунд бүртгэгдээд байна гэвэл өрөөсгөл. Жил тутам ойролцоо хувьтайгаар гэр бүлтэй хүмүүсийн дунд бүртгэгддэг. Гэр бүлтэй хүмүүс тохиолдлын бэлгийн хавьталд орох, бэлгэвч хэрэглэхгүй байх тохиолдол байгаад анхаарах хандуулах шаардлагатай.

Түүнчлэн БЗДХ-ын хүндрэл, хор уршиг жирэмсэн эмэгтэйчүүдэд хамгийн их тохиолддог учраас жирэмсний хяналт маш чухал. Жирэмсний хяналтын хугацаанд бэлгийн замаар дамжих халдвар, гепатит Б вирусийн халдвар, ХДВХ илрүүүлэх шинжилгээг хийдэг. Дутуу төрөлт, зулбалт, умайн гадуурх жирэмслэл, бусад хүндрэлүүдээс сэргийлэхийн тулд тэмбүү, ХДХВ, хүний хөхөнцөр вирус, бусад БЗДХ-ын илрүүлэг хийлгэх нь чухал.

– Үргэлжлүүлээд ХДХВ-ын халдвар ямар байгаа талаар мэдээлэл өгнө үү?

– 2022 оны эхний улирлын байдлаар ХДХВ-ын нийт 329 тохиолдол бүртгэгдээд байна. Эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд буюу гей залуусын дунд тархалт өндөр байгаа юм. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 80 орчим хувь нь энэ бүлэгт хамаарна.

Хувь хүн өөрөө бэлгийн эрүүл мэндийн мэдлэгтэй, хариуцлагатай байвал халдвар авахгүй байх бүрэн боломжтой. Бэлгийн замын халдвар нь бэлгийн замаас гадна эхээс урагт дамжих боломжтой. Тухайлбал ХДХВ, тэмбүү байна.

Мөн халдвар цусаар дамждаг тул эмнэлгээр үйлчлүүлэх, шивээс хийлгэх, жижиг гоо сайхны мэс ажиллабар хийлгэхдээ багажийн ариутгал, халдвар хамгаалллын дэглэмийг маш сайн анхаарах хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүд бүлгээрээ нийлж шивээс хийлгэх тохиолдол байдаг тул эцэг, эхчүүд анхаараарай.

Сүүлийн жилүүдэд БЗДХ-ын эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг, балархай явагддаг болсон учраас мэдэхгүйгээр хүндрүүлэх, бусдад тараах эрсдэл их байна.

БЗДХ авснаа хэрхэн мэдэх вэ?

БЗДХ-ын үед тухайн өвчний үүсгэгчээс хамааран харилцан адилгүй шинж тэмдэг илэрдэг.

Тухайлбал:

Бэлэг эрхтэн дээр яр, шарх гарах

Бэлэг эрхтнээс идээт ялгадас гарах

Бэлэг эрхтэн түүний орчим үү, ургацаг гарах

Тунгалагийн булчирхай томрох

Арьс салстаар тууралт гарах

Бусад эрхтэн тогтолцооны эмгэг өөрчлөлт

Эх сурвалж ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!