LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

М.Ханддорж: Нярай хүүхдийн толгой халах, бие хөлрөх нь эмгэг биш

Share

Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ дасан зохицох үйл явцыг эмгэг гэж андууран дур мэдэн эмч уулгах, уламжлалт аргаар анагаах гэж оролдох тохиолдол элбэг. Түүнчлэн цахим сүлжээ болон ам дамжсан яриагаар хүүхдийн өвчлөлийг оношилж, эмчлэх оролдлого ч хийдэг болсон. Эцэг эхчүүдийн ихэвчлэн эмгэг гэж андуурдаг рефлексийн талаар болон тэдгээрийг шалтгааныг ZINT CLINIC эмнэлгийн хүүхдийн эмч М. Ханддоржоос тодрууллаа.

-Сүүлийн үед эцэг, эхчүүд бага насны хүүхдээ интернэтээс олсон мэдээллээрээ эмчлэх хандлагатай болжээ. Тэр эм сайн, ийм аргаар эмчил гэж цахим сүлжээгээр дамжуулан бие, биедээ мэдээлэл хүргэж, эмчилгээний аргаа хуваалцдаг сөрөг хандлага газар авлаа?

-Тийм шүү, эцэг эхчүүд ам дамжсан яриа болон сошиал орчноос авсан мэдээллээр хүүхдээ дур мэдэн эмчилдэг болсон.

Гэтэл эцэг, эхчүүд буруу мэдээлэл солилцож, эмийн зохисгүй хэрэглээ бий болгодог. 

Мөн эрүүл мэндийн боловсрол дутмагаас үүдэн бага насны хүүхдэд химийн найрлага бүхий хүчтэй эм, бэлдмэл уулгах тохиолдол ч элбэг. Эдгээрээс гадна, хүүхдийнхээ дасан зохицох рефлексийг нь эмгэг гэж эндүүрэн гэрийн нөхцөлд эмчилгээ хийдэг.

Энэ нь маш олон сөрөг үр дагавартай. Хүүхдийн биед өөрчлөлт орсон л бол мэргэжлийн эмчид хандаж, тохирсон эмчилгээг нь цаг алдалгүй хийлгэх нь хамгийн зөв. Хүүхэд бүхэн өөр, өөрийн онцлогтой бөгөөд өвчлөл ч гэсэн янз бүрээр эмчлэгддэг.

Тухайлбал, хамгийн түгээмэл тохиолддог томуу, томуу төст өвчин л гэхэд өөр, өөр вирусээр үүсгэгдэж, эмчлэх арга нь ч хоорондоо ялгаатай. Гэтэл эцэг, эхчүүд буруу мэдээлэл солилцож, эмийн зохисгүй хэрэглээ бий болгодог. 

-Хүүхэд төрсөн цагаас нэг нас хүртэлх хугацаанд эцэг эхчүүдэд олон асуудал тулгардаг. Ялангуяа анхны хүүхдээ өлгийдөж буй аав, ээж багагүй будилдаг шүү дээ. Таны хэлсэнчлэн эмгэг, рефлексийг тэр бүр ялгаж чаддаггүй. Энэ талаар мэдээлэл өгнө үү? 

-Хүүхэд эхээс төрсөн эхний нэг жилд маш олон зүйлд дасан зохицдог. Тиймээс үүнтэй уялдаад олон төрлийн шинж тэмдэг илэрдэг. Үүнийг хүмүүс эмгэг гэж үзэх нь олонтоо. 

Хамгийн түгээмэл тохиолддог нь хүүхдийн толгой халах, хамрын эргэн тойронд хөх туяа үзэгдэх, хөлрөлт үүсэх зэрэг юм. Эдгээрийг хүчил төрөгчийн дутагдал, рахит, ядаргаа хэмээн дур мэдэн оношилж, эмчлэх гэж оролдох тохиолдол бий. Дээрх шинж тэмдгүүд эмгэг биш рефлекс байх нь элбэг. 

-Дээрх шинж тэмд гүүд юунаас үүдэлтэй вэ, бага насны бүх хүүхдэд тохиолддог уу? 

-Хүүхдийн тархи эхний хоёр жил маш эрчимтэй хөгждөг. Нэг секунд тутам хэдэн сая мэдрэлийн эс, холбоосууд үүсч байдаг учраас толгой халдаг гэж шинжлэх ухаан үздэг. Харин хамрын эргэн тойронд хөх туяа үзэгдэх нь цусны эргэлтийн тогтолцоо гүйцэд хөгжөөгүйтэй холбоотой.

Хөлрөлтийг хүмүүс рахиттай холбож тайлбарладаг. Гэвч энэ нь рахитын шинж тэмдэг биш бөгөөд 2-4 насанд дийлэнх хүүхдүүд хөлөрдөг. Энэ нь хэвийн үзэгдэл.

Мөн хөлрөлт үүсэх хэд, хэдэн шалтгаан бий. Тухайлбал, удамшил, жин ихтэй байх, хэт их бэгнэж, зузаалах, хүүхэд хөдөлгөөн ихтэй байх зэрэг нь хөлс ялгарахад нөлөөлдөг.

Хөлрөлтийг хүмүүс рахиттай холбож тайлбарладаг. Гэвч энэ нь рахитын шинж тэмдэг биш бөгөөд 2-4 насанд дийлэнх хүүхдүүд хөлөрдөг. Энэ нь хэвийн үзэгдэл. 

-Нярай хүүхдийн буйл, тагнай дээр цагаан өнгийн жижиг бөмбөлөг мэт зүйл гарсан ажиглагддаг. Энэ эмгэг үү?

-Хүүхдийн залгиур, амны хөндий, буйл, тагнайд харагдах жижиг зөөлөн цайвар өнгийн зангилаа нь хэвийн бөгөөд дархлаа тогтолцооны эрхтэнүүдийг үүсгэгч лимфойд эдийн бөөгнөрөл юм.

Энэ нь бидний сайн мэддэг хоолойны махны нэгэн адил ам, хамраар орсон вирус, нянг устгах үүрэгтэй дархлааны эрхтэн тогтолцооны нэг хэсэг. Тиймээс эмчлэх, арилгах гэж оролдох шаардлагагүй. Зарим хүмүүс үүнийг мэдэхгүй арчиж, цэвэрлээд, оролдчихдог.

-Хүүхдээ өвдөх үед гэрийн аргаар, дур мэдэн эмчилдэг ээж, аав олон. Энэ ямар сөрөг үр дагавартай вэ?

-Эцэг, эхчүүд ам дамжсан яриа болон сошиал орчноос авсан мэдээллээр хүүхдээ дур мэдэн эмчилдэг болсон. Мөн эрүүл мэндийн боловсрол дутмагаас үүдэн бага насны хүүхдэд химийн найрлага бүхий хүчтэй эм, бэлдмэл уулгах тохиолдол ч элбэг. Эдгээрээс гадна, хүүхдийнхээ дасан зохицох рефлексийг нь эмгэг гэж эндүүрэн гэрийн нөхцөлд эмчилгээ хийдэг. Энэ нь маш олон сөрөг үр дагавартай. Хүүхдийн биед өөрчлөлт орсон л бол мэргэжлийн эмчид хандаж, тохирсон эмчилгээг нь цаг алдалгүй хийлгэх нь хамгийн зөв. Хүүхэд бүхэн өөр, өөрийн онцлогтой бөгөөд өвчлөл ч гэсэн янз бүрээр эмчлэгддэг. Тухайлбал, хамгийн түгээмэл тохиолддог томуу, томуу төст өвчин л гэхэд өөр, өөр вирусээр үүсгэгдэж, эмчлэх арга нь ч хоорондоо ялгаатай. Гэтэл эцэг, эхчүүд буруу мэдээлэл солилцож, эмийн зохисгүй хэрэглээ бий болгодог. 

-Эмгэг, рефлексийг ялгахгүй эмчлэх гэж оролддог гэж хэллээ. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Хүүхэд эхээс төрсөн эхний нэг жилд маш олон зүйлд дасан зохицдог. Үүний улмаас олон төрлийн шинж тэмдэг илэрдэг. Тухайлбал, хүүхдийн толгой халах, хамрын эргэн тойронд хөх туяа үзэгдэх, хөлрөлт үүсэх зэрэг шинж тэмдэг илэрмэгц хүчил төрөгчийн дутагдал, рахит, ядаргаа хэмээн дур мэдэн оношилж, эмчлэх гэж оролдох тохиолдол элбэг. Гэтэл эдгээр нь эмгэг бус тодорхой хугацаанд тохиолдоод өнгөрөх рефлекс юм.

-Шалтгааныг тайлбарлахгүй юу? 

-Хүүхдийн тархи эхний хоёр жил маш эрчимтэй хөгждөг. Нэг секунд тутам хэдэн сая мэдрэлийн эс, холбоосууд үүсч байдаг учраас толгой халдаг гэж шинжлэх ухаан үздэг. Харин хамрын эргэн тойронд хөх туяа үзэгдэх нь цусны эргэлтийн тогтолцоо гүйцэд хөгжөөгүйтэй холбоотой. Хөлрөлтийг хүмүүс рахиттай холбож тайлбарладаг. Гэвч энэ нь рахитын шинж тэмдэг биш бөгөөд 2-4 насанд дийлэнх хүүхдүүд хөлөрдөг. Энэ нь хэвийн үзэгдэл. Мөн хөлрөлт үүсэх хэд, хэдэн шалтгаан бий. Тухайлбал, удамшил, жин ихтэй байх, хэт их бэгнэж, зузаалах, хүүхэд хөдөлгөөн ихтэй байх зэрэг нь хөлс ялгарахад нөлөөлдөг. үзэгдэх нь цусны эргэлтийн тогтолцоо гүйцэд хөгжөөгүйтэй холбоотой. Хөлрөлтийг хүмүүс рахиттай холбож тайлбарладаг. Гэвч энэ нь рахитын шинж тэмдэг биш бөгөөд 2-4 насанд дийлэнх хүүхдүүд хөлөрдөг. Энэ нь хэвийн үзэгдэл. Мөн хөлрөлт үүсэх хэд, хэдэн шалтгаан бий. Тухайлбал, удамшил, жин ихтэй байх, хэт их бэгнэж, зузаалах, хүүхэд хөдөлгөөн ихтэй байх зэрэг нь хөлс ялгарахад нөлөөлдөг. 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!